2008-08-14

ОЛИМПИЙН АЛТЫГ АМТАЛСАН МОНГОЛ

Найдангийн Түвшинбаяр (Tuvshinbayar Naidan)



photophoto
photophoto
photophoto
photo


... Монгол Улс Олимпоос анхныхаа алтан медалийг авлаа гэсэн мэдээг охиноосоо утсаар сонсоод баярлаад эгээтэй л ажлаасаа шууд харьчихсангүй. Ажлаа тарж ирээд хамгийн түрүүнд л нэтэд суугаад мэдээллийг улам тодруулан уншиж мэдээд маш их баяртай байна. Манайхан ч энд тэндгүй тэмдэглээд маш их баяртай байгаа. Мэдээж шүү дээ. Монгол хүн болгон дөрвөн жил тутамд л нүдээ бүлтийлгэж чихээ дэлдийлгэн зүрхээ догдлуулан байж хүсэн хүлээдэг медалийг Түвшинбаяр эх орондоо аваад ирлээ. Аавын, Монголын хүү байна шүү. Бахархаж байна... Н.Түвшинбаярт баярлалаа...

Монголчууд олимпийн алтан медалийг тэмдэглээд vodka буюу сөргөөр хэлбэл архидацгааж байна гэсэн мэдээллийг (олон мэдээллүүдээс шүү!!) нэтээс уншаад жоохон сэтгэл.. . Архидаж биш өөр аргаар баярлацгааж байна гэж тарсан бол бидний нэр хүндэд арай сайнаар тусах байсан байж магадгүй гэж бодлоо.... Гэхдээ яахав, сураагүй юм биш дээ....

Бууны төрлөөр Гүндэгмаа Мөнгөн медалийн эзэн болсон. Алтыг шүүрч яваад замын төгсгөлд алдчихсан. Гэхдээ зүгээр, бид (монголчууд) медальтай гэж бодож байсныг яана.


Охин Мөнхбаярыг харчихаад Монголоос орж болоогүй юм байхдаа гээд байна лээ.


Монгол бүсгүйчүүд Олимпын нэгэн төрлөөр мөнгө, хүрэл медалийн эзэд болоод л... Бууны төрлөөр... Буудлагын спортын дасгалжуулагч нь үнэхээр сайн гэдгийг батлаад өглөө дөө....




No comments: