2008-05-17

Ойрдоо бичмээргүй бодогдоод байдаг болчихлоо... Блог нээснээсээ хойш хамгийн удаан бичээгүй хугацаа минь энэ байлаа...

Уйдсан юм байлгүй дээ. За яахав...

Бие тэнхээ сайжирсан шинж алга. Бараг сар болж байна. Ямар нэгэн байдлаар дээшлүүлэх гээд эм тангаас авахуулаад янзан бүрийн аргаар үзэж байна. Ядаргаа (уг нь ядраад байх зүйл хийгээгүй л юмсан) нь ясандаа тулсан юм байлгүй хэхэ. Өчигдөр охин минь зураг аваад та яс арьс болчихож, "түргэн" хоолны газруудаар дандаа үйлчлүүлнэ байгаа гэж авдаг байгаа. Уг нь гайгүй махтай шөлтэй хэрхэндээ гүзээтэй байдаг байсан одоо татраад л байна. Аав нь тураад царай муутай харагдсан чинь охин миний өмнөөс ичээд сүртэй гэдэг нь... хэхэ (тарган байхдаа ч...)

За тэр ч яахав. Нуруугаар, хөл дагуу өвдөх нь тоглохоор болих болов уу гээд элсний гар бөмбөгөө хүртэл эхэллээ. Хамтран тоглогч найз нартайгаа уулзаагүй бараг хагас жил болчихож. Тэд нартайгаа уулзаад хоёр ч удаа тоглочихлоо. Бие хөндүүрлээд хурдан шуурхай хөдөлж чадахгүй байгаа ч тэвчээд, зүгээр болох болов уу гэж бодоод зүтгээд байлаа. Хэрэг болсон эсэхийг нь мэдэхгүй л байна. Гэхдээ биенд нөлөөлөөд дээрдсэн зүйл алга...

За одоо гэгээтэй мэдээ. Охиныхоо сургуульд жилдээ нэг очдог арга хэмжээндээ өчигдөр очлоо. Охин минь хичээлийн жилд амжилттай суралцаад бидний үеийнхээр бол гэрчилгээ авсан хэрэг. Ноднин жил баярын бичиг шиг "гэрчилгээ" гардуулж байсан бол энэ жил сургуулийнхаа эмблем бүхий зүйл (уг сургуулийн эхний үсгийг оёсон) авлаа. Сургуульд нь хэдэн хүүхэд сурдгийг нь би мэдэхгүй. Охиноосоо асуусан 3 мянга гаран гэж байсан. Тэдгээрээс 101 хүүхэд амжилттай суралцсан гэдгийг сургуулийнх нь удирдлагын үгнээс сонссон. Тэгэхээр болж байна аа. Ямар ч байсан нутгийн хүүхдүүдийн дунд өөрийгөө аваад яваад байгаад нь баярлаад байгаа.

Нэгэн сонин.. Охин минь өсгийтэй гутал анх удаа (албан ёсны арга хэмжээнд) өмслөө. Тэгсэн надаас (дундаж өндөр эр шүү дээ) өндөр болох нь ээ. "Өндөр" өсгийтэй гутал өмсөөд хажууд зогссон чинь би ёстой шоргоолж болох нь ээ. Аав таниас өндөр байна гээд онгироод байна лээ. Ядаж байхад "бяцхаан" тарганыг хэлэх үү, их биерхэг харагдаж байна лээ. Дараа жил охин надаас өндөр харагдах байхаа. Нөгөө гуталын өсгий нь тийм өндөр биш, сайндаа 3-4 см байсан байхдаа. Эрийнг нас дарна, бас дээр нь өсгий дарна гэдэг нь л энэ байх даа. хэхэ


No comments: