2008-02-26

(АСУУЛТ?)?

..Ертөнцын хуулийн дагуу нэг өдөр өнгөрч бас нэгэн өдөр ирлээ. Юуны тухай бичихээ бодлоо. Бичихгүй ч бсан болох л доо. Гэхдээ бичмээр санагдаад... тэгээд “СТАНДАРТ" ("стандарт)-ын тухай бичив ээ. Яагаад гэж бүү асуугаарай. Би өөрөө мэдкүй…

Бид Стандартын дагуу амьдардаг уу?
Сонин юм шүү, өөрөөсөө асуугаад л..асуугаад л, бас дахин асуугаад л... эцэс төгсгөлгүй яг тойрог мэт… (Лениний “Сур, сур, бас дахин сур”-аас хуулбарлав. Биднийг сурагч бхад сургуулийн хананд томоос том бичээстэй бдагсан)

Өдөр болгон нарийвчлавал цаг тусамд бид бvхэн 5-н мэдрэхvйгээр (sight, hearing, touch, smell, taste) дамжин “урвалд” орж тодорхой “боловсруулалт” хийнэ. (6 дахь мэдрэхүй бдаг гэсэн ойлголт байдаг гэхдээ та өөрөө хэдэн мэдрэхүйтэй бхаа шийднэ биздээ.) Тэрхvv урвалд болон боловсруулалтад СТАНДАРТ(СТ) бдаг уу? Ингээд асуултууд эхэлсэн түүхтэй.. СТ-д бас ангилал байж болох талтай юм шиг ээ… ;)

Дэлхий нийтийн СТ?
"Даян дэлхийд энх тайван мандтугай" гээд тагтаа нисгэн жагсаж бсан хvvхэд нас: 5-р сарын 1, Октябрийн баяр... Улс орнууд, төр засаг ард тумнийхээ сайн сайхны тусын тулд, дайн дажингүй энх тунх, аз жаргалтай амьдралын төлөө гээд л... Гэтэл яагаад улс орнуудын хооронд vзэл суртлын, газар нутгийн, улс төрийн, цаашилбал эдийн засгийн маргаан, мэтгэлцээн, цаашлаад дайн мөргөлдөөн болдог вэ? Яагаад вэ? Тухайн улс орны өөртөө таарсан тодорхой хэмжээний СТ нь бусад орны СТ-тай таарахгүй болоод тэр уу? Аль эсвэл өөр СТ-тай улс орнуудын СТ-ыг өөрчлөх гэж уу? Аль СТ нь зөв, аль нь бурууг хэн шийдэх вэ?

Шашин СТ мөн уу?
Би хувьдаа Далай Лам Монголд айлчилсныг сонсоод баярлаад бгаа. 2002 онд ирэхэд нь адис авах хувь тохиосноо аз завшаантай хэрэг гэж бодож мөргөж залбирч явдаг. Буянтай буурлууд маань ач нараа дагуулаад хэрхэн хөөрцөглөж бгааг сэтгэлдээ төсөөлөхөд сайхаан. Бид бүхэн шашин шүтэх эрхээр бүрэн хангагдсан. Шашин хоорондын зөрчил, мөргөлдөөн, зарим тохиолдолд дайн тулаан дэлхийн түүхэнд нилээд удаа тохиосон. Зарим нэг нь нөгөө шашинаа угуйсгэнэ. Ингэхээр шашин гэгч СТ бгаад тэр нь бас л нөгөөдөө таалагдахгүй, нийцэхгvй бна гэсэн үг уу? Шашин болгон өөрийн гэсэн номлол, сургаал, уламжлал, тvvх, увидастай.. Энэ нь тэгэхээр СТ мөн уу? (уучлаарай жоохон халтирчих уу: Монголын Бурханы шашин “хөгжих” бхаа гэж найдаж бас харж явдаг. Тэр цаг нь ч болсон гэж узэж бгаа. Юуний өмнө Монгол хэлээрээ ном сургаалиа айлдаж сvсэгтэн олондоо ойлгогдохоор болоосой. Бас харж явахнээ өөр шашинаас авах зүйлүүд их бх юм. )

Төр засаг болон улс орны СТ?
Улс орон болгон Төр засгынхаа хэмжээнд “Yндсэн хууль" болон бусад хуулиуд батлан тэдгээрийг зөрчсөн этгээдэд тодорхой хэмжээний хариуцлага тооцно. Эдгээр хуулиуд нь СТ уу? Хэрвээ улс бгаа л бол Эзэн хаан ч умуу Ерөнхийлөгч, Парламент, Засгийн газар, Яамдууд, Агентлагууд, Төсвийн байгууллага, Хувийн хэвшил заавал бх ёстой гэнэ… тэгэхээр энэ нь СТ уу?
Парламентийн гишүүдийн тоо нь манай улсад 76 бна гээд тогтоочихсон. Энэ нь зөв СТ уу? Яамдынхаа тоог цөөлнө, нэмнэ гээд маргалдана. СТ-аа өөрчлөх гээд бгаа нь энэ уу? Шинээр Засагт гарсан болгон төсвөө хэмнэсэн хэмээнэ. Тэрийг нь өрсөлдөгч vгvйсгэн эсрэгээр шоудана. Энэхvv СТ маань тохирохгүй болоод тэр үү? Албан байгууллага, хувийн хэвшил болгон тодорхой хэмжээний төсөвтэй. Ашигтай гарвал баярлаад алдагдалтай бол хэн нэгэндээ буруугаа чихээд явдаг. Төсөв маань СТ уу?

Гэр бvлийн СТ?
Юунаас эхлэх вэ? Гэр бүл нь эрэгтэй эмэгтэй хүмүүс гэрлэснэс үүдэх тул дараах асуултаас эхэлье. Эрэгтэй эмэгтэй 2 хүн гэрлэх нь СТ уу? Америкт саявтархан ижил хүйстнүүдийн гэрлэлтийн асуудал дээд тvвшиндээ яригдсан. Болно, болохгүй, эрх чөлөө ингээд л... Яг манайд болдог зүйлууд. Гэхдээ эд нар манайхан шиг бүгд бүгдээрээ биш л дээ. Тодорхой хэмжээны, хэсэг булэг хүмүүс. Саналаа хэлэх нь хэлээд, бусад нь бол ажлаа хийгээд. Гэтэл Монголд болохоор нэг юм шуугихаар нь (ядаж бхад ядруу, ядууг, дээр нь хамаатан садан болчихдогийг хэлэх үү) бугд бугдээрээ хамрагдаад ажил хийдэг хүнгүй болдогсон. Одоо нөгөө 4-оос ч билуу 3-цагаас ч билүү бүх нийтээрээ сумо үздэг шиг.. хэхэ Шал өөр юм биччихсэн явж бна.. эргээд асуудалдаа оръё.. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн гэр бүл дэх үүрэг хариуцлага нь бас СТ уу? Эр нь заавал гадаах ажлыг, эм нь доторхи ажлыг.. хоол хийх нь эхнэрийнх, сонин унших нь нөхрийнх, эсвэл хүүхдээ ээж нь асран, нөхөр нь мөнгө олох.. бүр цаашлаад зогсохоороо, алхахдаа баруун, зүүн талдаа гээд газар хуваарилаад хувьчилсан мэт... олон СТ бна уу?
Байгаль - СТ?
Байгаль их томдож бнаа надад. дор хаяж л Биологи, Геологи гээд л.. Гэхдээ амьтдын талаас нь оролдий..Амьтан болгон орчиндоо зохицон амьдрах чадвартайн дээр өөрийн гэсэн дvр төрх, чадал, тэнхээ, сул болон давуу шинж чанаруудтай. Зарим нь усанда, зарим нь элсэндээ, зарим нь ойдоо амьдарна. Бид тэдныг "амьтан" гээд нэрлэчихсэн, тэгээд бур ангилчихсан.. тэдэнд тэгэхээр ерөнхий СТ бн уу? Бидний ярьдагчлан “байгалын хуулиар хүчтэй нь хүчгүйгээ” гэсэн СТ уу? Ер нь амьдат хоорондоо харьцахдаа хүн төрөлхтнийг "хэн" гэж нэрлэдэг бол ? Араатан амьдан, махчин амьтан л гэнэ. Гэтэл хүн гэж ертөнцийн нэгэн "амьтан" тэднийг алж устгадаг, заримдаа энэ юм, тийм юмандаа сайн гээд сүсэг нь хэтэрсэн нэг нь түүхийгээр нь иднэ гээч, тэгэхээр хэн нь илүү махчин бна даа?...

Хувь хуний СТ?
Хүнд СТ бдаг уу? Хүн ямар СТ-тай бх вэ? Аавууд хүүгээ эрэмгий зоригтой, дайчин, хүчтэй тэнхээтэй “ЭР ХҮН” шиг бхыг хvснэ. Ээжүүд охиноо гоо үзэсгэлэнтэй, эелдэг зөөлөн, хөөрхөн, цэвэр цэмцгэр “МИСС” бхыг хvснэ. Дээр нь тэдний талаас олон хvсэлтvvдыг нэмж болноо. Тоочих уу: Чингис, Энхбаяр, Дагвадорж, Бат-Эрдэнэ, Ариунаа ч юмуу .. заавал шахам хэн нэгэн хүн шиг... Дээр нь хувь хүн өөрийн талаас бас хүсэл эрмэлзлэлээ гарганаа: аав шигээ, ээж шигээ, (мэдээж сайн бол) багш, эмч, цагдаа, сансрын нисгэгч, дарга, их хурлын, засгийн газрын гишүүн, ерөнхийлөгч ч гээд л,.. хэхэ бас л хадуурчихлаа…
Бие махбодын хувьд СТ бий ю? өндөр, нам, тарган, туранхай, булчинлаг, хорчийсон гээд ... Намхан цэргүүд Төрийн ёслолын журамт цэрэгт багтахгүй нь СТ уу?
Хүн эрдэм мэдлэгтэй, ухаантай, боловсролтой, эзэмшсэн мэргэжилтэй байх нь СТ уу? Хувь хүнийг өрөөл бусад хүмүүжүүлдэг тул тэдний СТ-аас тухайн хүнийх шалтгаалдаг болох уу?
Зан чанар, ёс суртахуун талаас нь: дуу цөөтэй-гэхдээ vгээ хэлчихдэг гээд бгаа, даруухан-гэхдээ цоглог гэнээ, тэвчээртэй -гэхдээ зов уманд гэнээ, унэнч, нөхөрсөг, эелдэг, хар буруу санаагүй-гэхдээ тодорхой хэмжээний санаатай гээд л… эдгээр нь эцэг эхээс "өвлөх" СТ уу?

.. Ертөнцын хуулийн дагуу нэг өдөр өнгөрч бас нэгэн өдөр ирлээ. Энэ нь СТ уу? ;) Сонин юм шүү өөрөөсөө асуугаад, дахин асуугаад л.. эцэс төгсгөлгүй яг тойрог мэт…
Бид СТАНДАРТын дагуу амьдардаг гэж үү? Тэгэхээр FREEDOM маань юу болох вэ? Эрх чөлөө нь өөрөө СТ уу?
Та энэхvv асуултуудыг уншаад хариулт олоход минь туслана гэдэгт найдаж бна…

09.2006 он.

4 comments:

Bayasum said...

энэ тухай Хурметбек -н "Үл бичигдмэлүүд" -с уншиж үзвэл өөрт чинь сонирхолтой байх болов уу..

Chandmani said...

Bayasum-daa:
Баярлалаа. Харин хаанаас олж болох бол?

Bayasum said...

номын дэлгүүрүүдэд байгаа. Миний ихэд таалдаг ном доо.

Ганаа_бж said...

standart gej yum baidaggui bol bas hetsuu l dee. Neg tiim tohirson jishig, huuli durem juram baih l yostoi. Gehdee ter ni humuust daramt bolohoorgui l baival boloh ni ter.