2008-06-07

Амьдрал дандаа нэг иймэрхүү улаан манжингийн шөл (борщ) шиг бол сайхан аа... :)

Өнөөдөр нэг л хэвийн өдөр байсан боловч бас нэг хэвийнх байж чадсангүй. Бараг уурладаггүй хүн уурлаад хэд хонож байна. Тэгэхээр арга ч үгүй юм уу даа...

Хамаатан садан, төрөл төрөгсөд, худ ураг, найз нөхөд, гэр бүл, аав ээж, дүү нар гээд олон хүмүүс яагаад миний хүссэнээр байддаггүй юм болов оо? Тэднээс илүү, сонин хачин, зүйл хүсээгүй, зөвхөн надад заяасан нэр төрийг л хадгалж явахыг хүссэн юмсан... Нэрэндээ их эмзэг хандсан юм болов уу...

Их сонин хачин, этгээд нэртэйдээ биш л дээ. Зүгээр л миний нэр бол оршин тогтнохын, амьдрахын минь үндэс. Аав ээжээс заяагаад өөрт (аав, ээжээс оноосон) оногдсон нэрээ өөрийнхөөрөө хадгалж явахыг ямагт үздэг. Тиймээс ч энэ блогтоо оруулж байсангүй (хэхэ блогоо нэрлэсэн "Чандмань" бол миний анхны нэрний эхний үг юм л даа), ганцхан удаа охиныхоо явуулсан мэндчилгээг бэлэгшээгээд нэрнийхээ эхний үсгийг "оруулсан" (зарим нэг нь таасан). Ганц хоёр удаа "comment"-оор зарлагдаж халшраад commentuudee авсан., нэг тиймэрхүү...

Нэр, тэр тусмаа нэр төр ямаршуухан үнэтэй эд вэ гээд боддог л доо. Алдар нэр нь түгсэн бол өнгөрч. Гэхдээ хүн болгон өөрийн нэртэй байдгийн учир нь юу вэ? Хэн нэгэн дураараа ашиглаж, дураараа загнаж, дураараа амнаасаа унагадаг "үг" биш биз дээ. Их хурлын гишүүд, эрхтэн дархтангуудын нэр бол тэртэй тэргүй аманд ордог. Гэхдээ энэ бол нөгөө шаазгай ч бил үү, хэрээ ч бил үү нэг тиймэрхүү сургаал үг байдаг даа. Ер нь сайнтай, муутай (хүн хэрхэн хүлээж авахаас их хамаардаг) дуудагдаад л байх нь хэцүү байх...

... Олон үгээр яахав. Би "нэрэндээ" ухаангүй хайртай. Нэрээ "хадгалж" явахыг мөрөөддөг, бас болохгүй бол тэр л биз гэж бас боддог "доордсон" ухамсартай нэгэн. Тиймээс хэн нэгэн миний нэрийг хэлэх болвол "мань хүн нь их эмзэг, ядарсан амьтай юм" гээд бас хэлчихэж байгаарай...

.. Би бол би...Зүгээр л нэр төрөө өөрийнхөөрөө байлгахыг, хадгалахийг хүссэн юм...

No comments: