2008-08-21

Олимпийн элдэв сонин, хов живээс... (үргэлжлэл)

...Ширээний теннисний тамирчин хүүхнүүд хувцасныхаа загвар маягийг өөрчлөн sexy буюу cекси болох юм байхаа. Тэгвэл олны сонирхлыг татах юм байхаа. Ямар ч байсан шорт буюу богино өмд өмсөхөө больж мини юбкатай болох шинжтэй гэнэ:


... Энэ удаагийн Олимпийн үеэр тамирчид нь блог хөтөлж буй. Анх удаа Олимпийн хорооноос зөвшөөрч тамирчид блогдож байгаа ч тодорхой хязгаар, "хуулийн" дагуу гэнэ дээ... Ерөнхийдөө бол зөвхөн "өдрийн тэмдэглэл" байдлаар блогдох бөгөөд бусад тамирчдынхаа, спонсорынхоо тухай, ярилцлагуудаа бичихгүй байх нөхцөлтэй, мөн "Olympic" ба "Olympics" гэсэн үгнүүдийг блогтоо багтаахгүй боловч Олимпийн албан ёсны сайтад линкдэх боломжтой гэнэ... Ер нь бодоод байхнээ зөвшөөрсөн зөвшөөрөөгүй Олимпийн тосгоноос хэн нэгэн блогдож л байгаа ш дээ...

... Усан спортын төрлөөр Олимпийн 8-н Алтан медаль хүртэн дээд амжилт тогтоосон
Америк эрийн албан ёсны сайтыг хакердуулсан гэж сонссон. Мөн Бразилийн хөл бөмбөгийн багийн албан ёсны сайт нь хакердуулаад ажиллахгүй болсон яг тэр үеэр уг баг хожигдсон байна...

- Энэ удаагийн Олимпийн тамирчдын дунд ихээхэн тархсан зүйл нь iPod болон бусад фирмийн тоглуулагч чихэвч гэнэ дээ. Олон тамирчид тэмцээний өмнө, бэлтгэл үед чихэндээ чихэвч углаад дуртай хөгжмөө сонсдог айна. Энэ нь тамирчны сэтгэл зүйд нөлөөлөн амжилт гаргахын үндэс болдог гэнэ.

- Тамирчдын гангараа нь энэ Олимпийн тоглолтод нарны шил болжээ. Усан спорт болон зарим төрөл тэртэй тэргүй хамгаалалтын шилтэй байдаг, харин хөнгөн атлетикийн тамирчид нарнаас хамгаалан, нөгөө талаар гангараа байдлаар зүүцгээсэн байна...

- Боксын төрөлд "хазалт" түгээмэл болох бололтой. Мэргэжлийн талбарт Тайсон хазаж болсон юм чинь Олимпийн тоглолтод хэн нэгэн хазахгүй бол болохгүй байсан юм байлгүй, Тажикстаны нэг нөхөр Казакстаны нэг нөхрийн мөрийг хазаад авлаа... Тайсонд чихээ хазуулсан эр (Evander Holyfield) Бээжингийн Олимпийг үзээд сууж байна лээ, аяагүй л бол тэрхүү хазалтыг бас үзэж ч байан байж магадгүй ээ. Америк улс боксын төрлөөр түүхэндээ анх удаа мияарсан нь Олимп нь энэу удаагийнх гэнэ ээ.

Энэ удаадаа ингээд зогсчих уу...

No comments: