2008-11-26

Мэндчилгээ

Монгол Улс тунхагласны баярын мэндийг Та бүхэндээ дэвшүүлье.

Америкт ирснээсээ хойш бараг тусгайлан тэмдэглэсэнгүй. Ирээд эхний 1,2 жилдээ тэмдэглэсэн байх. Харин найз нөхөд ийшээ тийшээ нүүгээд, зарим нь Монгол руу буцаад тэмдэглэхгүй бас удчихаж. Сэтгэлдээ, компьютерийнхээ дэлгэцийн өмнө баярлаад л, монгол дуугаа сонсоод л, хэдэн пиво ууж тэмдэглэж байна даа... :)

Мөн маргааш Талархлын өдөр буюу Thanksgiving day... Гар бөмбөг тоглодог найз минь утасдаад охинтой минь урисан тул очино доо...Бид 9-р сарын сүүлээс гар бөмбөгөө тоглоогүй бөгөөд найз минь намайг болон охиныг минь баярынхаа өдөр (2 сар ямар ч холбоогүй байсан) урихаа мартсангүй. Баярлалгүй яахав, гүйгээд л очино... Мань эр гэр бүлийнхээ хамт Флорида явсан зураг энээ тэрээ байгаа үзүүлнэ гээд л...

No comments: