2008-03-17

Эрчүүд хүүхнүүдийн зарим ялгаанууд:
- Хүүхнүүд минутанд 250 үг хэлдэг бол эрчүүд 125 үг амнаасаа унагадаг байна.
- Бүсгүй хүн өдөртөө 20000 үг ашигладаг байтал эр хүн зөвхөн 7000-ийг хэрэглэдэг байна.
- Зарим хөвгүүд эхээ сонсдоггүй нь учир шалтгаантай бөгөөд энэ нь түүний биеийн шинж чанартай холбоотой аж.
- Хүүхнүүд бусдын дотоод сэтгэлийг сайн ойлгодог атал эрчүүд тийм байж чаддагүй байна.
- Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол өнгөний ялгааг сайн мэдэрдэг байна. Хүүхнүүд нарийвчлал сайтай, эрчүүд ерөнхий байдлаар илүү тусгадаг байна.
- Эмэгтэй хүнээс зам (чиглэл) асуухад тэрээр орчин тойрны байдлаар хариулна: жишээ нь хар дээвэртэй байшингийн дэргэдүүр баруун тал руу, дараа нь том модны дэргэдүүр зүүн гэх мэт. Харин эрчүүд болохоор зүг чигээр чиг авч өмнө зүг(хойд зүг), хоёр гурван гудамж, эгнээ яваад эргэнэ гэх мэт хариулдаг байна. Тэгэхээр хүүхнүүд эргэн тойрон болон богино зайнд боддог, эрчүүд хол зайгаар төсөөлдөг байна.
- Хүүхнүүд "хүрэлцэх мэдрэхүй" нь эрчүүдээс илүү байдаг байна. Үүний энгийн жишээ бол үнсэлт.
- Өсвөр насны охидуудын "сонсох" мэдрэхүй нь үе тэнгийн хөвгүүдийг бодвол 7 дахин мэдрэмтгий байдаг байна. Энэ нь өсвөр насны охидууд аавыгаа яагаад үглэлээ, загналаа гээд ихэвчлэн гомдоллодгийн учир гэнэ. Аав нь загнаж, үглэж байгаа гэдгээ мэдэрдэггүй бөгөөд тэр хэлж буй нь охидуудад загнаж, хашгирч байгаагаар мэдрэгддэг байна.
- Эрчүүдийн тархи хүүхнүүдийн тархийг бодвол хэмжээгээр том байдгийг судалгаагаар тогтоожээ. Гэвч нөгөө талаас, хүүхнүүдийн тархины зарим хэсэг нь эрчүүдийг бодвол илүү мэдрэлийн эс (судал, судас) агуулсан байдаг байна.
- Эрчүүд хүүхнүүдийг бодвол илүү хошин шооч байж магадгүй байна. Дэлхийн алдартай 100н хошин шогчдын 9-н нь эмэгтэй гэсэн "дүгнэлт" байдаг байна.

за тэгээд, өөр ямар ялгаатай болохыг бичээрэй...


Сонин эд шүү.. Уг нь судалж, жишээ олж байгаад бичье гэж боддог байсан боловч залхуу хүрээд цуглуулж байсныгаа шууд оруулчихлаа.

3 comments:

Ганаа_бж said...

Bayariin mend hurgeye.
Saihan bayarlaarai.

Chandmani said...

Баярлалаа... Ганаа...

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.