2008-11-08

Нэгэн дүгнэлт...

Блог бичиж эхэлснээс хойш 27 сар... Дунджаар 810н өдөр... Өдөр болгон "шахуу" нэг бичлэг. Нэг бичлэгт дунджаар 30 минут зарцуулна. Тэгвэл 810-ийг "бүхэлчлээд" 800 болгоод 30 минутаар бодвол 24000 минут буюу 400 цагийг блогтоо зарцуулсан байх юм... Завтай болоод уу? Үгүй дээ.. Үнэндээ бол нойроо хасаад л бичсэн хэрэг. Шөнө унтдаггүй эр л дээ. Тэгээд ч ганцаараа тул унтах гэж яарах ч үгүй, "шавдуулах" ч үгүй :) Тэгэхээр унтах цагийнхаа 400 цагийг өөрөөсөө харамлаж дээ...

Блогтоо бичсэн болгондоо миний сэтгэл ок. бас дахин хэлэхэд ок. (нэг тийм хошин шог байсан даа) :) Миний амьдрал, бодол, сэтгэл, миний... Бүгд минийх. Оруулсан, орчуулсан бүгд минийх. Монголчлох гэж нэрлэсэн болгоныгоо би уншиж ойлгохыг хичээсэн байгаа. Тэгэхээр миний өөрөөсөө "гарзадсан" 400 цаг минь өөртөө оруулсан оюуны хөрөнгө оруулалт, бодролын 400 цаг болж байгаа юмдаа... Мөн миний амьдралын 400 цаг... Хажууд нь ч байж чадахгүй ч (одоохондоо) сэтгэлээрээ үргэлж хамтдаа байдаг "галзуу" охиндоо үлдээж буй миний амьдралын цагууд... Цаашдаа ч тийм байх болно..

хэхэ лаг бодсон...

6 comments:

A.Амарсайхан said...

Оросын шог зураач Сергей Корсун "карикатура ру" вебсайтад өөрийгөө танилцуулахдаа: "Просто люблю рисовать" гэсэн байдаг юм. Их сайн зурж байгаа залуу.
Түүн шиг л "Просто люблю писать" л юм биз дээ.

A.Амарсайхан said...

Гэхдээ просто биш юм аа

A.Амарсайхан said...

Би ер дуу цөөтэй. Нэг ч авиа гаргаж өөрийгөө зовоолгүйгээр хүмүүстэй харьцаж сэтгэл санаагаа хуваалцдаг болохоор сэтгэгдэл бичих дуртай байхаа би ер нь.

Дeстини said...

Амарсайханд- Марзан хүн яаж дуу цөөтөй байх юм бэ

Дeстини said...

Улс төр сонирхдогийг чинь мэдэх тул хэлье - би бас Обамагийн талаар бодлоо бичлээ.
Чиний блогоор хааяа зочилдог. Keep posting...

Chandmani said...

Амарсайхан анддаа:
Просто люблю писать гэж ч болно л доо. Гол нь сэтгэл санаагаа зөв илэрхийлж сурах гэж зүтгэж байгаа :)
Блогийнхоо уншигчдынхаа болон бусад блогчдын бичлэгүүд дээр хамгийн идэвхтэй санал сэтгэгдлээ үлдээдэг нь Амраа анд байх. Энэ нь хүний нэг давуу, сайхан чанарыг илрэл....

Дeстини-дээ:

Бичлэгийг уншсаан. Сайн бичлэг байна билээ, зарим зүйл дээр санаа зөрөлдөнө. Тэгж байгаад "нэг аашаа" хөдлөхөөрөө улс төржих байхаа...