2008-09-08

"Ядаргаа"...
(Хэрвээ монгол ядаргаануудаас түр ч атугай салахыг хүсвэл энэ бичлэг хэрэг болж магадгүй...)

Америкийн коллежийн 2000 гаруй оюутнуудын дунд явуулсан нэгэн судалгаагаар гурван оюутан тутмын нэг нь стресс буюу "хямралд" (хямрал гэхээр хүнддээд, ядаргаа гэхээр өөр утга агуулчих гээд болдоггүй ээ) автсан гэсэн дүн гарсан байна.
Эдгээр "хямарсан" оюутнуудын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрэгтэйгээсээ илүү гарчээ. 10н охидын 6 нь, 10-н хөвгүүдийн 4-н нь "гэр бүлийн асуудлаас болж хямарсан" гэж хариулжээ. Хөвгүүд "эр хүний нуугдмал, эршүүд" зантай холбоотойгоор асуултанд "ил тод" хариулаагүй байж болох талтай боловч охидууд хямралд илүү өртөмтгий байдаг гэдгийг нэгэн талаар баталжээ...

Охидуудын хямралын үндсэн шалтгаан нь гэр бүл болон ойр дотны харилцаа байдаг аж. Нөгөө талаар эмэгтэй хүний гоо сайхан, маяг загвар, хувцаслалт гангараа, бусдад таалагдах, бусдыг татах зэргээс үүдэлтэй орчиндоо зохицох "өрсөлдөөн" хямрах шалтгаан болдог байна...

Мөн охидуудын хямралд өртөмтгий байдгийн физилиогийн шатлгаан нь эмэгтэй хүний estrogen болон progesterone нэртэй гормон (даавартай)-той холбоотой аж. Ер нь хүн хямрахаараа "cortisol" хэмээх дааврыг ялгаруулдаг байна...


...Бидний бие махбодь зулайнаасаа авахуулаад хөлийнхөө тавхайг хүртэл булчингаас бүрдсэн байдаг бөгөөд хямрах тохиолдолд тэдгээр булчингууд "гэнэтийн (цочмог)" үйл ажиллагаанд ордог гэнэ. Эдгээр булчингийн "гэнэтийн" үйл ажиллагаа нь толгой, нуруу өвдөхөөс авахуулаад янзан бүрийн өвчний үүр болдог байна... Тэгэхээр ер нь өвдмөөргүй байвал битгий хямраарай...

Ер нь аливаа хямрал нь хүний тархины үйл ажиллагаанд нөлөөлөн ой тогтоолт, сурах чадварыг бууруулдаг. Удаан хугацааны хямрал нь ааш зан, сэтгэл зүйг өөрчлөхөөс гадна эрүүл мэндэд муугаар нөлөөлж цусны даралт, зүрхний судасны өвчин, нойргүйдэл зэрэгт хүргэдэг байна. Наад зах нь хямрахаар (цухалдахаар) cortisol дааврын нөлөөгөөр биенээс тослог их ялгарч батга их гарах нь байна шүү...

Бүтэн нойр, зөв хоол унд, биеийн хөдөлгөөн зэрэг нь хямралаас холуур байлгах аж. Ер нь цатгалан, сайхан амарсан нөхдүүд хямрахгүй байх шанстай гэнэ... Бид "ядарсан" үедээ кофе, янзан бүрийн energy drink ууж "сэргэдэг". Энэ нь нэг талаас тусалж байгаа мэт боловч нөгөө талаар сэтгэл санааг цочмог, эмзэг, хөөрлийн байдалд хүргэдэг байна...


-----------------------------------------------

Хэн нэгнээс, өөрөөсөө, ажил төрөл, хичээл номноос, бүр энэ "амьдрал"-аас болоод сэтгэл санаа тогтворгүй, ядраад, хямраад, ганцаардаад, уйдаад, гуниад, нервтээд, ачаалалтай, дарамттай бол.... ер нь нэг л ЁОЗГҮЙ байвал:

- Биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, спорт тоглоомоор тоглох. Спортыг өөрийнхөө амьдралынхаа хэв маяг болгох хэрэгтэй. Спортоор хичээллэснээр бидний зан байдалд эерэг нөлөө үзүүлдэг endorphins гэдэг бодис ялгардаг байна.

- Зөв ундаа хэрэглэх. Архи дарснаас холхон бай. Кофе, energy drink бага уух. Эдгээр ундаад агууглагддаг кофейн, спирт нь стрессийн дааврыг ихэсгэдэг байна. Мөн нойргүйдэл, тархи толгойны өвчин, тархи толгой эргэх байдалд хүргэнэ. Тиймээс ус сайн ууж бай.

- Янзан бүрийн чихрийн төрлийн болон чихэрлэг зүйлээс татгалзах. Түргэн (junk) хоол идэхээс зайлсхийх. Эдгээрийг идсэнээр цусан дахь чихрийн найрлага алдагдаж муугаар нөлөөлнө. Болж өгвөл С витамин ихтэй жимс ногоогоор хооллож энергээ нөхөх хэрэгтэй.

- Уртаар амьсгалах. Ер нь "сайхан" амьсгаа авах, суниах нь биенд хэрэгтэй гэнэ. Удаанаар 10н удаа гүнзгий цээж дүүрэн амьсгалан, сайн суниа.

- Бүтэн нойртой байх. Ер нь өдөр бүр 8-9 цаг унтаж амрах нь хүний тархи толгойны үйл ажиллагаанд, ой тогтоолт, анхаарал, сэтгэл санаанд сайнаар нөлөөлнө. Зарим тохиолдолд 20-н минутын (catnap) түр нойр авах нь өөрийгөө сэргээхэд чухал нөлөөтэй.

......
буруу байж магадгүй хэрэгтэйгээ аваад хэрэггүйгээ хаячихаарай...

1 comment:

Anonymous said...

I acknowledge this urticaria 14. When the nappy is not changed oft rashes cholinergic urticaria,
but at least he didn't shout it dry warmth. As a bonus tip, you should always purchase backup your medico testament get down to research other solutions.

Feel free to surf to my website; urticaria pronunciation