2008-04-11

Хужаа санаа болон элдэв...

Монголын иргэнийг хужаа нар барьсан, хүний эрхийн асуудал гээд мэдээллүүд уншлаа. Хужаа санаа гэсэн ухагдахуун байдаг даа. Эхлээд шууд жинхэнэ Монгол хүнийг барихгүй, монголын иргэн болсон хужааг бариад үзье, тэгэхээр нь энэ монголчууд яах нь вэ харъя л гээ биз. Үхэр шиг дуугай байвал "цаашдаа болохын" тэмдэг болгоод л... Тэгээд хужаа нөхрөө алдчихсан монгол хүүхэн, хүүхдүүд хөөрхийлөлтэй. Нөгөө талаар Монгол Улсын албан ёсны иргэн болчихоод хужаагийн дотоодын хэрэгт (өвөр монгол) хөндлөнгөөс нам, үзэл суртал, энээ тэрээ гээд оролцож болдог юм уу? гээд асуултууд урган гараад ирнэ. Нэгэнт л хятадын хил тэр өвөр монгол гэгчийг багтаачихсан тул хэдий тэнд өсөж өндийсөн ч зүгээр "наймаа"-гаа хийгээд явахгүй яасан юм бэ? Яагаад хятадууд "өвөр монгол" гэсэн нэрийг хадгалаад тэгж нэрлээд явдаг санаа нь бас л хужаа санаа. Монгол гэж хэлүүлэхгүйн тулд л, Монгол гэхээр заавал "ар", "өвөр" гэж хуваалгах гэх, Монгол гэхээр л ард нь Хятад гэсэн нэрийг дурсгах гэж. Гадаадад Монгол гэхээр ар уу, өвөр үү гээд асуулгаад явдаггүй гэж үү? Монгол гэхээр Хятадынх уу гэж асуудаггүй гэж үү? Монгол гэхээр хятадаар ярьдаг уу гэж асуудаггүй гэж үү? Бодлого.. Хэрвээ тийм бодлогогүй бол хужаа нар аль хэдийн Монгол гэдэг нэрийг хэрэглэхгүй байж чадахаар сүнс нь зайлсан улс шүү дээ. Хужаа санаа гэж...
Хятадад, миний дургүйцээд хэлээд байгаа тэр "Өвөр монгол"-д монголчууд амьдарч буй нь үнэн. Тэрхүү "өвөр"-өөр дамжаад хятадын бодлого Монголд тусдаг байх. Магадгүй туршилт ч хийдэг байж болох шүү дээ. Туршилтын нэг хэлбэр нь энэ монголын иргэн болсон хүнийг барьсан явдал ч юм бил үү? Өвөр монголд хэдэн хужаа хэдэн монголчууд байдгийг мэдэх үү? Han Chinese буюу хятад үндэстэн 18,465,586 буюу 79.17%; Монгол 3,995,349 буюу 17.13%. Ер нь бол бүгдээрээ хужаагийн иргэд шүү дээ. Тухайн нутаг дэвсгэр дээр хүн амынх нь 80-н хувь нь цэвэр хятад байхад хужаа нар "өвөр" тодотголтой "монгол" гээд нэрлээд байгаа учрыг ойлгоход төвөггүй л байх даа. Хужаа санаа...

Монгол Улс эдийн засгийн хувьд хужаа нараас "хараат". Харуусмаар боловч "бодит үнэн". Бүр цаашилбал дэлхийн улс орнууд хараат. Хятадын үүсэлгүй, холбоогүй бараа таваарыг олох гэвэл хэцүү нь ойлгомжтой. Америкчуудын 50 орчим хувь нь Хятадаас оруулж буй хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, гол нь аюулгүй байдалд "үнэхээр санаа" зовдог байна. Мөн 30-н хувь нь "ямарваа нэгэн байдлаар" санаа зовдог гэжээ. Америкчууд хүнсний хэрэглэгээнийхээ алимны шүүсний 50 орчим хувийг хятадаас импортлодог байна. Доорх зурган дээр дараад зарим хортой бүтээгдэхүүний талаар мэдээллийг уншаарай.

Хөөрхөөн эрвээхэйтэй зүүлт охиндоо аваад өгчихсөн гэж бодож байвал буруу бололтой. Хятадын шүдний оо авахгүй байхыг үнэн сэтгэлээсээ зөвлөж байна. Хэрвээ хужаа шүдний оо авбал таны шүд хужаа хүний шүд шиг болно.


Хятадын хортой бүтээгдэхүүнүүд

Дэлхийгээ болиод Монголоо бичье. Хужаа нар хилээ бүрмөсөн хаачихвал манай улсын эдийн засаг өнөөдрийн "талх 650-аас" илүүтэйгээр унах байх. Бид хужаа нараар хүнсний бүтээгдэхүүнээ бэлдүүлдэг. Сармис, төмс, ногоо гээд бүр уугаад хордоцгоодог архиа хүртэл хужаа нараас. Уг нь бидний эмээ өвөө, эцэг эхчүүд атар газрыг эзэмшээд, тариа ногоогоо хураагаад явж байсан тэр алтан үеийн газрын хөрс нь хатаагүй байгаа юмсан.
За яахав, нэгэнт авч байх хувь тавилантайгаас хойш шалгаад, хянаад баймаарсан. Америкчууд гадаадаас импортолж байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ 1 хувийг л шалгаж амждаг байна. Манайд? Хажуу хөрш, хужаа санаатай гэдгийг мэдсээр, улигласаар байж хордоцгоогоод байвал хэний буруу вэ? Буруугаа, буруутнаа хайх ч яахав, хордоцгоогоод л, хороогдоод л хужаа санаанд идүүлээд амьдарцгаая...


Атар газрын хөрс нь хатаагүй гэснээс бас хужаа нартай нийлээд алтыг нь аваад сэндийлээд хаячихсан алтан нутгийн минь газрын хөрс нь СЭРДИЙГЭЭД өрөвдмөөр харагддаг. Нутаг дэвсгэрээ эдлүүлээд сэндийчүүлээд төсөвтөө өчүүхэн мөнгө аваад амаа таглуулаад дуугай сууцгаадаг сумын, аймгийн удирдлагуудаас авахуулаад улсын минь эрхэмүүд минь хөөрхийлөлтэй. Хувьсгалт, ардчилсан, эх орны нам, бүгд найрамдах, ногооны нам гээд л хашгичаад суудлын төлөө тэмцэлдээд байхаас газрынхаа хөрсийг сэргээлгэх талаар тэмцэлдэхгүй байгаа нь сонин. Бүр Эрдэнэбат мэтээс авахуулаад зарим нь (нилээдгүй эрхэмүүд ордны газрын лицензийг эзэмшдэг) бүр хужаа нартай хамтраад Монгол нутгаа хөрснөөс нь сэндийлээд, бодлогоор нь тоглоод суугаад байдаг. Эрхэм Эрдэнэбат мод тарьж суулгалаа гэж сонсож байгаагүй юм байна. Монголдоо ухсан газар болгондоо нөхөн сэргээлт хийгээд яваасай даа. Улсын минь нийслэл Улаанбаатарт, хатан Туул голд минь амин чухал хэрэгтэй буй хэдэн бургас суулгахад гартаа бээлий углаад, эх орондоо "өр"-тэй хүн шиг л өөрийнхөө хувь нэмрийг оруулаасай даа.

Дээхэн манайд малын халдварт өвчин гарч хужаа нар хилээ хаахад хэрхэн, хэн хохирсон билээ? Магадгүй "бүр хаачихвал" хэдэн зуун наймаачид маань эм эргүй хужаагийн иргэн болж үлдэх биз. Зарим нь ч бүр дуртай үлдэх байхаа... Заримдаа гардаг малын өвчний эх үүсвэр нь хужаа санаа ч байж болно ш дээ. Яагаад ингэж бодож болохгүй гэж. Тэднийг харсаар байтал Монгол улс "хоцрогдмол мал аж ахуйн" орон. Суурин, фермийн биш, шинжлэх ухааны ач холбогдлыг одоохондоо ойлгоогүй.., салхи, шуурга, цасанд сүрэгтэйгээ хамт "хөөгдөөд" явдгийг, зарим нь амь насаа зориулдгийг тэд сайн мэдэж буй. Нэгэн хаврын зуд, өвлийн цасанд, мэдэх мэдэгдэхгүй өвчинд хэдэн малаа тавиад туучихна. 40 гаран сая толгой малтай болсноо бахархаад л байдаг. Ааруул, ээдэм ээдэмцэр, ааруул масло, цөцгий гээд сүү, сүүн бүтээгдэхүүн,, өөх тос, мах гээд малаас гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүдээ гадаадаас аваад л хордоод байцгаадаг. Мал сүргээ ер нь юуны төлөө өсгөж үржүүлж байгаа юм бол доо? Зөвхөн махыг нь идэх гэж, статистикт тоолуулах гэж өсгөдөггүй л баймаарсан даа... Бүгдээрээ мянгат малчид ч байгаад үр өгөөжтэй ашиглаж чадахгүй бол юуны хэрэг байсийм... Өвдөцгөөгөөд, өсгөснөө салхинд "хийсгэсээр" хужаа санаанд нийцүүлэн амьдарцгаая...


Юу биччихэв дээ. Энэ балиар хужаа санаа намайг дахин үймүүлчихлээ...

No comments: