2008-09-27

Ойрдоо бичих сонирхол төрөхгүй байна...

Уг нь Америкийн эдийн засгийн уналт, 700-н тэрбумын "аврал", эндхийн ерөнхийлөгчийн сонгууль, сонгуулийн сурталчилгааны кампанит ажил, Америкийн ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээн, удахгүй Ohio Middletownd болох "Монголын нэг өдөр"-ийн тухай, Монголын улс төр, Засгийн газрын бүтэц, намуудын "өгөө, аваа", намуудын "урсгал"-ын гээд л "томорсон", өөрийн болон охины амьдрал, элдэв бусын гээд л олон зүйлийн тухай өөрийн бодол санаагаа бичмээр санагдаж байсан боловч бичих "зориг-дур" хүрсэнгүй дээ....

Бага багаар, хамж шимээд эрээчвэл...

Муу хүн тул хоолноос эхэлнээ байз... Ээжээ, гэрээ санаад боорцог хийж идлээ. Гурил зуурах дургүй хүн чинь бүр хоёр ч удаа хийчих шивдээ. Дэлгүүрээс "хөөдөг" гурил аваад л хийчихнэ... Дрождох энээ тэрээ байхгүй нь амар юм даа... Ээж минь бүтэн сайны өглөө болгон шар будаа хуураад л, тэр нь унтаж байхад ямар гоё үнэртдэг гээч. Одоо болтол би санаж сэтгэлдээ үнэрлэж явдаг. Хамгийн сүүлд бодвол бараг л 10-аад жилийн өмнө үнэрлэсэн байх даа. Гэрээ санасан юм байлгүй дээ боорцог хиймээр санагдаад. Эр хүний боорцог нэг их олигтой биш байх л даа. Гэхдээ би хийчихнэ ээ. Хийх хийхдээ гайгүй хийчихнэ шүү. Чихэртэй, чихэргүй гэж ангилаад л хийлээ ш дээ. Охин идээд байхыг бодвол давгүй хийсэн бололтой... :) хэхэ
Хуушуур, буузыг жилдээ ганцхан шахам хийдэг. Гэтэл бараг долоо хоногт дараалаад хийчихлээ. Бас л гэрээ, ээжийгээ санасан байх...

Охайио (Ohio) Мидлтоунд (Midlletown) болох Монголын соёлын өдрийн тухай бодоод л байгаа. Фестиваль гээд нэрлэчихсэн байна лээ. Уг нь утгаараа бол соёлын өдөр юм шүү дээ. Очино л гэж бодож байгаа. Охин "Монголын өдөр" болно гэсэн баярлаад орлоо-гоос мэдээллийг нь уншаад тэнд "хандив" гэсэн байна лээ яг юунд зориулах юм бол гээд асуугаад намайг "унагаадаг" байгаа. Би ч зохион байгуулалтын, хүүхдүүдүүдийн болон зочдын хоол хүнс, байрны, байр, татвар, ямарваа нэгэн техник тоног төхөөрөмж зохион байгуулах газрын хөлс, зөрдөл гээд л чадлаараа хэллээ. Тэгтэл охин яг тодорхой байхгүй байна гээд их л дургүй байна. Яагаад ойлгохгүй байгаа юм гээд ундууцаж ч үзлээ. Тэгсэн охин "ямарваа хандивын" зүйл гуйхдаа ямар зүйлд зориулахаа тодорхойлсон байх ёстой гэж явдаг байгаа. Тэгж байж л "хандив өргөдөг" гээд намайгаа "унагав". Охины бодлоор бол хэдэн төгрөгний зардал тийм зүйлд зарцуулагдана, хэрвээ та хандив өргөвөл таны мөнгө тийм зүйлд зарцуулагдана гэх ёстой байсан болоод байгаа юм. 3000 мянган доллар хандивт хэрэгтэй байгаа гэж бичсэн байна лээ. Америкт хэн, хэдийг, хаана, хэзээ, юунд зарцуулахаа илэрхийлэхгүй бол мөнгө өгнө гэж гонжийн жоо байхгүй юу. Охин минь тэрийг ойлгоод байгаа нь сайхан. Гэхдээ Монгол сэтгэлгээгээрээ бодоод охиноо "санаачлага" гаргахыг хүссэн боловч өөдөөс харин ч үгүй гэдэг байгаа. Уг нь охин минь Африкийн хүүхдэд зориулсан хандив өргөх арга хэмжээнд оролцож нилээн (хэдэн зуу болох байх шүү) ногоон хандивлаж байсан. Сургууль, анги, клуб гээд эдний сургуулийнхан олон нийтийн арга хэмжээнд нилээд оролцдог бөгөөд охин минь тэдгээрт маш идэвхтэй байдаг. Гэтэл Монголынхоо "төлөө" байдаггүй. Охиноосоо яагаад гэж асуусан: нэгдүгээрт бүх зүйл тодорхой биш гэж байна, хоёрт би багшдаа хэлье, харин мөнгө олох тал дээр би өөрөө дуугарахгүй, багш зохих хүмүүстэй холбоо барьж шийдсэн нь дээр гэдэг байгаа, гэхдээ түүндээ ч бас эргэлзээтэй. Ийм л болоод байна. Миний "мэдэхгүй", мэдсэн ч цайлган сэтгэлээрээ хийдэг зүйл дээр охин минь "хатуурхаад" байхын... Хэний зөв гээд бодсон чинь лав л минийх биш дэгээ.... Бид хоёр мянга мянгаар хандив өргөх гэж байгаа юм биш гэхдээ мөнгө л бол мөнгө, хандив бол хандив гэдгийг охин минь надад ойлгууллаа...

Хүн намайг амид уу гэж асуугаал байхын... Би амьд ч гэж хариулж чадахгүй байсаар... Цаг хугацаа өнгөрөх тусам "амьд" би "үхсэн" байхыг алийг тэр гэхэв. Уг нь "үхмээргүй" байхын. Гэхдээ зарим нэгэн хүнд "үхсэн" байвал дээр гшэж бодсоных нь л доо...

"Өр"-тэй гэдгээ мэдрээд л явдаг. Харин хэзээ, хаана "өр"-тэй болсоноо санахад хэцүү байхын... "Өр"-өө дарах сэтгэлийг өр авах хүн "бадрааж" байвал уг нь сайхан тиймээ... Тэгээд ч өр 999 хүрэхээрээ хүчингүй болдог гэдэг байхаа... Би хамгийн түрүүнд ээж, аав хоёртоо өртэй, дараа нь намайг "хүн" болоход нөлөөлсөн нэгэн хүнд "өртэй", гуравт бага охиндоо өртэй... Бусад нь бол миний "жинхэнэ өр" биш бөгөөд хэрвээ би энэрэнгүй царайлбал өгөх өрнүүд гэж бодож явдаг... Хэрвээ өр нэхвэл бодоод яагаад гэдгийг суучихдаг гэмтэй гэх үү дээ...

Амьдралдаа анх удаа хүүхдийн "уран бүтээл" хэрхэндээ үнэн сэтгэлээсээ "худалдаж" авахаар тохироод ам алдчихсан. Би хэзээ ч уран бүтээл худалдаж авч байгаагүй юм. Анхны бүтээлийн наймааагаа маргааш хийнэ ээ. Уран бүтээлч нь 7н настай охин тул мөнгө өгөхгүй л дээ, чадвал өөрөөс нь том бамбарууш авч өгөх бодолтой байгаа. Чадвал маргааш нөгөөдрөөс тэрхүү "уран бүтээлийг" блогтоо оруулна аа. Маш хөөрхөн бичлэг болох байх. Охиноо санасан сэтгэлийг минь хэсэгтээ ч болов баярлуулсан нэгэн монгол 7-н настай охины бичсэн зохион бичлэг. Англи хэл эхлэн суралцаж байгаа бөгөөд англиар ярих нь бол надаас илүү л дээ.... Бичлэгээ бичихдээ улам тодруулна аа. Тийм "мундаг" охинтой гэдгээ мэдрээгүй л байгаа аав ээжүүд дээ. Охиноо санасан болохоор надад тэгж ойлгогдсон ч байж болох юм. Нөгөө талаар тэр охины хичээл сургалт, бичлэгт улам урам зориг оруулах гэсэн миний бодол л доо. Хэзээ нэгэн цагт бид түүний бичсэн зохиолыг унших ч юм билүү хэн мэдлээ... Ямар ч байсан нэгэн монгол-америк охин амьдарч байгааг би бичнэ ээ....