2008-11-15

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 биш 6-н жил болж дархлагдлаа...

Сонин шүү. 1965 онд төрсөн Дмитрий Анатолович (Dmitry Anatolyevich Medvedev) гэдэг нөхөр өнгөрсөн 5-р сараас ОХУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашиж буй билээ. Өчигдөрхөн энэхүү нөхрийн санаачлагаар байх Оросын Дум Ерөнхийлөгчийн албан хаших хугацааг 6-н жил болгон баталлаа. Нэг нөхөр нөхдийн хамт "хүч чадал"-ыг ёстой үзүүлж байна даа. Сөрөг хүчин нь дийлсэнгүй.

Чадаж байгаа зүйлд арга байхгүй гэж болох боловч нэг талаас энэ нь ард түмэн хэзээ нэгэн цагт хэн нэгэн "буруу" этгээдийг сонговол учирах хохирол нь "асар" байхын үлгэр жишээ ч болж болох юм. Нөгөө талаар энэ нь ард түмэнд ашигтайгаар ч эргэж болох юм. Аль тал руу эргэхийг харж л байя...

Оросын гадаад нэр хүнд, хүчин чадал нь эдийн засгийн доройтлоосоо болоод Зөвлөлт Улс гэж байсан үеэсээ хойш тасралтгүй буурсан. Өмнө нь Америк, Зөвлөлт гээд 2 гүрэн соц-кап-ийн, эрх чөлөө-диктатурын илэрхийлэл болсоор ирсэн. Горбачев ахын хүчээр Зөвлөлт улс задарч Америк улс дэлхийд тэргүүлэгч гүрэн болсон. Гэтэл Буш ахын сүүлийн 8-н жилд явуулсан гадаад бодлогын нөлөөгөөр Америкийн нэр хүнд унаж эхэлсэн. Одоо Орос улс дэлхийд байр сууриа бататгахын тулд сөрөг үйл ажиллагаанууд явуулж эхэллээ. Медведев нь Америкийн шинэ Ерөнхийлөгч Обамад хүндрэл учруулах нэгэн болоод байна. Учир нь Америк улс нь хамгаалах зориулалтаар Европт пуужингуудаа байрлуулахаас болж буй юм. Өмнө нь Орос Улс дуугай царайлдаг байсан боловч энэ удаа тэгсэнгүй. Тэр Польш улстай хил залгаа газар нутагтаа ойрын зайн Искандер пуужингаа байрлуулахаа Америкийн сонгуулийн дараахан албан ёсоор мэдэгдлээ. Энэ нь миний бодож байгаагаар зүйн хэрэг. Хаа холын Америк хажууд нь пуужингаа байрлуулж байхад Орос улс хилдээ байрлуулж яагаад болохгүй гэж. Америк дураараа дургисаар байгаад одоо Оросуудын дургүйг хүргэж эхэллээ... Ядаж байхад Америкийн нэр хүнд нь буураад л...

Гэтэл өнөөдөр Медведев нь Обаматай уулзах ирэх зуны уулзалт болтол энэхүү пуужин байрлуулах бодлоо орхилоо. Францын Ерөнхийлөгч Оросын нөхөрт санал болгосноор Оросын нөхөр тайвширсан юм байхаа...

Тэгэхээр дэлхийн улс төр хурцатмал байгаа биз...

Оросын нөхөр гэснээс хэрвээ Монгол Улс ОХУ-ын улсад төлөх өрөө (өртэй нь үнэн, төлөх нь бас үнэн байсан) өмнө нь Энхбаярын үед барагдуулаагүй бол хэзээ ч барагдуулж чадахгүй байсан гэдэгт итгэлтэй байна. Хэн нэгэн орос нөхөр "Монгол" гэж юу билээ, өрөө төл гэсэн бол бид яаж ч чадахгүй шүү дээ. Яаж ч чадахгүйгээ мэдэхгүй байж бас их том ярьцгаадаг гээч...


Уг нь улс төржихгүй гэж бодож байсан боловч яалт ч үгүй уруу татаад байна шүү дээ....

2 comments:

Anonymous said...

Сүүлийн үед оросууд эвгүй болоод байна шүү. Октябрын баяраараа цэргийн парад болж байлдааны зэвсэг техникээ гайхуулаад авсан. Энд тэнд зэвсэг зарж байгаагаа илэн далангүй, бараг гайхуулах бахархах түвшинд мэдээлээд аймаар ч юм шиг.
Ерөнхийлөгчийн 6 жилийн хугацаа очиж очиж энэ бамбаруушийн үед батлагдаад байх даа яахав Путин нь арай ухаалаг харагддаг.

Chandmani said...

Гангад:
Хүний цаана хүн байдаг гэвэл энэхүү бамбаруушийн цаана Путин ах байгаа. Ер нь тийм уламжлал байдаг, "удмаа бэлдэх" гэж... Удахгүй энэ бамбарууш жинхэнэ эр баавгай болно доо...