2008-07-20

Yahoo news уншиж байгаад 'The Dark Knight' нээлтийнхээ долоо хоногтоо (weekend шүү) хамгийн орлоготой киноны рекордыг нь эвдсэн гэдгийг мэдлээ...

Ер нь Америкт ирээд кино теарт охинтойгоо хамт үзсэн хамгийн анхны кино бол Batman байлаа.
Саяхны нэгэн орой 9н цаг болж байтал охин "ааваа 2-уулаа кино үзэх үү, шөнө дунд 00.01 цагт эхэлнэ" гэдэг юм байна. Ийм орой юу, ямар кино байдаг юм бэ гэтэл 'The Dark Knight' гээд Batman-ы үргэлжлэл киног хэлээд "Batman-ыг бид 2 анх ирээд хамтдаа үзэж байсан биздээ" гээд сануулав... Охин минь аавыгаа кинонд урьж байхад аав нь үгүй гэж яаж чадах билээ шууд л зөвшөөрлөө. Уг нь хамтдаа кино үзэх үү гэхээр аавтайгаа явахаасаа "ичээд" татгалүаад байдаг байхгүй юу...

Шөнө 23.30д гэрээс гарч зам дагуу явж байтал шөнө машины урсгал бас байна аа... Өмнөө байгаа хэдэн машиныг театрын зүг эргэх байх гэж охинтойгоо ярьж байтал бүгд л бие биенийгээ дагаад кинотеатрыг зүглэж байх юм. Бид ч дагаад... Очсон машины зогсоол нь дүүрэн тул их алсуур захад тавилаа...

Театр дотор байдаг танхимуудын билет эхнээсээ аваад зарагдаад дуусчихсан, сүүлийн 2 танхимын билетийг зарж байлаа. Ийм олон хүнтэй байхыг би ердөө харж байгаагүй. Batman-ы хувцсыг, малгайг өмссөн үзэгч хүртэл явж байлаа.

Кино 2 цаг 30 минут гарах байсан боловч ид дундаа тасраад хэдэн минут болсон тул бид гэртээ шөнийн 3н цаг өнгөрөөгөөд орж ирлээ. Өглөө 7д босох байсныг минь эс тооцвол ч...


Охинд минь таалагдсан. Надад ч гэсэн. Миний, бас охины минь хувьд шөнө театр үзсэн анхны кино минь байлаа...


No comments: