2008-08-20

Өчигдрийн алдааг...

МУГТ Э.Бадар-Ууган хүрэл медаль өвөртөллөө (авах бололцоотой)
• 2008.08.19, 12:53 • Монголын мэдээ, Топ мэдээ Энэ мэдээг 3053 хүн уншсан. Өнөөдөр, 66 хүн уншаад байна.
Бээжинд зохион байгуулагдаж байгаа (сул үгнүүд) Зуны XXIX олимпийн наадмаас манай улс жүдо бөхийн төрөлд нэг алт, буудлагын төрөлд нэг мөнгөн медаль (утгыг салгах) хүртээд байгаа билээ. Тэгвэл монголчууддаа (зөв бичгийн дүрмийн алдаа) баярлуулсан сайхан мэдээ дуулгах гэж байгаадаа баяртай байна. Олимпийн наадмын 10 дахь өдөр Монгол Улсын гавьяат (зөв бичгийн дүрмийн алдаа) тамирчин Э.Бадар-Ууган боксын дэвжээнээс хүрэл медалийн болзол (утгын алдаа) хангалаа. Олимпийн боксын 54 кг-ын (яг 54 кг-ийн жин гэж байхгүй) жинд Ботсвана улсын тамирчин Хумисо Икгопонтой (нэр алдаатай байх) дөрвөн үеийн турш тоглохдоо 15:2 харьцаатай (утгын алдаа) ялалт байгуулсан юм. Тэрбээр нэгдүгээр үеэсээ 4:1 харьцаатай тэргүүлж байсан бол хоёр, гуравдугаар үеийн төгсгөлд 10:1 харьцаатай (өгүүлбэр утгын алдаатай) илт давуу байдлаар тэмцээнийг хошуучилж байлаа. Манай тамирчин өөртөө маш итгэлтэй тоглосон бөгөөд оновчтой цохилт хийснээр сүүлийн раундад (хэсэгт гэх гэсэн байх) онооны харьцааг 15:2 болгож, хүрэл медалийг өвөртлөөд (утгын алдаатай) байна. Ингээд тэрбээр энэ сарын 22-ны өдөр Молдавын тамирчин Вяцеслав Гонтай медалийнхаа өнгийг өөрчлөх буюу мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө (утгын алдаатай). Тамирчиндаа амжилт хүсье.



Залруулахыг хичээв...

МУГТ Э.Бадар-Ууган медалийн болзол хангалаа
Бээжингийн Зуны XXIX олимпийн наадмаас манай улсын тамирчдаас жүдо бөхийн төрөлд нэг алт, буудлагын төрөлд нэг мөнгөн медаль тус тус хүртээд байгаа билээ. Монголчуудаа баярлуулсан сайхан мэдээ дуулгах гэж байгаадаа баяртай байна. Олимпийн наадмын 10 дахь өдөр Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган боксын дэвжээнээс медалийн болзлыг хангалаа. Э.Бадар-Ууган боксын 51-54 кг-ын жинд Ботсвана улсын тамирчин Хумисо Икгополэнгтэй (Khumiso Ikgopoleng) дөрвөн үеийн турш тоглон 15:2 харьцаатай ялалт байгуулав. Манай тамирчин тоглолтын нэгдүгээр үеийг 4:1 харьцаатай тэргүүлсэн бол хоёр, гуравдугаар үед илт давуу байдлаар тоглон тоглолтыг 15:2-оор хошуучиллаа. Ингэснээр Бадар-Ууган Молдавын тамирчин Вяцеслав Гоантай (Veaceslav Gojan) Алтан медалийн эрхийн төлөө энэ сарын 22-ны өдөр тоглоно. Тамирчиндаа амжилт хүсье.

No comments: