2008-11-10

(өчигдрийн бичлэгийн үргэлжлэл)

4-т нийгэм, улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал... 2008 оны эхээр Америкчуудыг эдийн засгийн байдал "бараг" зовоож байсангүй... Сонгуулийн үндсэн асуудлууд жилээр төдийгүй сараар өөрчлөгдсөн: өмнө нь Иракийн асуудал, терроризм, цагаачдын асуудлууд голлож байлаа. Харин сонгуулиас 2 сарын өмнө санхүүгийн хямралд орсноор эдийн засгийн байдал хүндэрч "эдийн засгийн асуудал" гол асуудал болсон. Эдийн засгаа дагаад ажилгүйдэл, тэтгэвэр, эрүүл мэндийн, татварын асуудлууд ундарч сонгуулийн сэдвийг үндсэн нь өөрчилсөн. Энэ сонгуулиар нэрд гарсан нэгэн хүн бол "сантехникч" Жое (the plumber гэдгийг тэгж монголчиллоо). Тэрбээр Обамагийн татварын бодлогыг шүүмжилснээр эхлээд Маккейны, дараа нь бүгдийн амны уншлага болсон. Бүр ТВ-ийн рекламууд хүртэл гарсан гээч. Зарим хүмүүс түүнээс гарын үсэг цуглуулаад л... Юуг хэлэх гээд байна вэ гэвэл энэ сонгууль нь Америкийн дотоод асуудлыг хөндсөн.
Уг нь Америк дэлхийд ноёрхогч тул сонгогчид нь дандаа дээгүүр жаалдаг байхгүй юу...Зарим нь (нилээд) Иракийг дэлхийн аль хэсэгт, хаана оршдгийг мэдэхгүй мөртлөө л Иракийн нэрийг дурьдаад л санал бодлоо хэлээд л явдаг гээд бодчих. Нэг бодлын сонин, нөгөө талаар тэнэг байгаа биз. Эд нарт өөрсдөд нь бол тэнэг санагдахгүй, яагаад гэвэл мэдэх ёстой юм уу, хаана байдаг нь онц биш л гэж авна шүү дээ, ёстой амар...
Нийгмийн байдал гэдэгт нь цагаачдын асуудал, ажилгүйдэл энээ тэрээг багтаагаад ойлгочихоорой... Санхүүгийн, эдийн засгийн хямралд автсанаас хойш, ер нь өмнө нь гэсэн олон компаниуд энд тэндгүй салбар, үйлдвэрүүдээ хаасан бөгөөд улмаар хэдэн зуун мянган ажилчид ажлын байргүй хоцорсон. Миний сонссоноор GM (General Motor) л гэхэд зөвхөн нэг салбарынхаа (ДС хавиар шиг санагдаж байна) ажлын байрныхаа тоог 2000 ч билүүгээр бууруулсан. Тэгэхээр ажилгүйчүүдийн тоо нэмэгдэн тэдний уурыг хүргэчихсэн. Яагаад уур нь хүрэв гэхээр Америкт ажилгүй бол амьдралгүй. Монголд бол ажилгүй ч аав ээж нь, хамаатан садан нь тэжээгээд болоод байдаг даа. Сайнаар хэлбэл бидний Монголчууд дэм дэмэндээ амьдардаг, үнэгүй юманд дассан улс. Америкт бол чи өөрөө өөрийнхөө төлөө амьдарна, бүх юм үнэтэй. Уур нь хүрэхээрээ төрийн эрх баригчиддаа Буш ахад уурлаад эхэлсэн. Буш ахад уурлахаар Маккейнд уурласан гэсэн үг. Аргагүй шүү дээ, жирийн нэгэн америк өдөр хоногоо, ажил, тэтгэвэр, эрүүл мэндийн асуудал, татвараа яах билээ гэж байхад төр нь Иракийн дайнд сардаа ч билүү 10 гаран тэрбум ам долларыг "тоохгүй" зарцуулж байхаар яалтай ч билээ. Саяхнаас Афганистан идэвхтэй нэмэгдчихсэн. Зарцуулж буй мөнгөний тоо бүр талийж өгнө биз...
5-т илтгэх, бусдыг татах чадвартай гэсэн байхаа. Обама илтгэхдээ бол дажгүй шүү. Нэр дэвшигчдийн 3 дахь халз ярилцлаган дээр мань эр Маккейнд нилээн олон дайруулсан боловч тэсээд "тайвнаар" өөрийн бодлого, зорилтын талаар танилцуулсан нь сонгогч олны сэтгэлд хүрсэн байх. Маккейн болохоор "би Буш биш л" гэдгээс авахуулаад нилээдгүй олон удаа царайны хувиралд орсон. Обама нь "чимээгүйхэн" инээмсэглэж байгаад Маккейнийг ялчихлаа. Обама залуу цагаасаа албан бусаар хэлбэл жирийн хүмүүсийн, албанаар хэлбэл олон нийтийн төлөө ажиллаж байсан юм билээ. Тэгэхээр хүнтэй харьцаж сурсан гэсэн үг... Нэр хүндтэй Харвардын сургуулийн хуулийн гайгүй нэгэн байсан гэсэн. Манай Элбэгээ дарга бас Харвард төгссөн байхаа?

Зарим нэмэлт оруулчих уу:

...Маккейн ер нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ олон нийтийн өмнө Буштай уулзаж байгаагаар сурталчилгаагаа эхэлсэн байх шүү. Нэг намынх, Ерөнхийлөгчид нэр дэвших гээд олон нийтэд "харагдах", танил болох эхний алхам нь Буштай ахтай уулзах. Тэгээд ч Бушийн бодлогыг тууштай шахуу дэмжигч. Бушийн нэр хүнд навс уначихаад, улмаар Маккейныг ялагдуулчихлаа...

...Обамаг Индонезид байхад нь хүүхдүүд гадаадынх, бас дээр нь том биетэй байсан тул гадуурхаад шоглодог байж. Нэг өдөр бусад хүүхдүүд түүнийг ус руу түлхээд унагаачихаж. Обама сэлж чаддаг болохоор сэлээд л гараад ирчихсэн инээмсэглэж байжээ. Одоо ч гэсэн тэгж инээмсэглэж байна ухааны зүйл бичигдсэн байсныг Тайм сэтгүүлээс уншиж байсан юм байна... Харин Маккейн жоохон хүүхэд байхдаа татаж унадаг байж л дээ. Ухаан алдаж унангуут нь эцэг эх нь баннтай усанд хийчихдэг байсан гэсэн байсан.

Эдгээр усны түүхээрээ Обамаг-тайван амгалан, гал усанд тэвчээртэйг, Маккейныг болохоор түргэн, огцом, эрчтэй гэдгийг ойлгуулахыг оролдсон байсан...

хэхэ энэ бичлэг ч галзуу хүний тэмдэглэл шиг болсон байхаа..

No comments: