2008-05-27

Чамайг санадаг...

Хайрлаж дурласан өдрүүдээ...
Санаж мөрөөддөг.
Харж санасан үеүдээ...
Тэвэрч энхрийлдэг.
Хамтдаа байсан цагуудаа...
Үгүйлж дурсдаг.
Салж сарнисан мөчөө...
Зүүдэлж сэрдэг.

Хайртай бүсгүйгээ үүрийн цагаар цонхны цаана гараа даллаад үдсэн тэр мөчийг би үргэлж бодож явдаг. Хэдэн жил үргэлж сэтгэлдээ тээсээр ирсэн. Насан туршдаа сэтгэлдээ тээх амьдралын минь гунигтай нэгэн үе..

No comments: