2008-11-19

"Хүний юм бол хүний л юм"...

(бодлын үргэлжлэл)


"Бодол 2. Хүний юманд хэзээ ч бүү гар хүр...

Хэн нэгэн юмаа мартаж, орхиж, түүнийг нь Та олж, эзнийг нь хайгаад өгнө өө гэх сайн, сайхан санаа байхыг үгүйсгэхгүй ч хүний юманд хэзээ ч бүү гар хүр гэж хэлэх гэсэн юм л даа... Хэн нэгэн сайн үйлс бүтээснийг, бүтээхийг үгүйсгэх гээгүй юм шүү... Гэхдээ л бодолтой, бас болгоомжтой бай...

Бид ямар үед амьдарч буй билээ гэдгийг юуны өмнө сануулах гэсэн юм. Хэрвээ Америкт амьдарч буй бол энд дайны "нөхцөл" байгаа шүү дээ. Нутаг дэвсгэр дээр нь дайн болоогүй болохоос биш Америк зөвхөн Иракт ч бус бас бус газар ил далд дайнтай, түүнийхээ үр дагавараар тодорхой хэмжээгээр "дайны" орчин нөхцөлд оршиж буй. Түүнийгээ зөөлрүүлээд "терроризм"-ын эсрэг гэж сурталчлаад удаж байна...

Ер нь заавал "дайн"-тай холбоотой биш, зарим нэгэн хүний, бүлгийн ухамсар, үзэл бодолтой холбон үзэж болно. Нэгд, Америкт Обама ерөнхийлөгчид сонгогдсоноор арьс өнгөний "дайн" "далдуур" явагдаж буйг ойлгох байхаа гэж найдаж байна. Арьс өнгөний үзлийн гэмт хэрэг газар авч байгааг өмнө бичлэгтээ бичсэн санагдаж байна. Хэрвээ бичээгүй бол ерөнхийдөө нэмэгдсэн гээд ойлгочих... Хоёрт, Америкийн 300н сая хүнд юу эс байх билээ тиймээ...хорлон сүйтгэх "ухамсартай" хүмүүс хаана ч байгаа. Энд болж болсон их дээд, дунд сургуулийн танхимд болсон алан хядах үйл ажиллагааг хэн үйлдсэнийг санахад илүүдэхгүй байх... Бага, дунд, өсвөр насны хүүхдүүдийн хүчирхийллийг (цаашилбал хүчингийн хэрэг) хэн хийдгийг бодоход... хар тамхи, гэмт хэргийн бүлэглэл хэрхэн үйл ажиллагаа явуулдаг болохыг мэдрэхэд илүүдэхгүй байх... Айлгах гэсэн юм биш амьдрал тийм байна...

...Нэг жишээ: Шашин, сүм хийд нь хүний сэтгэлийн ариусал, сайн сайхан бодлын эх ундарга байх ёстойсон доо...Америк Монголыг бодвол шашины нөлөө ихтэй, хагас бүтэн сайндаа заавал сүм хийддээ очдог, номын дуу, багшийнхаа айлдварыг сонсдог, хандиваа өргөдөг тийм л амьдралтай... Харин шашины санваартнуудаас хэдий хэрийн хүмүүс бага, өсвөр насны болон сүсэгтэн олныг хүчирхийлсэн, эр эмийн харьцаанд уруу татсаныг тоолбол нилээн олон тоо гарна. Манайд нэг лам хүчингийн хэрэг хийвэл баларна даа, магадгүй хийсэн ч байж болох юм.. Тэрэнтэй адилхан боловч энд ийм төрлийн гэмт хэрэг маш түгээмэл, бүр алдар цуутай санваартнууд хүртэл холбогдсон байх нв элбэг...Тэдний гол өгөөш нь хохирогчдын "итгэл"... Энэ жишээгээрээ юуг хэлэх гээд байна вэ гэвэл хэнд ч бүү итгэ... Бас "өөрийгөө хадгал, хамгаал" гэх гэсэн юм...

...За тэгээд нэг хүн дугтуйтай захидал орхиж гэж бодъё. Та түүнийг авах ёстой юу, авах ёсгүй юу гэдгээ эхлээд сайн бод. Хэрвээ орхиж байгааг нь харсан бол тухайн хүндээ очоод Та захидлаа орхичихлоо гэж хэл. Тэрнээс захидлыг нь аваад түүнд өгөх гэсний хэрэггүй. Яагаад гэвэл 9/11-нээс хойш хорлон сүйтгэх ажиллагааны арга улам нарийн болсон. Та "хортой" буюу хорт бодистой дугтуйта захидал шуудангаар илгээж байсныг мэдэхгүй бол тийм хэргүүд их гарсан, хэрвээ мэдэж байсан бол Таны авч буй тэр дугтуй "хортой" байж болно...

... Энд тэнд орхисон цүнх, баглаа, сав, торыг, бүр түрийвчийг бүү оролд... Болж өгвөл холуур тойрчих... Тэнд хэдэн сая доллар ч байж болно, мөн хэдэн зуун хүнийг дэлбэлэх бөмбөг ч, хор ч, вирус ч байж мэднэ. Хэрвээ Та очоод мөнгө олбол азтан болно, хэрвээ очоод дэлбэлчихвэл та буруутан-булш болно... Муугаар хэлбэл өвчин ч авч мэднэ... Энэ нь манай улсад мөн хамаарна. Бидний Монгол Иракт "байлдаж" буй ш дээ. Бидний эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулахгүй гэсэн баталгаа хаана байна.. Дээр нь Хятад энээ тэрээ гээд ил далд "дайсан"-тай...

"Сайн үйлс дэлгэрэх болтугай" гэдэг боловч "хүний юм бол хүний л юм" битгий хүр... Хэрвээ ноцтой этгээд биш бол эзэн нь хэзээ нэгэн цагт санаад эргээд авах нь дамжиггүй ээ...

2 comments:

Ганаа_бж said...

Bas boduushtai l yum. Bolgoomj iluudehgui l dee...

Gehdee horvoo deer sain humuus muugaasaa hamaagui oloon. Yalanguya jiriin humuusiin dund...

Minii huvid ogt tanihgui humuusees zunduu tus avch baisnii huvid hund jaahan ch gesen tus hurgehsen gej boddogiin. Yer ni end eldviin muu yum, chinii bichlegt durdsan terror ene ter boloh hamgiin undur magadlaltai gazar l daa...
Ajil, ger luugee yarsan sandarsan uls sanamsargui ed zuilsee hayaj geeh yum bishgui l tohiolddog...

End tend orhigdson, ezen ni medegdehgui zuild bol gar hurch bolohgui ni oilgomjtoi.

Chandmani said...

Ганаа_бж-dee:
Bodol setgegdlee bichsend thx. :)