2008-05-30

Англи хэл суралцагчиддаа болон англи хэлний багш нарт хэрэгтэй болох нэгэн сайтыг энд орууллаа...

Өмнөх бичлэгтээ энэхүү сайтнаас эхийг нь авч орчуулахыг оролдсон болно. Уг нь бүхэл бүтэн ном. Бид үнэгүй зүйлд нугасгүй түмэн тул ашиглахад гэмгүй байх. Харин хаанаас хэзээ авсныгаа зохих ёсоор бичиж эдгээр хүмүүсийн оюуны хөдөлмөрийг үнэлээрэй. Бүтнээр нь орчуулбал их зүгээр англи хэлний ном болох юм билээ. Би яахав, чадах ядахаараа монголчлохыг хичээнэ.

Миний бодлоор орчуулга хийнэ гэдэг нь үгчилэн орчуулахыг хэлэхгүй бөгөөд утга санаа ойлгож орчуулахыг оролддог. хэхэ Орчуулга хийсэн хүн шиг бурчихлаа. Уучлаарай. Миний англи хэлний мэдлэг муу тул чадах ядахаараа дээшлүүлэхийг оролдож байгаа царай минь.

Охин минь үг асуухаар нь дандаа ямар өгүүлбэрт байсан юм гээд асуугаад уурыг нь хүргээд байгаа. Ярианы хувьд бол намайг аль дээр холоо хаячихсан боловч илүү оймс элээснээрээ зарим утгын тал дээр би гайгүй байгаа. Ерөнхийдөө охиндоо монгол руу хөврүүлж өгдөг л дөө. Шууд англиар ойлгоод монголчилж чадахгүй байгаад учир нь байгаа юм.
Өчигдөр надаас "оffice" гэж юу вэ гээд асууж байна. Би сургуулийн хувьд бол хичээлийн танхим гэлээ. Тэгсэн охин маань "контор" гээд орчуулаад өгчихөж. Уг нь бол зөв л дөө. Гэхдээ ямар утгаар хаана, хэзээ орчуулж байгаагаас их зүйл хамаарч байгаа юм. Сургуулийн хүрээний асуудал яригдаж байхад контор гэх нь зохимжгүй хэрэг. Тэгээд ч контор гэдэг нь орос үг. Үүнийг зүгээр л нэг жишээ болголоо. Охин минь мэдэхгүй дээ биш, монгол руу хөврүүлж чадахгүй, шууд үгчилж орчуулаад байгааг ойлгоод байгаа...

За хө, илүү үгээр яахав.

Нөгөө сайт нь
энэ бас http://www.paulnoll.com/Books/Clear-English/index.html шүү... Хэрэгтэй, сурах ёстой зүйлүүд ихтэй, маш энгийн..

Then good luck...

No comments: