2008-03-01

My SWHRT by ChandmaniХар минь...

Хүмүүс хайр гэдэг байтал би хар гээд биччихлээ. Андуурсан юм болов уу эсвэл... Хэн ч юм, хэзээ ч юм хардсан л байх...

Ойрдоо Баясгалангийн дуугаар занималдаж байх шивдээ. Энэ дууг сонсож байгаад энэхүү сэтгэгдлээ бичлээ..

Хэзээ хамгийн их "хардсан" билээ гэж бодоод, тэр нь гэрлэсэн үедээ танилцаад, шуугиулаад,багагүй хугацаанд хамтдаа амьдарсан бүсгүйгээ хардаад хачин болсон минь толгойд буудаг байна ш д...:)

Хайрлах гэж хичээсэн тэрхүү хүүхэн минь миний "үнэн хайрласан", дурласан хүүхэн байсан болов уу.
Энэ, энэ бас энэ тэр гээд нилээд олон бичлэг, оруулсан дуунууд тэрхүү бүсгүйтэй холбоотой. "Хайрласан" гэх тодотгол өгч болох олон тохиолдол байж болох боловч энэхүү бүсгүй (хүүхэн гэхээр уурлаад байдаг юм билээ) хамгийн хайртай бүсгүй минь байсан...

Хардалт...

Анх бид хоёр танилцахад тэр бүсгүй ганган, дээр нь их царайлаг, сайхан бүсгүй байсан. Өндөр нуруутай, биеэ их зөв авч явдаг, дуу цөөтэй, намуухан ярьдаг, хөөрхөөн уруултай, эрх гэхэд эрх биш, галзуу боловч намуухан, эелдэг,.. магтаад байвал үг урсаад байх бололтой...Бараг л анхны харцаар л дурласан. Эхнэртэй хүүхэн анхны харцаар өөр бүсгүйд сэтгэлтэй болох, тэр тусмаа "сэтгэл"-тэй болж болохыг ойлгож байгаа биздээ...Их сексий...Танилцсан өдрөө би тэсэлгүй үнсчихэж, тэр бас намайг үнсчихэж билээ...
Анх надтай танилцахдаа тэр бүсгүй нэгэн япон залуутай байсан гэдгийг мэдсэн болно. Надтай хамт "эрхэлж" байхад нь утаст нь гадаад дуудлага ирээд би хэрхэндээ харддаг байж билээ. Ер нь сүүлд мэдсэнээр Японоос ирээд удаагүй буюу 6-н сарын дараа нь би танилцсан билээ... Утсаа аваад л надаас "бултана", би ч эхлээд бараг тоодоггүй шахам а байгаад 2-уулаа хамтдаа болоод ирэнгүүт их харддаг болж билээ. Утсаар яриулахгүй шахам, ямарваа нэгэн шалтаг олж дараа болох гээд л...
Тэр японтойгоо яриад би ойлгохгүйдээ дотроо уур хүрээд л...хэхэ Тэрхүү залуудаа хайртай гэж хэлж байгаа болов уу гэж хардаад бараг япон хэл сурах шахуу юм болж билээ... Сүүлдээ ч их удалгүй мань хүн ярихаа больсон л доо...

Дээр нь нэг зүүлтийн асуудал бий. Гэхдээ энд тэрийг бичихгүй ээ. Эмэгтэй хүнд хайртай залуу нь бэлэглээ л биз, тэрийг нь би "хар"-даад яахав... Гэхдээ тэрийг нь харах болгонд миний "хар" буудаг байж билээ...:)

Одоо бодоод харамсаж байна. Мань тааралдаагүй бол тэр хүүхэн нэгэн японтой сайхан амьдрах ч байсан байж болох шүү дээ гээд... Би амьдралд нь "дараа" болчихсон болов уу гээд харамсаж явдаг. Аваад сууж чадаагүй ч, сэтгэлдээ тээсээр өдийг хүрлээ.

Хар минь ээ гэж.

No comments: