2008-11-16

Элдэв зүйлийг бөөндөнө өө...

Олон зүйл толгойд орохоор бөөндчихдөг уламжлалтай билээ. Энэ удаад бөөндөнө өө....

...
"Зэс нь цухуйхаар сэхдэг, бас сөхөрдөг Монгол..." гэсэн бичлэгийг 10-р сард бичиж байсан түүнийг одоо УИХ улсын 2009 оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан дахин оруулмаар байсан боловч бичсэн зүйлийг дахин дахин "хэвлээд" байх нь онцгүй санагдсан тул зүгээр л линк хийчихлээ...

...Өнөөдөр яахоогийн мэдээнээс Обама гарснаас хойш арьс өнгөний үзэлтэй холбоотой гэмт хэргүүд олширсон тухай мэдээллийг уншаад ингэх гээд л байсан юмаа гэсэн бодол толгойд шууд буув. Цагаан арьстнууд нь ил гаргадаггүй болохоос цээжний гүнд нь тодорхой хэмжээгээр оршдог асуудал гэж би боддог... Надад хар арьстай найзууд бий, тэд нартай хааяадаа маргалдана, хааяадаа инээнэ, яг л найзууд шиг... Харин танихгүй хартай бол ч дотроо бодолтой байхгүй бол нэг л "болохгүй" оргидог... Ихэвчлэн хүнээс нь хамаарна... Ер нь бол их онгироо, сагсуу, тавьтаргүй зантай ч юм шиг...

...Энэтхэг улс саранд "аялсан" хэдхэн орны тоонд багтчихлаа. Ойрдоо Ангараг энээ тэрээ гэж бичсэн. Бодож байсан зүйл минь юу байсан бэ? гэвэл: улс орон хөгжихөд шинжлэх ухааны хувь нэмэр чухал үүрэг гүйцэтгэдэг байх. Шинжлэх ухааны ололт амжилтуудаар тэргүүлснээр бусад орнуудаас ямагт илүү гарна. Бидний монголчууд бичиг үсэг эзэмшилтээрээ дэлхийд гайгүй боловч шинжлэх ухааны нээлт, ололт, дэвшилтээрээ хоцрогдмол... үнэхээр хоцрогдмол... Хөгжилтэй улс орнуудад хөгжил авчирсан гол салбар нь шинжлэх ухаан... АНУ, Япон, өнөө цагт Хятад, Энэтхэг... Орос "аугаа" гүрэн байгаад байгаагийн учир нь шинжлэх ухааны хүч.... Сар гэснээс АНУ дахин саранд морилохоос өмнө Хятадууд алхана гэж эрдэмтэд үздэг юм билээ... Бидний Монголчууд шинжлэх ухааны салбарт нээлтүүдийг хийдэггүй юмаа гэхэд шинжлэх ухааны ололт амжилтуудыг амжилттайгаар ашиглаж, хэрэгжүүлж сурах юмсан... Наад зах нь мэдээлэл технологийн болон эрүүл мэндийн салбарт байгаасай гэж боддог... Учир нь бид мэдээллээс хоцрохгүйгээр, бид эрүүл байснаараа хөгжинө, орчин үетэйгээ хөл нийлүүлнэ...

... Та тагтаа ч юм уу бор шувууны биений хэмжээтэй, автомат удирдлагатай тагнуулын "онгоц" байна аа гэвэл итгэх үү... Удахгүй тэгээд тагнуулын онгоцнууд "шавьж" болох юм гэнэ. Миний толгойд шууд л жоом, шумуул гэж буусан гээч... Эндхийн агаарын цэргийн нисэх хүчний сониноос уншиж байснаа л цухуйлгалаа. Андуураагүй бол 2015 он гэхэд тэр шавьжнууд үйл ажиллагаанд орох юм гэнэлээ... Одоо ч байдаг байж магадгүй шүү...Нууцлаад гаргахгүй байж мэдэх л улс... Энд бол нууцыг хадгалж чаддаг, Монголд бол УИХ-ын гишүүн нь зарлаад явж болдог...

... Өөрийн амьдралаасаа бичих үү.. Но шүү.. Охиныхоо амьдралаас...Миний бодож байгаагаар амьдралынх нь чухал алхам... Эндхийн газар нутгийн харьяаны Америкийн дунд (эндэхээр бол ахлах) сургуулийн тэргүүний сурагчдийн "The National Honor Society" буюу "Үндэсний Хүндэт Нийгэмлэг"-т (утга санааг буруу монголчилсон байж магадгүй) гишүүнээр элссэн. Нэгэн монгол найзаасаа recommendation letter (монголоор бол тодорхойлолт бүхий захиа) бичүүлэх хүсэлт тавихад найз минь ч татгалзаагүй бараг л өдөрт нь бичээд өгсөн. Охины минь сургуульдаа гайгүй байгаа бололтой... Эндхийн харьяа байгууллагад сургуулийнх нь нийт сурагчдаас 20 гаруй хүүхэд гишүүнээр элссэн бөгөөд элсэлтийн арга хэмжээнд уригдаж очсон болно...

... Бас нэгэн охиныхоо арга хэмжээнд очсон юм байна. Энэ нь сургуулийн спортын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ гэж хэлж болно. Охиныхоо арга хэмжээнд оролцоод өөрөө хэдэн арван жилийн өмнөх, 10н жилийн сурагч байхдаа найз охиныхоо спортод гаргасан амжилтын баярын арга хэмжээнд (хэмжээнүүдэд) оролцож байсан дурсан санадаг байгаа. Охин минь спортоор "амжилт" гаргахаар нэгэн биш байхгүй юу. Шатар даамыг тоглоно. Гэхдээ уралдаан тэмцээнд оролцох шатных биш... Багадаа, багадаа ч гэж 1-р ангид сурч байхдаа хавар нь шарласан, эмнэлэгт сар гаруй хэвтээд элэг нь болохгүй 1-р ангийг нь төгсүүлэлгүй, намраас дахин 1-р ангид оруулсан билээ. Ээж бид хоёр ч залуу байж. Өмнө нь 6н нас хүрээгүй байхад нь хоёр гар "яараад" оруулчихсан юм билээ... Өвчний улмаас гээд биеийн тамирын хичээлд оруулахгүй яаж болж байсныг би одоо мэдэхгүй л байна. Тэгэхээр би хэр "анхааралтай" (халамж гэж бичээгүй шүү) аав байсныг гэрчилэх байх л даа... Усан бассейнийг эс тооцвол спортоор хичээллээгүй байхгүй юу... Ер нь бол ээжийгээ дагавал надаас илүү "тамирчин" болох байсан байх. Энд ирснээсээ хойш өөрөө янзан бүрийн спорт тоглоомоор тоглох, гүйх харайх, ер нь бол янзан бүрээр уруу татсаар байгаад эхэлж зөв гүйлгэдэг болгосон.. Удалгүй өөрөө бараг намайг уруу татаад янзан бүрийн спортоор занималдаад одоо бүр яршиг удаж байна аа... Өдөр бүр теннис, усан бассейн руу, хааяадаа парк руу жолоочийн үүрэг гүйцэтгээд, хэрэг алга... Сургуулийнхаа теннисний багт орсон юм байхаа. Сургууль нь 3-н жил завсарлаад газрын теннисний баг бүрдүүлэх зарлал тавьсан, сургуулиас нь 8-н охин бүртгүүлээд тэнд нь манай "бандгар" охин багтчихаж... хэхэ... Багтсанаар зогсолгүй энд тэнд тэмцээнүүлэд оролцоод нилээн хожигдчихож... Хэд хэдэн удаа хожиж... Тэгээд л сургуулийн газрын теннисний багийн гишүүн тамирчин-охиныхоо спортын арга хэмжээнд оролцлоо доо... Дараа нэг бичлэг бичнэ ээ..

За, энэ удаадаа өндөрлөе дөө. Унтахгүй бол болохгүй нь..

Маргааш хүний юм бол хүний л юм гэсний тухай бодлоо бичнэ ээ хө...

2 comments:

Anonymous said...

Ohind chin undur amjilt husii!
Altargana ta 2-in blogiig unshih durtai, bicheed baigaarai.

Chandmani said...

Баярлалаа... Болж өгвөл хувийн амьдрал, хайр дурлал, маргаан, шүүмжлэлээс илүүтэй өөдрөг, сонин, сайхан мэдээлэл, сургаал ном оруулахыг хичээгээд байгаа... Зөв эсэхийг нь мэдэхгүй л байна...