2008-04-01

Бичихийг хүсэвч бичмээргүй бодогддог болчихож.. Магадгүй, уйдсан юм байлгүй дээ...
За яахав, ямар ч тохиолдолд эр хүнд хамгийн хэрэгтэй зүйл нь цаг хугацаа байдаг гэж уншиж байсан юм байна... Цаг хугацаа бүхнийг зохицуулдаг аа гэж...

Монгол нутгаа, муухай бага охиноо, гэр орноо, эцэг эхээ, эгч дүү нараа, найз нараа бүгдийг нь маш их үгүйлж байна... За даа, ер нь бүгдийг үгүйлэн, бас санаж байна...

Зөвхөн ганцаараа л баймаар юм шиг бодогдоод, тэгсэн эсрэгээр нь хөгжөөд наргиад явмаар ч юм шиг... Томоотой намуухан баймаар ч юм шиг, эсрэгээр нь галзуураад хашгичаад баймаар ч юм шиг...

Уг нь гайгүй байдаг юмсан...Ямар ч байсан надад "цаг хугацаа" гэсэн "эм" хэрэгтэй бололтой....

*"Хурд"-ын дуунуудыг сонсоод л сэтгэл "тайвширч" байна...

No comments: