2008-03-01

Бодол урссаар...

Чамайгаа анх удаа хараад л сэтгэлдээ хөшчихөж билээ. Ичсэндээ харц минь чам дээр удаан тогтохгүй тойроод л, буруу зүйл хийчихсэн хүүхэд л шиг бултаад, тэгсэн мөртлөө харах гэж хичээгээд л...

...Танилцсандаа үнэхээр их баярласан. Тэр оройдоо чамайг л хараад суумаар байж билээ. Хэрхэндээ харсан ч байх...Гэртээ харих тухай мартагдаад зөвхөн чамайг л хараад, хажууд чинь.. Нүдэнд минь оч, зүрхэнд минь сум харваж билээ. Чамайг минь надтай танилцуулах боломжийг Бурхан, хорвоо надад олгосон... Би тэр боломжийг алдахыг хүсээгүй...


Халдаж чаддаггүй даруу зангаа гээж чамайг тэвэрч аваад үнсэж билээ. Анх танилцангуутаа, бие биенийгээ таниагүй байж зөвшөөрөлгүй үнсээд авдаг "түрэмгий" эр юм аа гэж хэлж байсныг чинь санаж байна. Үнсэлтийг минь алгадаж хариулаагүй чамдаа баярласан. Алдахгүй гэсэн шиг гарыг чинь чангахан атган алхахад зүрхний цохилт минь хурдсаад л....
Чамайгаа харахад би ямар их баяртай, аз жаргалтай байдаг байв аа...

Нүд чинь инээмсэглээд, сормуус чинь эрвэлзээд, уруул нь өмөлзөөд л их л эрхлэнгүй байж дээ. Чам шиг сайхан бүсгүй намайг яаж тоосон юм болоо гэж бодоод өөрийгөө үнэхээр азтай эрд тооцдог. Чи минь наддаа олдошгүй эрдэнэ, янагхан бүсгүй, эрх муужгай байсан. Чамдаа бодон, зориулан байж "Sweetheart" гэдэг нэрийг өгчихөөд өөртөө их додигор байж билээ. Одоо ч чи минь миний SWHRT. Үүрд миний SWHRT...

Чинийхээ урт сормуус, бондгор хамар, сарнай мэт уруул, цоглог нүд, намилзсан урт хар үс, дагина мэт гоо үзэсгэлэн царай, өндөр гоолиг нуруу, нарийхан бэлхүүс, зөөлхөн арьс, алиман бөгс, томбойсон аяган хөх, нарийхан булчинлаг гуя, уянгалаг хоолой, савхан хуруунууд, сайхан үнэрийг нь хүртэл бүгдийг нь санадаг, зүрхэндээ мэдэрдэг. Чинийхээ торомгор нүд, эрх уруул, урт хар үс, мэнгийг хайрласан гээд л нэг нэгээр нь тоочоод үнэрлэж үнсдэг байсныг минь санаж байна уу. Чинийхээ алиман бөгсөнд хайртай, томбогор хөхөнд чинь хайртай... Цаашлуулаад хэлбэл чамайгаа ичээх байхдаа...

Чамд минь хувцас зохино гэж ванлий. Загвах өмсөгч (өмсдөг байсан гэдгийг мэднэ) байсан бол чамд минь илүү зохих байсан болов уу. Надад "хувцас бурхан, бие чөтгөр" байхад чамд минь хоёулаа Бурхан байсаан. Чиний минь бие хаа жинхэнэ Бурханы зохицол, дагина...


Тэр нэгэн шинэ жилийн орой урт улаан даашинзтай, ганган, сайхан бүсгүйг хажуудаа сугадан алхаж, тэврэн бүжиглэхдээ эрчүүдийн атаархлыг нь өөртөө хүртээж, харцыг нь чамдаа унагааж байхдаа их л бардам, жинхэнэ эр хүн шиг л байсан даа... Зарим хүүхнүүд хүртэл чамайг минь ширтдэг байсан даа... Энэ мэтээр, өөр бусад байдлаар мөн ч олон өдрийг жинхэнэ эр хүн шиг өнгөрөөснийг минь чи минь мэдэрсэн ч болоосой...

Чиний минь нас залуу, бие хаа халуун илчлэг, сэтгэл уян зөөлөн, ааш зан шулуухан шударга, их л хөдөлгөөнтэй эрх дагина байж дээ...:)

Чамайгаа би санадаг... Намайг мартаагүй бол энэхүү бичлэгийг олж уншина байхаа...

Бодол урссаар...

2 comments:

Б.Єсєннэмэх said...

...Төсөөлөл нь нүдэнд харагдаж байна шүү, Үнэхээр "сайхан бүсгүй" байжээ! тэр хүн чинь олж унших байхаа

Chandmani said...

Б.Єсєннэмэхээ setgegdlee bichsend bayarlalaa. :)