2008-10-27

Гоншигнохгүйгээр амьдарцгаая...
(үргэлжлэл)

... Жоел Остеен өөрийгөө жишээ болгон авсан хэсгийн энд орууллаа. Мань хүн амгалан тайван, намуун дөлгөөн дуу хоолойтой хүүхэд байж. Үнэндээ ч түүний ухуулгын сонсож байхад намуухан дуу, энгийн яриатай нэгэн гэдгийг харж болно. Түүний ээж хүүгээ уурлаж байхыг нь ердөө хараагүй гэж хэлдэг байж. Ихэнх санваартнууд “онцгой” дуу хоолойтой, бусдыг татах чанга тод яриатай, яруу найрагч мэт, алдарт жүжигчин мэт ухуулга сурталчилгаагаа хийж олны анхаарлыг татдаг. Зарим тохиолдолд санваартнууд омогтой ааштай, сүрдмээр. (Манай лам нар болохоор унзад дуугаар, хонх дамар тачигнуулаад л, гар хуруугаа хөдөлгөөд, ном уншдаг, нүд амаа аних, эргэлдүүлэх зэргээр чөтгөр шулмыг хөөдөгтэй адил байх аа. ) Иймд намуухан дуутай, тайван Жое санваартан болж чадах эсэхдээ өөртөө итгэлгүй байжээ. Гэвч тэрээр алдартай санваартан болсон байна. Яагаад гэвэл түүний сул тал гэж үздэг байсан намуухан дуу, энгийн яриа, найрсаг төрх нь олны танил санваартан болоход гол нөлөө үзүүлжээ...

Та өөрөө өөрөөсөө асуу даа:
-Таны сул тал юу вэ?
- Өөртөө итгэхэд юу дутаад байна?
- Зорилгодоо хүрэхэд юу садаа болоод байна?
Би тийм өндөр биш, би хүний дур булаам биш, би царай муутай, би маш олон алдаа дутагдал гаргасан, би амьдралдаа олон алдсан хүн, миний орчин тойрон гэр бүл олигтой байгаагүй, манайх ядуу гэх мэтээр хариулт олж байна уу? Тэгвэл Бурхан бидний зовлонг, бидний дутагдлыг, бидний алдааг, бидний сул талыг хэдийнээ мэднэ. Тиймдээ ч тэдгээрийг өөрийнхөө давуу чанар болгохыг Бурхан бидэнд даалгадаг....

... Бид бүхэн алдарт загвар өмсөгч Синди Кроуфордыг мэднэ. Тэрээр нүүрэн дээрээ тодоос тод мэнгэтэй. Анх загвар өмсөгч болоход нь мэргэжлийн зарим хүмүүс түүнийг мэнгээ авахуулахыг санал болгожээ. Тэд Синдигийн мэнгэ нь “илүүдээд”, төгс төгөлдөр гоо үзэсгэлэнд
онцгүй мэнгэ гэж үзэж, бүр мэнгийг нь авахад маш амархан ч гэж сэнхрүүлэхийг оролджээ. Харин Синди болохоор “энэ мэнгэгүй бол би би биш болж, бусад сайхан бүсгүйчүүдтэй адилхан болно” гээд мэнгээ авахуулаагүй байна. Бусад хүмүүсийн “гажиг” гэж бодсоныг тэрээр өөрийнхөө “гоёл” нь гэж үзжээ...

...Та амжилтанд хүрэх, мөрөөдлөө биелүүлэх бүх л нөхцөл бололцоо, боломжоор хангагдсан. Та өөртөө зохисон царай, зүстэй, таарсан бие хаа, дуу хоолойтой, хэрэгтэй зан чанартай. Таньд буй бүхий л зүйл Таньд буй давуу чанар. Таны үзэн яддаг ч байж болох нүүрэн дэх төрөлхийн тод мэнгэ чинь ч хүртэл Таны онцлог...

... Та өөрийгөө бусдаас намхан, өндөр байсан ч болоосой гэж гуньдаг уу? Тэгвэл намхан хүмүүс өндөр хүнийг бодвол 10н насаар урт амьдардаг гээд бодчих. Хэрвээ та өндөр бол та тэртэй тэргүй давуу бөгөөд намхан хүнийг бодвол 10н жилээр урьтаж Диваажингийн оронд зочилох нь байна шүү дээ. (тамын биш диваажинд шүү) :)

… сүүлийн үргэлжлэлийг маргааш бичье....


3 comments:

gegeen said...

ene postih taalagdaad www.gegeen.com ru tatchihsan shuu. bi bas tostei yum tsugluuldiin, tnx bro.

mgljin said...

hi, mend medej uulzalgui udlaa shu tiim ee? hund heregtei goe um bichsen bna sh dee. bi mgl-s ireed neg ih udaagui bna, mgl-iin tuhai bichih sonin mash ih bgaa, udahgui blogoor uulzana gej naidiya.

Chandmani said...

Gegeend:
bi gegeenees unshsan, davgui bolson bna lee :))).

Mgljind:
wow. long time no hear...Happy to hear from you...