2008-06-16

Охины минь бэлэглэсэн мэндчилгээний зураг
Өнөөдөр аавуудын өдөр...

Өглөө босонгуут охин минь миний үсийг засаад би байдгаараа залуужлаа байна хө.
Аавыгаа улам залуухан хөөрхөн харагдуулах гээд хөмсгийг минь засч өглөө. Өмнө нь би байтугай, хэн ч засч үзээгүй байсан охин минь аавыгаа улам хөөрхөн болгох гээд хөмсгийг (хөмсөгтэй ч вм шиг авдаг байна шд) минь засч өглөө. Би ч бараг сайхан залуугийн(хөгшчүүдийн гэвэл таарах байх л даа, гэхдээ би чинь залуухан гялалзаад л байгаа шүү :)) тэмцээнд орохоор болсон байхаа хэхэ...

Дараа нь охин минь намайг уриад Red Lobster-т дайллаа. Би ч яахав дайлуулсан хүн хамгийн үнэтэй, хамгийн дуртай хоолоо захиалаад л... Өдрийн цайгаар орж байж заавал оройн хоолны захиалга өгч "steak shrimp lobster" бүхий хоол захиалаад аав шиг эрхэллээ. Би ч эрх аав шүү...Төлбөрийг нь өөрийнхөө хийсэн цалингаараа төлөөд дэлгүүр орж надад түвийвч авч өгөх бодолтой байсан ч нөгөө усан сандаа ажилтай байсан тул амжсангүй. Маргааш явж түрийвч авахуулна аа байз...

Охиндоо баярлалаа. Аав байх сайхан гэдгийг дандаа мэдрүүлдэгт.... Ер нь аавуудын өдөр өдөр болгон болдог бол би ч улам залуужаад, хөөрхөн, сайхан болоод баяжаад байх бололтой дэг шүү. Даанч жилдээ ганц болоод байна :) Охин минь аавыгаа дандаа бодож, аавдаа дандаа тусалж, өөрийгөө авч яваа байдалд нь би үргэлж баяртай явдаг. Надад үүнээс өөр зүйл хэрэггүй дээ... Энэ нь миний өдөр болгоныг аавын өдөр болгодог....

No comments: