2008-04-22

Сайн харилцааны үндсэн долоон дүрэм:

1. Та өөрөө болон Таны харилцагч тань өөртөө юуг хүсэн хүлээж байгаагаа болон харилцаанаасаа Та юу хүссэн хүлээж байгаагаа ойлгож мэдрэх;
2. Бие биендээ энэхүү харилцаандаа хүсэн хүлээж (харж, мөрөөдөж) байгаа хэрэгцээгээ ойлгуулах;
3. Бие биенийхээ хэрэгцээ (бодол, санаа, хүсэл мөрөөдөл)-г үргэлж хангаж чадахгүй гэдгийг (товчхоноор бол төгс хүн гэж байдаггүй) ухамсарлан, зарим бодлоо харилцаанаас гадуур үлдээх;
4. Бие биенийхээ хүсэл, хэрэгцээний тал дээр харилцан тохиролцох, зөвшилцөх, буулт хийх чадвартай байх;
5. Өөрийнхөө хүсэл, хэрэгцээ, шаардлагын дагуу харилцагчаа өөрчлөгдөж, хувирахыг шахаж шаардсаны хэрэггүй. Өөрийнхөө "мөрөөдлийн" хань болон тухайн хүнийхээ зөрүүг харах;
6. Бусдын нүдээр харахыг хичээх хэрэгтэй. Энэ нь таныг бусадтай үргэлж санал нэгдэх, бусдыг үргэлж хүлээн зөвшөөрөх гэдэг утгаар гэсэн үг биш бөгөөд харин бие биенийхээ хүсэл, хэрэгцээ, санаа бодлыг нийцэх, нийцэхгүйнээс үл хамаарах хүндэтгэн ойлгох хэрэгтэй гэсэн утгаар юм.
7. Хэрвээ үнэхээр зөрүүтэй бодол, хэрэгцээ, эсвэл үзэл бодолтой байвал, товчхоноор бол харилцаанд "асуудал" гарвал үнэнчээр, хүндэтгэх үүднээс хандан харилцан тохиролцох, зөвшилцөх хэрэгтэй. Мөн асуудлыг хурцадмал болохоос өмнө "мэргэжилтний" зөвлөлгөөг сонсоорой... ("мэргэжилтэн" гээд амаа олохгүй худлаа бурдаг хэн нэгнийг сонсчихов доо, анхааруулсан шүү :)

залуучууд, оюутнуудад зориулагдсан эд бөгөөд эндээс хуулбарлав :)
http://www.utexas.edu/student/cmhc/booklets/romrelations/romrelations.html#Seven%20Basic%20Steps - мэдээж залруулаад уншина биздээ....

No comments: