2008-03-11

Дээр нэгэн бичлэг бичиж байснаас, түүнд бичсэн сэтгэгдлүүдээс үүдээд нэгэн санааг уриалах гэсэн юм...

Бид хэрхэн эерэг бодолтой, өөдрөг үзэлтэй, хөгжилтэй байж болох талаар бодож байгаад энэхүү мартын 8-н дараах өдрүүдээс "ядахдаа" эрчүүдийн баяр хүртэл (инээмсэглэж байгаад бичлээ) хэдэн хоногийг зовлон зүдүүр, хэрүүл уруул, хагарал, маргаан зэргийг умартан аль болохоор эерэг мэдээлэл, санал бодол, бичлэгээ бичиж мэдээлвэл ямар вэ гэсэн санаагаар энэхүү бичлэгээ бичлээ...

Тэгээд аав ээжийнхээ нэгэн явдлыг хөөрхөөн "хөгжилтэй" онигоо болгоод бичлээ:
"Шилжилтийн" насандаа байхдаа аав, ээжээсээ хэн нь эхлээд хайр зарласныг мэдэх гээд хэрхэндээ хичээж билээ. Аав ч яахав хөдөөнийх боловч "хулхи" хотын (энэ бол өсөж том болоод хүүхэдтэй болсны дара л даа... :) Охин минь багадаа өөрийгөө тэгдэг байсан юм. Яагаад гэвэл хөдөө төрөөд хотод шилжиж амьдарсан болохоороо) төрхтэй, бас ч үгүй наранд шараад шараад улайх л болохоос борлодоггүй эр дээ, "хөдөлгөөнтэй" гэж. хэхэ Хөдөө сар болоод өмднийхөө шуумгийг шуухад цав цагаан гуя гаргачихдаг... Бас ичихгүй ээ....

Харин ээж минь даруухан зантай, улаан хацартай... хэхэ
Тэгээд аав ээжээсээ асуусан чинь хоёулаа бие биенээсээ өрсөж байгаад л аав чинь, ээж чинь ухаангүй дурлачихаад салахгүй байсан юм, тэгээд "хөөрхийг" өрөвдөөд суучихсан юм гэдэг байж билээ... Нэгэн удаа асуулт, хариулт дууссаны дараа аав надад ганцаарчлан "ээж чинь их ухаантай, тэгээд би гуйсаар байгаад суусан юм. Ээжийгээ дандаа бодож, ээждээ дандаа залбирч яваарай, тэгвэл чамайг аюул осол, золгүй явдал, бүх муу муухай зүйлээс хөндий байлгах болно. Монгол хүн айх, эсвэл цочихоороо яагаад "Ээжээ" гэдгийг мэдэх үү? Яагаад гэвэл ээж хүн үргэлж үрээ харамлаж хамгаалж явдаг учраас" гэж билээ...


Ер нь манайх их хөгжилтэй айл аа... Хөгжилтэй явдлуудыг санаж байгаад 18-н хүртэл бичнэ ээ...

жич:Нана найзынхаа хүсэлтийг биелүүлсэн шүү..


1 comment:

gegeen said...

hehe, tsaash ni zunduu bicheerei. amjilt shuu!