2008-05-10

Охин минь...
Нэг нь. Охиныг минь ил усан санд (pool) "харгалзагч"-аар ажиллуулах гэрээний хуудас манай байрны комплексоос ирчихсэн. Дээр үед өөрөө санаачлаад зохих бичиг баримтыг бөглөөд өгчихсөн гэж надад хэлж байсан. Амьдралдаа өөрөө олсон анхных нь цалинтай ажил. Бүтэж байгаа бололтой. Цагийн 7,50-иар цалинжих бөгөөд хөлсийг нь байрны мөнгөнөөс суутгана. Би байрны мөнгөө хэмнэсэн ч охиноо цалинжуулах болж байх шиг байна. Охиныхоо хөдөлмөрийг нь үнэлээд цалинг нь бодоод цаг хугацаанд нь олгож болж дээ. хэхэ Харгалзагч гэдэг нь тухайн усан бассейний эд хогшлыг, цэвэрлэгээг, тохижилт, усанд орогчдын орох эрхийг шалгах зэргийг хариуцах юм билээ. Охин минь чадна гэдэгт итгэж байгаа...
Хоёрт нь. Сургууль дээрээ эндхийн "мужийн төгсөлтийн тест"-ийг амжилттай өгсөн (passed) байна. Хичээлийн жилийн хамгийн том шалгалт нь энэ шалгалт ба манайхаар бол жилийн эцсийн шалгалттай дүйцэнэ. Багш нь аавдаа хэлээд бэлэг аваарай гэж хэлсэн байна лээ. Охин минь "бэлэг" гээд юу гэх вэ гэсэн чинь "Флорида явах" гээд наддаа томдсон зүйлүүдийг зөвлөсөн байгаа юм даа. Бүтэн сайнд охиноо "шагнаад" дэлгүүр хэсэхээр амалсан :) Тэгэхээр нэг л дуртай зүйлийг нь авч өгөх байх...

Гуравт. Сургуулиас зохиогдсон хандивын явган аялалын арга хэмжээнд оролцоод Африкийн хүүхдүүдэд зориулаад 80 (ингэж хэлж байсан байх) гаран доллар олж хандивласан. Сурагч хэдэн цаг, хэдэн миль алхахыг ивээн тэтгэгчид мөнгөөр үнэлэн, олсон хөлсийг нь хандивлах арга хэмжээ гэж ойлгосон. Хэд хэдэн ивээн тэтгэгчийг өөрөө олсон гэж хэлж байсан. Би одоо санахгүй байна. Ямар ч байсан охин минь 3н цаг алхсан гэдгийг хүргэж өгч авсныхаа хувьд мэдэж байгаа хэхэ....

Охин минь давгүй ээ, аавыгаа баярлуулаад л байна. Миний энд байгаагийн гол утга учир бол охины минь боловсрол, мэдлэг, ухаан, амьдрал...


Аавыгаа баярлуулаад байгаа охиндоо баярлалаа.... (зургийг нь тавимаар бодогддог боловч одоо үед интернэтэд өсвөр насны хүүхдүүдийн тэр тусмаа охидуудын зургийг зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй тавиад янзан бүрээр доромжлоод (монголчууд минь дээ ) байдаг тул хаширлаад тавихгүй байгаа)

No comments: