2008-02-26

Мухар сүсэг үү? Бурханы сургаал уу? Ам дамжсан яриа юу? Эсвэл хүмүүжил, ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээ юү? Эсвэл гүн ухаан уу?

"Нэгэн өдөр үсчний газар үйлчлүүлэгчид ихтэй байжээ. Эр, эмгүй л бужигнаад л... Тэгсэн тэр өдөр нь "зурхай"-д айлдсанаар "үс засуулбал эрхтэн хурц болох" өдөр байсан байна."

Бид яагаад "хэн нэг"-ний хэлсэн үг, санаа, бодолд, ер нь хэм хэмжээнд захирагдаж байдаг юм болоо гэж бодоод л? (дээр 2006 оны 9н сард тийм* зүйл бичсэн санагдчихлаа. Төгсгөл дэх тайлбарыг уншаарай)...

Зарим талаар хүмүүжлийн, ёс суртахууны ач холбогдолтой боловч "хэтэрхий" зүйлс бидний, монголчуудын амьдралд их нөлөөлжээ...Нэг зүйл хийх гэхээр л заавал нэг "учир явдлын" холбоосыг тайлах хэрэгтэй болдог: Мягмар гаригт холын замд гарвал муу; элгэн дээрээ гараа тавьж унтвал зүүдэлдэг; малгайг уруу нь харуулдаггүй; хүнд хутга бэлэглэдэггүй; "жас" өдрөө янзан бүрийн зүйлд хутгалдахыг хориглодог; бүтэн сартай шөнө хүний сүнс нь бэлэг эрхтэндээ оршдог тул секс хийж болохгүй; жирэмсэн эмэгтэй юм оёж болохгүй, харанхуй шөнө нялх хүүхдийг авч гарахдаа айлгахгүйн тулд цохон дээр нь хар үнсний хээ түрхэх; салаавч гаргаж болохгүй; эрэгтэй хүн сөхөрч суувал хийморьгүй; хумсаа мэрэх муу; нялх хүүхэд салтаагаараа харвал дүүтэй болсны тэмдэг; зарим тахилгатай уул, овоо дээр эмэгтэй хүн гарахыг хориглох; шинийн нэгэнд мөрөө гаргаагүй бол тэр жилдээ но-той; шинэ он гарахад гэртээ байгаагүй бол тэр жилдээ гэртээ тогтохгүй; ... хэхэ за бодолд орсноо л биччихлээ...

Наанаа Бурханы шашины зан үйл, айлдвар мэт, цаг хугацааны эрхээр "шашиных" мэт буруу ташаа ойлгогдоод газар авчихсан амьдралын хэв маяг, зарчим болсон нилээн олон "мухар сүсэг" байдаг бололтой. Энэ талаар, шашин шүтлэг болон "мухар сүсэг, шүтлэг"-ийн (би өөрөө ингээд тодорхойлчихлоо, бодвол мэргэжлийн үг хэллэг байдаг байлгүй) ялгааг Чойжамц хамбаар яриулбал их сонин ярилцлага, улмаар бидний амьдралд хэрэгтэй сургаал болох байхдаа... (Амарсайхан анд багшилдаг гэж танилцуулгатаа бичсэн байсан. Тиймээс андад тойруу замаар бараг хүсэлт тавьчихлаа. Шавь нараасаа "мухар сүсэг", "шүтлэг"-ийн талаар судалгаа хийлгэвэл их л баярлахсан. "Мухар сүсэг, шүтлэг" нь нэг талаар бас хошин шог, инээдэм шүү дээ. Тэгээд ч монгол уламжлалаа тодруулахад буруудах юу байхав)

Ер нь бид шашинаа "ойлгодоггүй" учраас "мухар" сүсэг, шүтлэгтэй байгаа... Мөн нэгэн бичлэгтээ тайлбар болгоод орууллаа.

тайлбар: уншихад дөхөм болгоод 2006 оны нэгэн бичлэгээ яг энэ бичлэгийн өмнө орууллаа.

2 comments:

бж said...

Harin tiimee, Mongold baihdaa heregtei hereggui olon yumand itgedeg baijee. End bol tegj bodoh ch zavdal bolohgui yum doo. Tegeed yavaandaa bodohoo ch bolichihdog. Bi chas udruu zunduu l ajil huutsulduj buteej baisan bolohoor odoo chas udur muu ene ter gej bodohoo barag bolichihoj dee...

Chandmani said...

Ганаа_бж-dee:
Sanal setgegdelee bichsend bayarlalaa. Bi u's zasuulahaas avaxuulaad l "xardag" bsan odoo ch yer ni buпgdyg ni martaj dee...