2008-10-19

Хүмүүс by Chandmani
(Чамдаа зориулав. Ойлгоно байхаа гэж найдаж байна)

....Ухаарал...
...Хайрлаж зүрхэлсэн ухаан зоригт бишрэнэ
Хамтарч амьдарсан үнэнч дурлалд мөргөнө
Хардаж зовоосон хатуу сэтгэлд гомдоно
Ханьсаж чадаагүй хүслэнт амьдралд буруудна...

...Буруу...
Салахыг нь ойлгосоор явуулдаг
Чиний буруу.
Учрахгүйгээ мэдсээр явдаг
Миний буруу.

...Үдэлт...
Үнсэж үнгэлсэн шөнө жаргалтай байсан ч
Үдэж мордуулах үүрийг уйтгартай угтсан...
Харамлаж хугаслаагүй нойр амттай байсан ч
Хайрлаж дурласан харцийг нулимстай үдсэн...

1 comment:

. said...

...
yooy aimaar