2008-11-01

Halloween болон миний "алт"

Охиныхоо зургийг өөрт нь мэдэгдэлгүй оруулчихлаа. Гейшагийн хувцсыг худалдан аваад halloween-ы өдөрт оролцсон юмаа... Тэр үед нь зургийг нь дарсан юм. Зогсолт энээ тэрээ ванлий байгаа биз. Би ямар заах биш. Эмэгтэй юм болохоороо янзан бүрийн пооз аваал л .. хэхэ... Давгүй пооздоно лээ. Маяг гэж жигтэйхэн. Хэнээс сурсан юм бол мэдэх юм алга даа. Гэхдээ яахав зарим нэгэн поозыг мэддэг болсон байна лээ... Аягүй л бол "America's top model" теви шоунаас сурсан болов уу даа.... Энэ Tyra-гаас болж байгаа юм.... хэхэ...


ГейшаМиний алт гэсэн чинь миний нэг найз арай ч дээ гэсэн ухааны юм ярьж байсан. Би бол тэгж бодоогүй. Охин минь чөтгөр болж ч болох байсан. Ямаршуухан харагдаж байна? Ийм том, дээр нь царай муутай охинтой шүү дээ. Надаас ялимгүй намхан (өндөр нь 165 орчим байх).. Өндөр өсгийтэй гутал өмсөөд аавынхаа хажууд зогссон чинь би гайхсан ш дээ. Охиноо өсөж томорсныг ухаардаг байгаа.... Одоо улам л өсөөд...
Би блогтоо оруулаагүй болохоос хэдхэн өдрийн өмнө төрсөн өдөр нь болоод "sweet-16"-ээ тэмдэглэсэн. 16н настай болсон. Монголд бол иргэний үнэмлэх авдаг байхаа.

Би охиндоо хайртай... Аавын алт боловч уур хүргээд байвал мөнгө, бүр их хүргээд байвал зэс болгодог юм. Бүр уур хүргэвэл төмөр ч болж мэднэ. хэхэ Гэхдээ миний охин аавдаа хэзээ ч алт...

Бас нэгэн алт байгаа. Даанч тэрхүү бяцхан алт минь надаас хол байна...Бяцхан алтыг санаж байна даа...


2 comments:

A.Амарсайхан said...

Манай авгай алттай болъё гээд байх болсон. Тэгтэл хүрэл гараад ирвэл яана аа.
Гурвын гурван хүнд зарагдаж байна гээд байдаг бол, дөрвөн хүнд зарагдах хэрэг гарах нь байна ш дээ.

Chandmani said...

Авгай алттай болно гэж байгаа бол Амраа хүүгийн ажил нь "ихсэх" нь дээ. Алттай болтлоо ажиллаад байж дээ. :) Алт уу, хүрэл үү, мөнгө үү гэдгийг тухайн үнэт металийг урлаж байгаа хүнээс их хамаарна гэж боддог. Алттай болох болтугай Амраа хүү... :)

Санал, сэтгэгдэлээ бичиж явдагт үнэхээр баярладаг шүү.