2008-08-17

... Хүний толгойд юу эс орохыг хэлээд барахав...

Шөнийн тэнгэрийг хараад оддыг ширтэж байхдаа алдарт Алтан гадас, Долоон бурхан гээд зарим нэгэн одуудыг эс тооцвол тэдгээр одод ямар нэртэй, ямар гаралтай байдгийг бид үл мэдэх билээ... Од болгон өөрийн увидас, чанар, өнгө төрх, хэмжээ галбир, нэр хаяг, нас сүүдэртэй. Од болгон өөртөө л ОД...

The Starry Night" by Vincent Van Gogh (1889)


..Түмэн мянган оддын дундах жирийн нэгэн одны товчхон түүх...

...Хязгааргүй огторгуйн орон зайд жирийн хоёр оддын ойрын зайны, дотно, хүчтэй харилцан таталцах хүчний харилцан үйлчлэлийн нөлөөнд нэгэн од гийж мөрөө гаргалаа. Түмэн мянган бусад одноос илүү гялалзаад байхгүй ч бас бусад одноос дутахгүй. Хэмжээгээр бусад оддын адил... Анх бүрэлдэхэд нь анхдагч одууд нь түүнийг гариг болно гэж ерөөсөн. Тэрхүү од нь биендээ агуулах цөмийн энергээсээ хамаарч гэрэлтэх чадлаа тодорхойлно...

Байгаль ертөнцийн үзэгдлүүдийн нөлөөгөөр хүмүүн төрөлхтөнд үзэгдэх орчин нь хамаарна. Жишээ нь, үүлтэй тэнгэрт харагдахгүй. Заримдаа тохиолдлоор л үзэгдэнэ. Од болохоороо өөрийгөө гийж байна гээд л тэрүүхэндээ гийгүүлэхийг оролдоно... Гэтэл гийж байгааг нь түүнээс өөр одод мэдэхгүй, анзаарах ч үгүй. Од болсондоо өөрийгөө баясган хэрхэндээ гийгүүлнэ. Гийгүүлсэн гэж бодох боловч агаар мандал, сансрын тоос, бусад биетүүд, бартаа садаа халхлаад харагддаггүй гэдгээ мэдрэхгүй, гэвч хэрхэндээ л гийгүүлж хэн нэгэнд харагдахыг мөрөөднө... Хаа ч юм, хэзээ ч юм хэн нэгэнд од шиг харагдсан л байгаа...

Масс, диаметр, эргэлт, хөдөлгөөн, температур гээд олон хүчин зүйлээс шалтгаалан өөрийн мөрөөр оршин тогтнон эргэнэ. Хорвоо ертөнцийн жамаар бусад одтой ханьсаад ертөнцөд үүргээ гүйцэтгэн гийгүүлсэн, гийгүүлэлцсэн. Үржих хуулийн дагуу одноос од үүсч ирээдүйн оддыг гийгүүлэх боломжийг олгосон. Тэдгээр нь одоохондоо бяцхан одод гийгүүлж байгаа боловч ирээдүйд нэгэн гаригийг бүрдүүлж байгаа ч юм билүү хэмээн анхдагч одуудынхаа адил мөрөөднө...

Жирийн нэгэн од боловч хувирах ертөнцийн хуулиар цөмийн урвалд, мөргөлдөх, тэсрэх, дэлбэрэх гээд учралд өөрийн эрхгүй орно.
Залуу байхдаа хурдан эргэлдэн соронзон орон их үүсгэх тул гадаргуу, цөмдөө өндөр идэвхжилттэй харилцан үйлчлэлд ороход хялбар байлаа. Хөгшрөөд эргэлт удаашран гадаргуугийн болон дотоод соронзон идэвхижилт буураад л...

Эргэх цагийн аясаар олон одтой хүчний харилцаанд орон эрч хүчээ, энергээ алдаад гэвч тэсээд огторгуй ертөнцөд өөрийгөө хадгалахын төлөө л хэрхэндээ гийгүүлнэ... Зарим одны бусад одтой мөргөлдөх урвалын эхлэл эерэг тал руу боловч үр дүн нь голдуу сөрөг тал руугаа байдагтай адил... Уг нь жирийн нэгэн од тул бусад том оддоос, бартаа садаанаас зугтаан аль болохоор өөрийгөө л гийгүүлэхийг бодож хичээж байсан боловч бусад гариг, оддтой таталцах, түлхэлцэх хүчний дагуу яалт ч үгүй нөлөөнд автаад л... Тиймээс заримдаа бусад оддын химийн найрлагад өөрчлөлт оруулна. Тэрхүү химийн найрлагын хувирал нь харилцан хүчний нөлөөллөөс хамаарч бага, их байх тохиолдол алийг тэр гэхэв... Заримдаа бусад оддын нөлөөнд автаж өөрийн химийн найрлагаа хувиргана...

Нэгэн жирийн од хаа нэгтээ гийгүүлнэ... Тоос биш од... Дэлхийгээс алс орших тул цэг шиг харагдан, цацруулж байгаа гэрэл нь дэлхийн агаар мандлаас болж бусад оддын адил анивчин үзэгдэнэ....Хэн нэгэн хүмүүнд харагдахын тулд энергээ цацаж гийгүүлэх болгондоо үүл битгий халхлаасай гэж хүснэ. Байгалийн үзэгдлийг зохицуулж чадахгүй тул халхлагдаад харагдах ч үгүй...

Толгойд юу эс орохыг хэлээд яахав, тийм үү... :)



1 comment:

bluefire said...

Eniig bi Louvre rt ehiig ni uzsen yumaa. Hajuugaar ni unguruhduu tailbarlag 1 ene zurgaar phd hamgaalj bno gej bilee. oo bichlegtei chini hamaagui. Piis hiitel ineesen gej bgaa, Parist biluu Barcelona d biluu, haa yavsan gazraaraa avantgard muzeigeer tenej bdgiin.

Odnii talaar bol:
Odiig nar buyu yamar negen gerliin eh uusver gereltuuldeg uchraas od bidnii nedend haragdaj baidag. herin setgel dotorh od bol setgel gereltei baij ter odoo harah baih l daa, huviin l bodol. "No man is an island" gedeg hyamdhan kino g 2 ch biluu 3 nudaa uzej bilee.