2008-06-29

Элдэв сониноо бөөндөнө өө...

-За хэд хоногтоо блогноосоо хөндийрнө өө (уг нь ч хөндийрчихөөд байгаа л даа). Энэ долоо хоногтоо багтаад нэг тийшээ явна. Хаашаа гэдгээ хэлэхгүй ээ... Маргааш чадвал гарахыг бодно...

-Хэд хоног завгүй байлгасан хөл бөмбөг дуусаа. Гайгүй, шинэлэг, залуу баг тодорсон. Ер бүх зүйлд "нас" гэж байдаг бололтой. Миний бодлоор болох л зүйл болсон...


-Америкчууд Олимпийн эрхийн төлөө хоорондоо үзээд завгүй, бүр зарим нэг нь 100 метр зайн гүйлтийн Дэлхийн дээд амжилтыг хүртэл "эвдэн"эрхээ авч байна. Дээр үед нэгэн алдартай (манайд бол алдараар нь олимпийн багт оруулчихаар) тамирчин гүйлтийн тэмцээнд хөл нь татаад эрх авч чадаагүй бүр ааваа сугадаад нүдэндээ нулимстай барианд орж байсан тохиолдлууд байдаг юм билээ... Гэтэл манайд олимп эхлэхийн өмнөхөн дасгалжуулагчаа хусаад (хуссан байхаа гэж найдаж байна. Ер нь тэр дасгалжуулагч нь нервтэй нэгэн байсан гэж сонсож байсан) сууж байдаг...

- УИХ-ын сонгуулийн мэдээллийг хайгаад хүлээгээд суусан. Ганц хоёрыг нь уншлаа. Давгүй шүү... Сонгуулийн дүнтэй холбоотой бодлоо заавал бичнэ ээ....

- Охин минь Victor secret-ийн дэлгүүрт ажиллах application бөглөнө гээд "шаардаад" хүсэлтийнх нь дагуу очсон боловч хаалттай үед нь таарлаа. Дахиад очино оо... Тэнд ажилтай болчихвол би эмэгтэй хүн яаж хувцаслах талаар зөвлөх хэрэггүй болно... Ер нь, хүүхнүүдээ гайгүй дотуур хувцас авч байгаарай. Ядаж эр хүн чинь "баярлана"...

... олон болчихож, хэрвээ дахиад байвал нэмж оруулна аа...

No comments: