2008-06-06


Сайхан хоол идэх ч бас урамтай шүү, тиймээ...

Ер нь бол юу ч байсан хамаагүй иддэг хүн биш л дээ. Аль болохоор өөртөө таалагдсан, амттай, төрөл бүрийн үндэстний хоол ундыг таашаан идэх дуртай нэгэн. Хоолны талаар ганц хоёр бичлэг оруулж байсан байх.

Өнөөдөр өдөр охин хичээлээсээ ирээд аавдаа төмсний буюу бидний нэрлэдгээр нийслэл салат хийж өглөө. Дараа нь усан сан харгалзах ажилдаа явахдаа аав өнөөдөр ямар хоол хийх вэ гээд дахин дахин шалгаагаад байхаар нь интернэтээс хайж байгаад БОРЩ хийж өглөө. Ямар болсныг нь зургаас харна биздээ. Харин амт нь бол ямар ч байсан зурган дээр буй бэлэн борщтой адилхан болсон.





Борщ хийх зааврыг эндээс...

photos by Chandmani@2008

No comments: