2008-06-22

Спортоо гэж...

NBA-гийн аваргаар Celtics тодорсон гэдгийг хэдийнээ мэдэж байгаа биздээ. Өмнө нь тэд аварга болно оо гэж хэлсэн байх аа... Мөрийцдөг байж хэхэ. .. Аваргаар тодорсон тоглолт нь ёстой Lakers-ыг будаа болгосон... Сайн ч тоглосон, сайхан ч хожсон, бараг онооны зөрүүгээр дээд амжилтыг эвдэх нь дөхсөн байх шүү...

Одоо UEFA EURO 2008-ын тухай ...
Овоо ш дээ... Оросууд "урагшаа" тоглоод шилдэг 4-н багт үлдлээ. Би энд баярлаж байгаа гэж жигтэйхэн... Усыг нь ууж ёсыг нь дагаж хүмүүжсэн би дэмжээд байгаа ухаантай. Хожигдож намайгаа хашраагаад би ч урамгүйхэн, "дотроо" л дэмждэг юм даа... Оросууд эхлээд бөмбөг хаалганд оруулчихвал гайгүй тоглодог сэтгэл зүйтэй. Энэ удаад олон хүний аварга болох болов уу гэж тааж байсан Голландын багийг буулгаж авсан нь үнэхээр бахархууштай. Далимд хэлэхэд Зөвлөлт засаг нурснаас хойш (олон ч жил өнгөрч дээ) тивийн аварга шалгаруулах тэмцээнд шөвгийн 4-т анх удаа шалгарч байгаа нь энэ байх шүү...

Германы баг дэлхийн сайн багуудын нэг гэдгээ харуулан хожлоо авсан. Өмнөх тоглолтыг нь үзээд ээ гэж халаглаж байсан. Харин энэ удаад гайгүй тоглосон.
Туркийн баг ч гэсэн сайн баг. Сүүлд тодорсон баг. Шазруун баг, бууж өгнө гэж байхгүй сэтгэл зүйтэй. Гэхдээ Туркийн баг нилээн "ширүүхэн" талдаа. Тоглолтын дараа зодоон нүдээн гээд хэл аманд ч орж байсан. Тоглогчдын зан авир ширүүн талдаа... Гэхдээ хожиж байвал ширүүн байна уу, дөлгөөн байна уу ямар хамаа байх билээ, тиймээ.

Энэ тэмцээнд хамгийн надад таалагдаагүй баг нь Грекийн баг. Тоглолт гэж ёстой л бөмбөг өшиглөсөн л гэж хэлж болохоор... Өмнөх аваргын тэмцээнд тэдний тоглолт их эрчтэй, хурдтай, үзүүштэй байсан. Гэтэл энэ удаа аваргын шинж ердөө илэрсэнгүй. Тохиолдлоор ч аварга болсон гэсэн аварга шиг л загнахгүй ёстой хулчийсан хэдэн нөхдүүд гүйлдээд л...
Удаах нь Францын баг. Энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээний "хөгшин" баг. Мань мэт нь 20-иод насны хүүхдүүдтэй сагсан бөмбөг тоглоод гүйгээд гүйцэхгүй чирэгдэнэ гэдэгтэй л адилхан. Сэтгэлээрээ, туршлагаараа тоглож байгаа боловч юм болгонд өөрийн цаг хугацаа байдаг гэдгийг үнэхээр харуулсан...

За товчхондоо нэг иймэрхүү...

No comments: