2008-10-25

...Гоншигнохгүйгээр амьдрах...

(шинээр нэмсэн бичлэг)

Би өнөөдөр Та бүхэнтэйгээ "Шалтаглахгүй, гоншигнохгүй, дорд орохгүйгээр амьдралыг туулах" (Living a No Excuses Life) тухай ярилцмаар байна.


Бид бүхэн бусад шиг, "хүн шиг” байж чаддаггүй гэдэгтээ шалтаг олоход амархан. Ихэнх хүмүүс өөрсдийгөө ямарваа нэгэн “дутагдал”-тай гэж ойлгодгийг би мэдэрсэн; тэр “дутагдал” нь өөрсдийг нь үргэлж доош нь чангааж байдаг. Энэ нь магадгүй хувь хүний зан чанар, дургүй дүр төрх, магад ч үгүй ямарваа нэгэн ёс бус явдалтай таарч байсан, гэр бүл салалт, бизнесийн түншдээ хулхидуулсан, золгүй явдалтай учирсан.. гэх мэт. “Би удам угсаа муутай”, “би нэг л буруу гэрт төрчихсөн” ч гэх хүмүүстэй таарч байсан. Ер нь бид бүгдээрээ ямарваа нэгэн “сул тал” гэмээр, үргэлж бэрхийг учруулдаг зүйлийг мэдэрцгээдэг. Энэ нь магадгүй бусдын орчинд баймааргүй бие махбодийн “сул тал” байж болно, хараа муутай ч юм уу, зарим тохиолдолд биемахбодийн хүчин хүрэхгүй байж болно. Гэвч, ердийн нэгэн “сул тал”, ердийн нэг хатуу бэрхтэй учирлаа гэдэг нь Таныг гараа хумхиад, хойш суу гэсэн үг биш ээ. Бурхан Таньд ямар нэгэн зүйл хийх шидийг олгосон байгаа.
Та бусад шиг харагдах албагүй, бусдын хийдгийг хийх шаардлагагүй бөгөөд хэрвээ Та итгэл найдвараа хадгалж өөрийгөө сөргөөр цэнэглэхгүй, өөрийнхөө ирээдүйдээ итгэж чадвал Таны сул дорой гэж үздэг зүйлс давуу чанар болж хувирна. Таны боломжгүй талыг Бурхан боломжтой тал болгон хувиргана. Та бүхний зарим нь Жоис Майер гэж хэн болохыг мэдэх байх. Олны танил санваартан, сайн найз минь залуу насандаа өөрийнхөө дуу хоолойндоо хэрхэн жигшдэг байснаа дурсан ярьдаг байсан. Түүний дуу хоолой нь этгээд бүдүүн, тиймдээ ч радиогоор явдаг байсан нэвтрүүлгийг сонсдог байсан хүмүүс түүнийг эрэгтэй хүн гэж боддог байж. Бурхан минь би яагаад ийм солгой, этгээд дуу хоолойтой болсон юм, яагаад надад эмэгтэй хүний нарийн, намбалаг дуу хоолойтой заяагаагүй юм бол гэж харамсдаг ажээ. Жил өнгөрөх тусам тэрээр хүмүүсийг татах онцгой дуу хоолойтой болохоо мэдэрч, тэрбээр түүний сул тал гэж ойлгож явсан зүйл нь давуу чанар байсныг ухаарсан байна.
Та өөрийгөө “гажиг” гэж ойлгохоо больж өөрийгөө онцгой гэж ухаарах хэрэгтэй. Та хэт өндөр биш, тийм намхан ч биш, Та бол яг нь өндөр нам нь таарсан хүн. Та яг л хэрэгтэй зан чанартай. Яг л зохисон нүүр царайтай. Яг л таарсан авьяастай. Таныг Бурхан бүтээх өдөр түүний “шас” өдөр байсан байх. Тиймдээ ч Таныг зориуд яг одоо байгаагаар тань бүтээж. Бурхан Таныг бүтээгээд Таныг давгүй болж, аугаа нэгэн ид шидийг бүтээсэн хэмээн өөртөө хэлжээ. Бид өөрсдийгөө өөр байсан ч болоосой гэж бодох үе бий, гэхдээ өөрийнхөө мөрөөдлийг биелэхэд саад бартаа болтол гуниж гутрах хэрэггүй. Би өөрийнхөө ээжийг бодлоо: тэрбээр төрөхдөө “өвчин”-тэй төрсөн, хөлөн дээрээ “толботой”, бас нэг хөл нь нөгөө хөлнөөсөө хамаагүй жижиг тул гутал авахдаа хоёр өөр хос гутал авах шаардлагатай болдог. Үүнийг хэзээ ч өөрийнхөө “сул тал” болгоогүйд ээжээрээ би үргэлж бахархдаг. Миний ээж “урагш” тэмүүлэхээсээ хэзээ ч шантарсангүй. Ээж минь гутраад хөлөө нууж ч, илүү дутууг авахаасаа татгалзаж ч болох байсан. Ээж минь хэзээ ч тэгээгүй. Ээж минь “гонгинохгүй” ухамсартай. “Бурханы бүтээл” болохоо өөрөө ойлгосо, тиймдээ ч богино өмд, даашинз өмсөхөөсөө хэзээ ч ухарсангүй. Хэдий 75 настай боловч одоог болтол даашинз өмссөөр, хөлөө харуулсаар. Хөлөө хэзээ ч нуусангүй, энд тэндгүй харуулсаар, ердийнөөрө л ажилласаар... Бурханы төлөө Та “төгс төгөлдөр” байх шаардлагагүй. Бурхан Таныг харж үзнэ, Бурхан Таныг харж үзнэ гэж итгэ. Бүр болоогүй ч гэсэн Та өөрөө өөрийгөө “байгаад” Бурханд талархах хэрэгтэй.
Миний эгч бас өвчтэй (өвчний нэрийг би орчуулсангүй) төрсөн. Эмч нар эгчийг минь алхаж явах чадваргүй, хоолоо ч халбагадаж чадахгүй, тиймээс түүнийг тахир дутуу хүн шиг хандахдаа бэлтгэх хэрэгтэй гэж аав ээжид хэлж... Аав, ээж минь зоволгүй яахав. Тэгсэн ч тэд нар Бурханд залбирсаар, итгэлээ алдсангүй. Бага, багаар дээрдсээр эгч минь өнөөдөр эгч минь жирийн л хүн шиг амьдарч явна.
Би бас өөр нэгэн найзтай. Түүнийг Давид Ринг гэдэг. Тэрээр эгчтэй минь адил “өвчтэй” төрсөн. Гэвч Бурханы түүнд зориулсан амьдрал нь өөр байсан.

(нэмсэн хэсэг эндээс эхэлнэ)

… Түүний өвчин нь эдгэрсэнгүй. Тэрбээр ярихдаа энгийн хүнээс 3-4 дахин удаанаар ярьдаг. Түүний алхалт нь жирийн хүнийхээс өөр. Тэрээр миний хувь тавилаан, би тахир дутуу, гаж төрсөн, удаан ярьдаг, хөдөлж ч чадахгүй, Бурхан минь намайг ямар нэгэн аугаа зүйл бүтээхээр төрүүлсэн гэж бодсон юмсан, би санваартан байхыг хүссэн юмсан, тахир дутуу төрсөн миний буруу байлгүй дээ гээд гэртээ зүгээр суугаад байж болох байсан. Гэтэл Давидыг юу ч зогсоосонгүй, тэрээр даян дэлхийн мянга мянган хүмүүст Бурханы үзлийн тухай, саад зовлонг хэрхэн туулах тухай сургаалийг хайрлаж явна. Түүнийг маш удаанаар ярьж байхад ойлгоход тун хүндрэлтэй боловч түүний сургаалаа айлдахдаа “миний нэрийг Давид Ринг гэдэг. Та юунд нь гоншигноов (excuse)” гэж эхэлдэгт нь би маш дуртай.

За одоо бодоод үзье. Лиза эгчийн минь өвчин нь эдгэсэн, эгч минь эдгэрсэндээ Бурханд талархаж явдаг. Давид Ринг болохоор өвчинд нэрвэгдсэн хэвээрээ боловч туулж буй амьдралдаа Бурханд талархаж явна. Юу хэлэх гээд байна вэ гэвэл: Бурхан Таньд юу хайрласан түүнд нь талархах хэрэгтэй. Элгээ тэвэрч, гараа хамхиж суугаад надад яагаад энэ золгүй зүйл тохиолдов, яагаад нэгийг нь эдгэрүүлээд, нөгөөг нь өвчинтэй нь хатаадаг юм бол, би яасан азгүй юм, яагаад миний гэрлэлт бүтсэнгүй вэ, манай хөрш гэрэлтэй байхад манайх яагаад цахилгаангүй байгаа юм бол гэж “хар” бодолд дарагдсаны хэрэггүй. Ингэж ухаан санаагаа самууруулахаа боль, Бурханд итгэх хэрэгтэй. Бүр Бурханыг ойлгохгүй ч байсан түүнд итгэх хэрэгтэй. Ер нь бол эгчийг минь эдгээсэн шигээ Давидыг ч бас Бурхан эдгэрүүлж болох л байсан байх... Бурхан бол бүхний дээд. Бурхан Таны амьдралын замыг, ирээдүйг заасан. Өөрийнхөө мянган сул тал, амьдралын түмэн нугачаанаас үл хамааран Та сөрж, өөрийнхөө хөл дээрээ босч чадвал, сул талаа огоорвол, бууж өгөхгүй, гоншигнож гонгинохгүй байвал Та хэзээ ч “доошоо орохгүй” бөгөөд Таныг бүтээсэн Бурханы ид шидийг хүртэнэ.
Би Та бүхнийг өнөөдрөөс эхлэн гоншигнохгүй байхыг хүсч байна. Болсон, болоогүй болгонд гомдож, гундаж, гандаж гоншигносны хэрэггүй. Бурхан Таныг одоо байгаагаар тань бүтээсэн. Сэтгэлийн доройтлоос өөр сул тал гэсэн ойлголт байдаггүй. Маш олон хүмүүс Бурхан бүгдийг зохицуулна, харж үзнэ тэгээд болж бүтнэ хэмээн хүлээсээр, харсаар суудаг. Та өөрөө л зүтгэх хэрэгтэй. Бурханы өгсөн болгонд талархаад зүтгэх хэрэгтэй. Түүний өгсөн болгоныг, бүр сул талыг хүртэл өөртөө ашигтай, давуу чанар болгохыг төлөө зүтгэх хэрэгтэй. Бурхан Таны сул талыг авч одохгүй боловч түүнийг ашиглаж зүтгэхийг харж байдаг.

... (Нийт 26 минутын ярианы 8 минутыг монголчлов. Үргэлжлэл бий. Ямарваа нэгэн шашин сурталчлах гэсэн юм бишээ. Уншаад өөрийнхөөрөө ойлгон хэрэгтэйгээ авч, хэрэггүйгээ орхиорой.)

2 comments:

A.Амарсайхан said...

Хүн ер нь хийморь гундаад, уруудаад ирэхийн цагт л энэхүү, гоншигнох гэгч хандлага руу хазайгаад эхэлдэг юм шиг.

Chandmani said...

Магадгүй юм аа. Гэхдээ хүн болгонд том жижиг гэлтгүй зовлон, саад бэрхшээл байдаг. Баян хүнийг балаг тойрохгүй гэж бас бий. Хүний сэтгэл санаанаас бүх зүйл хамаардаг бололтой... Үргэлжлэлийг орууллаа. Сонирхоорой. Цаг заваараа орчуулж байгаа. Ер нь бол 26 минутын audio бичлэг, түүнийг нэтээс татаад (зөвшөөрөлгүй л дээ) сонсож байгаад бичгээр буулгаж байгаа. Чадлаараа л, зүрхээрээ л байна :)