2008-08-25

Хэдэн өдрийг Олимп гээд ухаангүй шахам өнгөрөөх шивдээ...

..Охины минь хичээл 21-нд эхлээд охин завгүй, охиноо дагаад би завгүй. Анх ирээд энд сурч эхэлж байснаа бодвол гайгүй, хөлөө олчихсон. Гэвч "honor" гээд тодотголтой хичээлүүд аваад ирээд хүндрэх бололтой. Манайхаар бол гүнзгийрүүлсэн сургалт л даа...

...Надтай хамт элсний гар бөмбөг тоглодог байсан залуу охинд минь мат заах нь. Миний бодлоор саяхан эндхийн сургуулийг төгссөн шинэхэн багш. Охиныг минь харчихаад аав чинь гар бөмбөг тоглодог уу гэж асуусан байна лээ. Тэгээд охиыг хариулсныг дараа аавдаа мэнд дамжуулаарай гээд хэлсэнд нь баярласан.. Хэн нэгнийг танидаг байх сайхан шүү. Бас хэн нэгэнд танигддаг байх сайхан...

... Амьдрал баян. Ганц бие эр хүний амьдрал бүр баян...Янзан бүрийн асуудлууд ундарч байгаа боловч угийн тэнэгдүү зангаараа тайван л байна. Манайхнаар бол сүх далайтал үхэр амгалан гэдэг байх аа. Уг нь өнөөдөр Чикаго явчихмаар л байлаа, гэвч тэвчээд үлдлээ... Эндээс Индиана ороод буцаж ирэв...

No comments: