2008-02-06

Та бүхэндээ Сар шинийн мэндийг дэвшүүлье.

Уншигч Таньдаа Аавынхаа бичиж явуулсан захианы хэсгээс толилуулан Цагаан сарынхаа мэндчилгээг дэвшүүлж байна:

"Төр минь түвшин, түмэн олон минь амгалан, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, эвтэй дөрвөн амьтан шиг эв нэгдэлтэй, ургаараа уужим саруул сайхан ухаантай, нар адил мандаж, навч цэцэгс шиг дэлгэрч, "эх" болсон зургаан зүйл хамаг амьтан амгалан байх болтугай.

Богд Дүнжин Гарав хайрханаа хүндэтгэн оюуныхаа мэлмийг нээж, Сонгино хайрхандаа залбирч нигүүлсэнгүй сэтгэлийг оршоож, Чингэлтэй хайрханд мөргөж бясалгал юугаан хичээн эрдэм номондоо мэргэн "доктор" мэргэд болж, Баянзүрх хайрханаа шүтэж айраг цагаа, идэж уух, өмсөх зүүх, эдэлж хэрэглэх юмаар элбэг дэлбэг, мөнгө төгрөгөөр тасралтгүй Намсрай бурхан шигээ баян цатгалан, олз омгоор дүүрэн, бие, хэл, сэтгэлээрээ Ээжийн цагаан сүү шигээ ариун сайхан, нэгэн үзүүрт сэтгэлээр МОНГОЛ эх орон, унасан газар, угаасан усандаа сүслэн "залбирч", амьдарч байгаа, очсон, очих газар бүхэндээ ачлал, энэрэл, өргөмжлөлөөр дүүрэн байгаарай". (
I сар. 2008)


"Хийморийнхоо сан"-г нэг сонсчих :)

4 comments:

peakfinder said...

Sar shinedee saihan shineleerei.

Тэлмэн said...

Ed bayalgaar arvin delger ene turulduu jargan suugaarai, Idee tsagaa elbeg delbeg enh mend saihan shineleerei, Undur tengertee suugee deejilj, Utgus deedestee hadagtai zolgoh, Unur Mongoliin mine zanshil Ueiin ued delgereh boltugai, Ireh jiliin ungu ni saihan, Itgelt andiin mine golomt ni tegshen, Uuduu zayat naizuud mine urgun delger saihan shineleerei !
telmen bolon tuunii ger bul!

Ганаа_бж said...

Sar shiniin mend hurgeyee. Aav ohin hoyoriin sanasan zorison buhen butej bieleh boltugai.

nana said...

aaviin chin zahia yumyy, yamar saikhan zahia ve, guzeetei zavilj suudag agaadaa hehe, sar shiniin mend hurgie,