2008-05-02

Зарим хэрэгтэй хэрэггүй өгүүлбэрүүд...

Do not undermine your worth by comparing yourself with others. It is because we are different that each of us is special.
Өөрийгөө бусадтай харьцуулан дутуугаар бүү үнэл, учир нь хүн болгон адилгүй бөгөөд өөрийн гэсэн чанартай байдаг.

Do not let others set your goals. Only you know what is best for you.
Өөрийнхөө зорилтыг бусдаар бүү тодорхойлуул. Таньд ямар бололцоо байгааг (таарч тохирохыг) зөвхөн Та л хамгийн сайн мэднэ. ("Бусдын үгээр биш өөрийнхөөрөө л бай" гэсэн ч болох юм шигээ)

Do not let your life slip through your figers by living in the past nor for the future.
By living your life one day at a time, you live all the days of your life.
Өнгөрсөн болон ирээдүйгээрээ алга хавсран (манайд алга хавсарч залбирдаг, энд болохоор долоовор, дунд хуруунуудаа солбиулан аз туршсанаа илэрхийлдэг) амьдралаа бүү өнгөрүүл. Өдөр бүр тухайн цагт амьдарсанаар Таны амьдрал утга учиртай байна.


Nothing is really over until the moment you stop trying.
Ямарваа нэг зүйлийн төгсгөл Таныг хичээх зүтгэхээ больсон тэр үед чинь л ирнэ.

It is a fragile thread that binds us to each other.
Бид бүхнийг маш хэмзэгхэн холбоос холбодог.

Do not be afraid to encounter risks. It is by taking chances that we learn how to be brave.
Азаа туршихаас бүү ай. Аз туршсанаараа зоригтой байхад суралцдаг.

Do not shut love out of your life by saying it is impossible to find. The quickest way to receive love is to give love; The fastest way to lose love is to hold it too tightly.
Олдохгүй байна хэмээн хайрыг амьдралаасаа бүү тасал. Хайрыг хүртэх хамгийн хурдан арга бол бусдад хайрыг бэлэглэх. Хайраа гээх хамгийн хурдан арга бол түүндээ хэтэрхий автах.

Do not dismiss your dreams. To be without dreams is to be without hope; To be without hope is to be without purpose.
Мөрөөдлөө бүү гээ. Мөрөөдөлгүй бол итгэлгүй. Итгэлгүй бол зорилгогүй.

Do not run through life so fast that you forget not only where you have been, but also where you are going. Life is not a race, but a journey to be savored each step of the way.
Амьдралын замаар хурдтай жирийсний хэрэггүй, тэгвэл та хаана байснаа төдийгүй хаашаа явж байгаагаа ч умартана. Амьдрал бол хурдны уралдаан биш бөгөөд алхам болгоноо таатайгаар мэдэрч бэдрэх аялал юм.

Written & Submitted By Author Unknown and "translated" or at least tried by Chandmani :)


1 comment:

. said...

Do not let your life slip through your figers by living in the past nor for the future.


heregtei cagtaa heregjuulj surah