2008-09-21

Мийсүүд ээ гэж.... :)

Бодоод байхнээ... Эмэгтэй хүн болгон хэн нэгний "мисс" байдаг байх. Эр хүнийхээ хувьд төрж өсөхдөө ээж мисстэй, өсөж торниод эгч-дүү мисстэй, хайрлаж дурлаад хайр-дурлал мисстэй, хамтарч амьдраад хань-гэргий мисстэй, хөгширч өвгөрөөд үр хүүхэд мисстэй байдаг болов уу даа.... Дунд нь хааяа улс орны, нүдний, зүрхний, сэтгэлийн гээд тоочоод байвал нилээн олон төрлийн мисс(үүдийг) тээж явдаг байх...

Бодоод байхнээ... Дээр бичсэнчлэн би олон миссүүдтэй байсан, байгаа, байх ч юм байна. Багад минь Ээж минь мисс байж, өсөж торниод эгч дүү нар минь мисс байж, хайрлаж дурлаад охид хүүхнүүдийг мисс болгож, хамтарч амьдраад хань ижлээ миссээр бодож, (хагацаж салаад бүсгүй хүүхнүүдийг), аав болсноосоо хойш охидуудаа мисс болгоод явж байна....

Бодоод байхнээ... Мисс гэхээр "мисс" шиг ойлгоод мисс(үүдтэй)тэй байсан байна гээд шоглоод, доогломоор байна уу. Эр хүн болгонд л хэн нэгэн мисс байгаа гэдэгт итгэлтэй байна. Харин тэр мисс нь бусдад ямаршуухан бусдад "харагддаг" вэ гэдгээс ил олон зүйл шалтгаалах байх... Сайхан царай зүс, бие хаатай байж мисс байдаг, сайхан сэтгэл зүрхтэй мисс байгаа, сайхан ааштай хүртэл мисс байдаг байхаа... Тэгэхээр миссүүдийг дотор нь ангилах хэрэг гарах нь дээ.... Энэ ангилал ч яахав хувь хүний өөрийнх нь сэтгэлээс их хамаарна байх...

Бодоод байхнээ... Миссүүдийг ангилахдаа бас хэн тодруулж байна гэдгээр нь ангилж болох бололтой. Жишээ нь миний "мисс-хүүхнийг" хэн нэгэн миссээр харахгүй шүү дээ. Тэгэхээр миний мисс, чиний мисс, тэдний мисс гээд ангилаад л....

За тэр ч яахав оршил бичсээр байтал залхуу хүрчихлээ, унтмаар байна.. Уг нь энэ сэдвээр бичвэл бичээд байх бололтой дог шүү.... Үндсэн сэдэвтээ орлоо:

Хэн нь "жинхэнэ" Miss Mongolia вэ?

Anun Chinbat will compete in Miss World

23-year old Anun Chinbat was chosen Miss Mongolia 2008 on July 26th. She is a student at Rikkyo University in Japan and has a very ambiguous plan to change tourism management in Mongolia.
Anun stands 1.73 m tall and will now represent Mongolia at the Miss World 2008 contest in Kiev, Ukraine, October 4th.
Courtesy of Erkhembayar M., National Director of Miss World in Mongolia

text: http://www.globalbeauties.com/news/2008/august/mongolia.htm
photo:
http://supremebeauty.blogspot.com

Ахиад нэгэн "Miss Mongolia"


“Мисс Монголиа-2008″-ыг О.Хулангоо тэргүүллээ
2008.09.19, 10:09 • Өглөөний сонин

"Шилмэл загвар" компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мисс Монголиа-2008″ гоо бүсгүйн тэмцээн энэ жил шинийн 17-ны билэгт сайн өдөр тав дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Нийт 150 гаруй охидоос шалгарсан 21 бүсгүй өчигдөр Улсын драмын эрдмийн театрт оюун ухаан, авъяас билгээ сорьсон юм. “Мисс Монголиа” тэмцээнээс шалгарсан миссүүд тив дэлхийн томоохон тэмцээнүүдэд Монгол улсаа төлөөлөн оролцох эрх авдгаараа ихээхэн ач холбогдолтой юм. Энэ жилийн Мисс Монголиа тэмцээний тэргүүн байр буюу Гранпри шагналыг Дизайнеруудын холбооны загвар өмсөгч О.Хулангоо хүртэж, Miss international буюу олон улсын миссүүдийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцохоор боллоо. Харин дэд байранд ЭМШУИС-ийн оюутан Н.Чимэдлхам орж, Miss intercontinental буюу тивүүдийн миссийн тэмцээнд оролцох эрх, гуравдугаар байранд Б.Болорцэцэг орж Miss globalcity буюу Олон улсын нийслэлүүдийн миссийн тэмцээнд оролцох эрх, дөрөвдүгээр байрыг эзэлсэн П.Шүүдэрцэцэг Miss tourism Queen олон улсын тэмцээнд оролцох эрх, тавдугаар байранд орсон Э.Сэлэнгэ Best model international буюу олон улсын шилдэг моделуудын тэмцээнд оролцох эрхтэй болж, тус тус спонсор байгууллагуудын шагналыг хүртсэн юм. Мөн уг тэмцээнийг хамтран зохион байгуулсан спонсор байгууллагууд өөрсдийн дүр төрхийг сонгож цаашид гэрээ байгуулан, хамтарч ажиллахаар боллоо. Тэмцээнд оролцсон миссүүд үндэсний хувцас, усны хувцас, гоёлын даашинз, авъяасын үзүүлбэр, асуулт хариулт гэсэн уламжлалт сорилуудаар авъяас билгээ сорьсон бөгөөд тэдний үзүүлэх тоглолтууд үзэгчдийг огтхон ч уйдаасангүй.
...

мэдээллийг: http://www.sonin.mn/2008/09/19/7228/
зургийг: http://www.factnews.mn/news/view/photo/id/2223

*дараа үргэлжлүүлээд бичнэ ээ....
Миссүүд олон... Хэн нэгний мисс бусдад таалагдах албагүй бөгөөд мисстэй байгаа нь сайхан гээд энэ бичлэгээ дуусгаад хэдэн пиво уугаад унтлаа... "Мисс" шиг мисстэй байхад уг нь зүгээр юмсан :) Мийяа миссэнцэртээ байх ч онцгүй шүү....

1 comment: