2008-09-29

Чүдэнз ба дурлал, цаашилбал дур-лалар...

Хүн болгон янзан бүр дурлалтай байдаг байх. Бодоод байхнээ дурлал гэж мөнхийн бөгөөд тухайн хугацаанд ассан гал гэдгийг хэдэн пиво уучихаад гэнэт ойлгодог бололтой:) (ойрдоо пиводоод болдоггүй ээ, уумаар санагдаад байна)

...Чүдэнз... Үзүүрт нь хүхэр угласан нарийнхан мод л доо уг нь... Сүх хийх гээд чүдэнз болгосон тухай ч сургаал байдаг. Чүдэнз.. Бидний, тэр тусмаа мань мэтийнхний хөдөөнийхний амьдралд чухал үүрэг гүйцэтгэсээр ч ирсэн, гүйцэтгэх ч байх.. Чүдэнз бол галын эх үүсвэр. Чүдэнзээр дамжаад ассан гал бидний амьдралын үндэс... Чүдэнзийг зурж асаах нь бас ч үгүй хөөрхөөн ур шаардана. Хэрвээ чүдэнзний хүхэрийг норгочихвол чүдэнз асахгүй. Хэрвээ чүдэнзийг хугалчихвал чүдэнзийг асаахад амаргүй, тэгээд ч уг чүдэнзийг асаахдаа хуруугаа түлэх, асахгүй гээд зовлонтой, зовлонтой гэдгийг мэддэг учраас ч хугарсан чүдэнзний ширхэгийг бид хаячихдаг. Чүдэнзийг асаахдаа тэс хөндлөнгөөр зурвал оч бадраагаад асдаггүй... Чүдэнз нь бас янзан бүр, хятадад үйлдвэрлэсэн хулхи модноос цаашгүй, оросод үйлдвэрлэсэн сайн асдаг, монголын асдаггүй, цаасан, загвартай загваргүй, том жижиг, олон цөөн гээд л... Галыг хүмүүн төрөлхтөн дийлдэггүй...Асаах гэж үйлээ үздэг боловч дийлдэггүй... Гэхдээ галыг унтраах нь заримдаа маш амархан байдаг даа. Чүдэнз зураад түүнийгээ үлээчихвэл унтарчихна. Удтал асаахын тулд алгаараа халхалахыг оролдоно. Чүдэнзний галыг шүдэнз дуустал астал удаан байхыг тогтоох гэвэл амаргүй. Шатаж дуусах хүртэл нь барьж тогтоохыг хүсвэл бага ч үгүй хугацаа зарцуулна. Хэрвээ шатаахыг хүсэхгүй, хэрэгцээгээ хангасан бол бид үлээж унтраагаад хаячихдаг. Чүдэнз шатаж дууссан ч гарын чимхэнд үнс үртэс нь үлдээд л...

Уг нь чүдэнз ба дур-лалар гэсэн бичлэг бичих гэж байсан боловч залхуураад уншигч Танд дурлал, "дур-лалар" сэдвүүдийг нь нээлттэй орхилоо...

Гэхдээ сайхан аашилбал дараа үргэлжлүүлээд дур-лаларыг бичнэ ээ...

3 comments:

blue fire said...

"dur-lalar" ha ha

Chandmani said...

:) дурлалыг чүдэнзээр илэрхийлэх гэж оролдсон юм л даа. Харин нөгөөхийг нь бичиж ч магадгзй, бичихгүй ч байж мэднэ.

Anonymous said...

ymar utgagui yum bichdeg lalar ve. hairan tsagaa urchlee