2008-10-13

... Монгол Улс хүн амын ихэнх хувь нь нүүдэлчин (nomadic) байдлаар амьдардаг дэлхий дээрх "цорын ганц" улс...

Манай нэгэн улс төрийн ухааны доктор-өс төрч, эдийн засгийн ухааны доктор-эдийн завшигч, хүндэт "Хэрэгждэггүй" хуульч зэргэмтэй, Хуулийн байгууллагуудын "Найраа" өргөмжлөлт, Монголын томоохон Хамуудын Удирдах зөвлөлийн "Гандашгүй" өргөмжлөлт гишүүн, "Амлана-Өгөхгүй" корпорацийн ерөнхийлөгч, Төрийн болон Хувийн Банкуудын хүндэт Улайран завшигчдийн гишүүн, Утаатбалиар хотын Хогновш дүүргүүдийн "Хаягдмал" хорооны "зугтаамал" өргөмжит иргэн, Хоршоод-Хадгаламж зээл, ломбардын холбоодын зарцуулах зөвлөлийн хүндэт гишүүн, Өрийн өмчит компани-байгууллагуудын "Хавсармал" хувь эзэмшигч, "Гадаад-Хужаамал" хөрөнгө оруулалттай компаниудын Удирдах өвлөлийн хүндэт гишүүн, Татваргүй Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга, Ховийн болон Төрийн өмчит "Мөнгө-Диплом-Падгүй" их дээд мугуйдлын хүндэт захирал-проф, олон улсын хэд хэдэн сургуулийн хагас жилийн мастер-доктор, богино-түргэвчилсэн-сургалтуудыг гавшгайч-гүн ухаантан, хүндэт тулган хүмүүжүүлэгч-багш, Ажил үл олгогчдын холбооны орон тооны бус нарийн бичгийн дарга, Худлаа аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөлийн өргөмжлөлт гишүүн, Улайм Загалмайн болон Олон Улсын тусламжийг зарцуулах зөвлөлийн орон тооны зөвлөх, Олимпийн болон Улсын Аман буудлагын хорооны хүндэт гишүүн, нилээн олон төрлөөр спортын олон улсын хэмжээний мастер, "Монгол бух-Чүүмай" нийгэмлэгийн хүндэт гишүүн, Алтан хадаас-Фракц-Бүлэглэлийн зохицуулах зөвлөлийн гишүүн, олон улсын Чингисийн накдемийн хүндэт гишүүн, Хэрүүл мэдээллийн байгууллагуудын Удирдах зөвлөлийн хүндэт гишүүн, Нацагдоржийн шагналт яруу найрагч, Ардын дохиоч-аугаа нийтлэгч, "англи-орос-хятад-герман-франц-япон-өвөр монгол" орчуулгын товчооны хүндэт олшруулагч, Тэндүр-өмч хувьчлал, завшуулах комиссын хүндэт гишүүн, олон нийтийн байгууллагуудын хүндэт бөөрөнхийлөгч, Гадаадад ажилчид-иргэд гулгуулах хөдөлгөөний идэвхтэй зохицуулагч, Аймгуудын нугын зөвлөлийн хүндэт гишүүн, Хүндэт Мянгат малчин өргөмжлөлт, Алдарт уяч-Адуучдын холбооны хүндэт гишүүн, Уран бүтээлчид-мэргэжлийн жүжигчид-бүжигчид-дуучдын "Ам-Хөл-Фонограф" группын ивээн тэтгэгч, Монголын Миспүүдрийн холбооны болон "Мэсс-Загвар-Хүүхнүүд-Төлбөр" нийгэмлэгийн эрхэмсэг зочин, "Ил-далд алдарт эцэг-эх" нийгэмлэгийн хүндэт гишүүн, "Баригдашгүй-шүүгдэшгүй" бүлгэмийн загалмайлсан эцэг цолтой, Арын Их Хурлын болон Дэнжигнүүр Засгийн газрын эрхэм гишүүн, Мэргэшилгүй Яамны сайд Булхай овогт Унтаагийн Хомхой-Гүзээ олон улсын сэтгүүлчдийн "Монголчууд хэзээ суурин амьдралд бүх нийтээрээ шилжиж дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх вэ?" гэсэн асуултанд "Монгол Улсын иргэд суурин амьдралд шилжих болоогүй ээ, холбогдох хүмүүс, байгууллага тэр асуудлыг хэлэлцэж, зөвлөлддөг, одоогоор шилжих боломжгүй байгаа байх, харин хэзээ шилжихийг би цаг нь болохоор хэлнэ" гэж итгэлтэйгээр хариулжээ..

:) Амарсайхан анд, ухаант блогчид минь засч залруулаад, нэмж хасаад янзалчихаарай...

1 comment:

jfmarcelo said...

Hola:

Acabo de ver tu blog.

Espero que visites mis blogs, son fotos de mi pueblo, de España y de Italia y Francia:

http://blog.iespana.es/jfmmzorita

http://blog.iespana.es/jfmm1

http://blog.iespana.es/jfmarcelo

donde encontrarás los enlaces de todos los blogs.

UN SALUDO