2008-07-16

Photo by Chandmani Байлдаж тоглосон нь буюу Paintball

Бага байхдаа Ардын эрхээр (мөн Үнэн, Засгийн газрын мэдээ, Пионерийн үнэн, орон нутгийн Урагшаа сонинууд) жанжин малгайдаж, янзан бүрийн бүс зүүж түүндээ хөнгөн цагаан (нугалаад) бууг зүүгээд гэр хашаагаа, хураагдсан түлээний ард нуугдан да-датаж явснаа санаж байна...

Жоохон томроод гэрийнхээ хоолны тогооны тагаар (нууцаар авчихаад) бамбай хийгээд гэр хорооллын хашаа болон хорооны байлдаануудад чулуун байлдаанд чавхтай, чавхгүй амжилттай байлдаж явжээ...

Сургуульд байхдаа цэрэгжилт гээд ангиараа жагсаад, ОП (хорт утааны эсрэг) цувыг өмсөөд, цэрэгжилтийн хичээлийн нормонд АКА-г задлан угсран, дайзыг нь сумлаж саад туулан хичээллэж байлаа.

Тарвага, чоно гээд ан авын сонирхолгүй тул ер нь явж байсангүй. Сургуулийн зуны амралтаар хөдөө нутагт амрахдаа ганц хоёр занга, хавх тавихыг оролдоод олсон амжилтгүй. Ажилд орсны дараа чонын авд явахад найз нар минь машин дотроос нүдээ бэлчээж байхад би унтаж л явсандаг

Дурсамжаа дуусгаад үндсэн сэдэвтээ:

Энэ жилийн шаварны гар бөмбөгний тэмцээнд эмэгтэй багийн гишүүн дутсанаар оролцож чадсангүй. Би бүр тоглохыг их хүсэж байсан боловч нэгэнт багт 2-3н эмэгтэй гишүүн заавал байх нөхцөлтэй тул яах ч арга байсангүй. Уг нь охиноо оруулаад тоглуулах гэсэн насны хязгаарт нь хүрдэггүй.

Chandmani-Бүтнээр оруулсан анхны зураг
Тиймээс нэгэн найзынхаа санал болгосноор будган буугаар байлдаж тоглолоо. Бидний дөрвөн эрчүүд бидний хүүхдүүд нийлсэн 8-н "дайчид" болоод тусгай тоглолтын газар очоод бүхэл бүтэн 5-н цаг байлдлаа. Охиноо айх байх гэсэн харин ч буудаад байлдаад нөгөө Зоя (зөвлөлтийн партизан бүсгүй) болчихсон.
Биднийг тоглолтоо эхлэх цаг болоход бусад хүмүүс нийлэн нийт 20 гаран хүн байлдаанд оролцохоор болж нийт "дайчдыг" хоёр багт хуваан (санамсаргүй сонголтоор сонгосон 2 хүн сонголтыг хийн) тусгайлан садаа бартаа, халхавч, нуувч зассан модон доторхи бяцхан голтой байлдааны талбартаа эсрэг байраа эзлэн шүүгчийн өгсөн дохионы дагуу дайныг эхлээд буудалцана. Манайхны 8н дайчин нийтдээ 5000-н сумыг буудсан байгаа юм даа. Хүүхдүүд дайзаа цэнэглэхдээ асгасныг эс тооцвол ерөнхийдөө бүгдийг нь буудсан.

Шүүгч байлдаанд буудуулсан эсэхийг шүүж, бас цагийг тодорхойлно. Бас нэг "эмчтэй". Хэрвээ шархадсан гэж үзсэн тохиолдолд "эмч"-ийн зөвшөөрлийн дагуу үргэлжлүүлэн тоглох бололцоотой.

Охин минь"Бэхлэлт буюу Fort" гэсэн хувилбарыг нь бас тоглож үзлээ. Нэгэн цайзыг 6-н дайчид хамгаалж бусад нь дайрна. Хамгаалах 6-н тоглогчийг 2 нь "runner буюу отон байлдагчид" бөгөөд үлдсэн 4 нь цайзнаасаа гарахгүй нөхцөлтэй.

Охин минь ганцаараа эмэгтэй дайчин нь. Сүүлийн 2 тоглолтод нэг оюутан насны хүүхэн ирж хань болсон. Эмэгтэй гээд өрөвдөх, хайрлах зүйлгүй шууд л буудаж байлаа. Харин ч зарим онгироо эрчүүд нэг тал байж охиныг минь шоглоод ардаас нь буудаад хөхрүүлчихсэн. Нэг тоглолтонд би охинтойгоо эсрэг багт ороод толгойд нь буудаад тоглолтоос гаргачихсан. Аавыгаа буудаад, аав охиноо буудаад сүрхий байлдсан байгаа биз... :) Охиндоо онуулсан бол охин минь их онгирох байсан байх л даа. Даанч нуувчны ардаас зөвхөн хамгаалалтынх нь малгай цухуйгаад хэн байгааг нь мэдэх бараг бололцоогүй. Сайн харах гээд өндийхөөр бусад нь намайг буудчих гээд. Ер нь бол байндаа очоод хагарч будаж байгаагаараа өөр болохоос бусад нь бол "жинхэнэ" байлдаан байлаа... Хүүхдүүд "буудах" нь сайхан юм, буудуулах нь онцгүй юм аа гээд тоглолтын дараа үглээд байна лээ...
Буудуулахад өвддөг үү гэвэл өвдөнө. Харин хэдий хэмжээний зайнаас буудсанаас өвдөлт их хамаарна. 20-н feet-ээс буюу 6-н метрээс дотогш буудахыг хориглодог. Гэвч байлдаж байхад тэр зайг ухаарахгүй юм билээ хэхэ. Өөрөө буудуулахаасаа өмнө л онохоос өөр аргагүй. Ер нь бууны холын тусгалыг тоглолтын өмнө тааруулах ба биднийхийг ойролцоогоор 260-290 feet буюу 80-100 метрээр тохируулав.
Охин минь гарынхаа булчин дээр улаан толботой байсан одоо томроод хөхөрчихсөн. Би бөөрөн талдаа ойрын зайнаас нэг сайн авахуулсан. Багтаа ганцаараа үлдчихсэнээ мэдэхгүй их л идэвхтэй буудаж байсан хажуу талаас буудчихсан. Час хийгээд л явчихсан тэгээд л улаан толботой болсон. Одоо өнгө нь хувираад хөхөрч л байна. Охин бид хоёрын буудуулсныг хүн амьтан харчихаад пөөх, паах л гээд байгаа хэхэ. "Байлдаад" олсон шархыг одоо яахав дээ.

Дахин тоглоно оо. Охин минь ч тоглоно гээд байгаа. Найзууд болохоор зөвхөн эрчүүд тэгээд томчууд тусгай тоглоно гээд байгаа. Энэ удаагийн тоглолтонд гэнэдээд, халуун өдөр байсныг хэлэх үү бараг л нүцгэн шахуу байлдсан. Дараа бол хамгаалалтаа зузаатгана аа.

No comments: