2008-08-01

Бас л товчхондоо...

... Элсний гар бөмбөгөө тоглосон хэвээр...Одоогийн байдлаар 3н өөр газар долоо хоногтоо бараг 4н удаа тоглож байна. Эхнийх нь ойрхон боловч элс гэж ёстой хуурай, чулуу л гэсэн үг, 2 дахь нь арай дээр боловч тоглодог хүмүүс нь "яриа" ихтэй, 3 дахь нь элс нь ёстой элсэн чихэр шиг ширхэгтэй боловч баарных... 3 дахийг нь илүүд үзээд байгаа. Тэртэй тэргүй тоглоод хаа нэгтээ очиж хэдэн пиво ууж байснаас хажууд нь хоосолж байвал хамаагүй илүү. Дээр нь гаднаа гэрэлтэй тул шөнийг 2 цаг хүртэл бужигнах боломжтой...

... Охин "завгүй" хэвээрээ. Надаас илүү ажиллаж байх шиг байна. Өдөртөө цаг нь таарвал байрны комплексын бассейнд "харгалзагч"аа хийгээд, заримдаа хүүхэд хараад, аавдаа туслаад энэ жилийн зун нь үнэхээр завгүй байх шиг. Дээр нь саяхнаас газрын теннисийн дурлаад бараг л өдөр болгон 1 цаг тоглож байна. Төлбөртэй л дээ. Мань хүн өөрөө төлөх байлгүй хэхэ... Уг нь шар охинтой байсан чинь swimming pool, tennis гээд бүр борлоод бараг харлаж байх шиг байна. Өөртөө цагаа тохируулаад, завгүй байгаад нь баяртай байгаа...

... Газрын теннисний дэлхийн алдартнуудын тоглолтыг үзэх гэсэн боловч янзан бүрийн шалтаг шалтгаанаар чадахгүй нь бололтой. Шувтаргын болон шөвгийн тоглолтын тасалбарууд аль хэдийн дууссан байна лээ. Уг нь тоглолтын билет нь 40 орчим ам доллар юм билээ...

..Ойрдоо төлөвлөж байгаад морь унадаг юм билүү гэж бодож байгаа. Ойр хавьд хэд хэдэн газар байна лээ. Охинтойгоо ярьж байгаад шийднэ ээ. Монгол хүн хийморио сэргээнэ байгаа...

... 9-н сардаа багтаад дахин "байлдаж" тоглох байх... Уг нь эрчүүд, томчууд байлдах боловч охин тоглоно гэвэл дагуулж явах байх. Эрчүүд томчууд тоглохоороо янзан бүрийн хэллэг хэрэглээд том хүний яриа яриад, ганц хоёр лааз хоослоод гайтах л байх даа. Уг нь тийм л зорилготой юм л даа....

...Охиныхоо чөлөөт цагийг зөв зүйтэй өнгөрөөхөд нь, бас өөртөө зориулаад XBox 360- длаа. Охин бүжиглээд л, би байлдаад л цагийг өнгөрөөж байх шивдээ... уг нь Wii авах гэж очоод байхгүй болонгуут нь өөр тоглоом цохичихсон. Удахгүй Wii-дэж тоглоно оо...

Өөр бусад зүйлүүд байна л даа. Бичихгүй ээ...

Одоо өөр сэдвээр...
... Хятадын Олимп гэж ёстой нэр төдий зүйл болох бололтой. Эхнийх нь агаарын бохирдол олон улсын шалгуурыг давахгүй тул Хятадууд хэмжигч багажуудаа жагсаалаас гаргаад удаж байна. Хятадын удирдлагууд Олимпийн тоглолтын үеэр web сайтуудыг хаахаар төлөвлөсөн нууц төлөвлөгөөг нь илчлэгдээд бөөн зүйл болж байна.
...Манай баг тамирчид Хятадтай адил өнгийн хувцас өмсөн Олимпийн тоглолтын нээлтэнд оролцохоор борлсон гэдгийг сонсоод нилээн ууртай байгаа боловч улс төрийн мунхаг үзэлтэй хэн нэгний хийсэн ажлыг би үгүйсгээд уурлаад ч яах билээ. Эв нэгдлийг билэг тэмдэг нь шар өнгөтэй гэсэн тайлбарыг өгсөн байсан. Хөх мөнх тэнгэрээ бодвол хөх өнгийн, хэлээд үглээд яншаад байдаг Чингисээ бодвол чонон саарал өнгөтэй орсон ч яадаг юм гэсэн бодолтой үлдлээ...

... Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль эрч хүчээ аваад удаж байна. Обама гэгч нөхөр гадаад харилцаа тал дээр анх удаа очков авах гээд Европод зочилж энд тэнд үглээд л. Харин Маккайн нь болохоор зөвхөн нутагтаа гээд үзээд л байна. Саяхнаас сонгуулийн сурталчилгааны арьс өнгөний тухай асуудал ихээр яригдаж байна...Ер нь миний бодлоор, одоо нэр дэвшсэн 2 нөхрөөс бусад хүн дэвшихгүй бол шүү дээ, Америкчууд арьс өнгөний үзэлтэй эсэх нь нэгдүгээрт тодрох байх. Хэрвээ Обама ялбал тийм үзэл байхгүй гэж, хэрвээ ялагдвал тийм үзэл эдний толгойд бүрэлдсэн байдаг гэдгийн баталгаа болно. Маккайн гэж нөхөр нас нь явсан, дээр нь царай муутайг хэлэх үү. Миний бодлоор бол эндхийн дэд ерөнхийлөгч байсан Гоор нэр дэвшвэл илүү шанстай байх байсан гэж санагддаг. Даанч мань хүн хөзрөө нуусан уу, эсвэл "залхсан" байх...

...Миний байдаг мужид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмсэн тогтоол гарч ард иргэд янзан бүрээр хүлээн авч байна. Ерөнхийдөө бол дургүй талдаа байхын. Монголд бол цалин нэмэгдэх нь гээд баярладаг байтал энд болохооор "за ингээд л бүх зүйлийн үнэ нэмэгдэнэ" гээд дургүй үглэцгээгээд байх юм...

...Үл хөдлөх эд хөрөнгийн, тухайлбал байрны (house) үнэ буурснаас зарим газарт "buy one & get one free" гэж хүртэл гарч ирсэн сурагтай. Бараг л "нэг лааз ундаа авбал дахин нэг лааз үнэгүй" гэдэгтэй адил болж ёстой шалдаа буусны тэмдэг...

...Бензиний үнэ бараг 4 гараад сүйд болж байснаа ойрноос буугаад 3,50 болж байна. Анх ирэхэд 2,50 орчим байсан санагдаж байна. Тэр үед би машин барьдаггүй байсан тул яг мэддэггүй ээ...

1 comment:

Anonymous said...

Aѕκіng questions are trulу
niсe thing if you arе nοt understanding somеthing comрlеtely,
excеpt this pаragraph offerѕ gooԁ understаnding еven.


Mу web ѕite; battery operated cars kids
my website: battery operated cars for kids