2008-04-10

Хэд хоног өнгөрчихөж...Сайндаа ч биш, ядраад бичиж чадсангүй...

Ар нуруугаар хатгаж өвдөөд аргагүйн улмаас орондоо 3 хоног өнжих шивдээ. Уг нь өвчин гээд байдаггүй ч энэ удаа яалт ч үгүй дарлуулчихлаа. Нуруундаа юм хавчуулчихсан юм болов уу, эсвэл саундаад нуруугаараа салхи авсны аль нэг л гэж өөрийгөө оношлоод байгаа. Манай энд нэгэн gym байдаг бөгөөд гишүүнчлэлтэй, гишүүн биш бол тодорхой хэмжээний 10н цаас төлөөд хичээллээд байх бололцоотой байдаг юм. Тэндхийн саунд болвол сардаа нэг орчих бодолтой байдаг бөгөөд энэ удаа орсныхоо дараа салхи авчихсан бололтой...
Нуруугаар хатгаад хөдөлж ч чадахгүй, ханиаж найтааж ч чадахгүй гүрийдэг байна ш. За тэр хөдөлж, гүйх, харайх зэрэг бол дурьдалтгүй ээ. Охин минь намайг хараад, шоолоод элэглээд байх юм. Аав хөгширсөн байна аа гээд л... хэхэ Энэ нь надад дэмтэй байгаа юм. Тэгэхгүй бол би өвдөөд л, биеэ чагнаад хэвтэнэ. Охинтойгоо хамт инээж хөхрөөд л хэвтэж байна даа...
Нуруундаа эндхийн халуун хүйтэн жинг ээлжилж тавьсан боловч дээрдсэн зүйл алга. Охиныхоо зөвлөж, үглэсний дагуу нэгэн эмчид очиж үзүүлсэн. Арав хорин асуулт асууж, ганц хоёр бариа засал, тэгээд цахилгаан эмчилгээнд (массажи) 10-н минут оруулаад дуусаа. Дахиж очих байх. Эхний үзлэгийн үнэ нь 90. Хоёр дахиас нь хөнгөрөөд 45 гэнэ. Тэгэхээр энд эмчилгээний үнэ хөлс ямаршуухан үнэтэй байдгийг ойлгох байхаа. Шүдний эмчийн цаг авахад л 50-60-ийг төлнө. Нуруугаар хатгаж өвдөхийн учрыг эмч иймэрхүүгээр тайлбарлаж байх юм. Нурууны ясны үеүдийн дунд зөөлөн эд байдаг бөгөөд тэрхүү зөөлөн эд нь хүний нурууны хөдөлгөөнд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Зөөлөн эд нь гэмтсэнээс нурууны яс үеэрээ хөдөлгөөнд орох үед тэрхүү зөөлөн эдийн тодорхой хэсгүүд шахалтанд товойн мэдрэлийн судсуудад нөлөөлдөг гэнэ. Тэрхүү мэдрэлийн судас, зөөлөн эдээс болоод нуруугаараа хатгаж өвдөөд хэвтэж байна даа. хэхэ анагаах ухааны хэлээр өөрөөр бичих байх аа. би өөрийнхөөрөө л бурчихлаа..

Хүний нутагт өвдөж болохгүй гэдгийг ухаарахаас өөр аргагүй болдог юм даа...

Ер нь өвдлөө гэж бичиж байгаагүй юм байна. Энэ нь анхных нь бас эцсийнх нь байх болтугай :)

No comments: