2008-02-02

Валентины бэлэг түрийвчэнд...

Миний түрийвчэнд үргэлж хадгалаастай тус бүр нь 1 ам доллараар хийгдсэн нандин хоёр "доллар"-ыг энд орууллаа. Хүнд харуулаагүй юмсан. Гэхдээ яахав. Дурсамж болоод үлдэг. Хэзээ нэгэн цагт хэн нэгэнд очих ч юм билүү, зүрхээ өгчих ч юм уу кэн мэдлээ, тиймээ... :) Монголд байхдаа түрийвчэндээ монголын мөнгөн тэмдэгт болгоноос азтай дугаартай гэсэн дэвсгэртүүдээс "болж өгвөл" тус бүр нэгийг хадгалдаг байж билээ....

Удахгүй Валентины өдөр болно. Тэгээд, хэрвээ хүнд бэлэн мөнгө "бэлэглэх" тухай бодож байвал Таньд санаа өгч магадгүй юм. Ер нь хэдэн төгрөг, доллараас үл хамааран үргэлж түрийвчэнд хадгалагдаж байх (магадгүй) нэгэн бодлын дурсгал энэ болж магадгүй гэж бодогдоод түрийвчээ ухан байж энэ бичлэгээ орууллаа...

"зүрх"

"эхний зургийн нөгөө тал нь"

"хань"

Энэ нь "тусгай" оригами, англиар moneygamy, money origami, бас dollar bill origami, dollar folding ч гэж нэрлэгддэг бөгөөд хэрхэн хийдэг талаар мэдэх, улмаар хийхийг хүсвэл энд дараарай.
Дээр үед охин минь оригами хийх дуртай хэмээн бичлэг оруулж байсан. Хичээл ном, нас ахиад түүгээрээ одоо занималдахаа болиод байна аа... Энэхүү бичлэгээ нээсэн чинь "melkhii guinj" яг энэ талаар асуугаад тухайн бичлэгт хэдхэн өдрийн өмнө comment оруулчихсан байна. Олж уншаагүй байсан.. "Азтай" гүнж байна аа... Би гүнж гэж латин галигаар "gu'nj" гэж бичнэ ээ... Латин галиг гэснээс "ө"-г o', "ү"-г u' гэж бичдэг гэсэн хувилбарыг Боловсролынхоо яамнаас "албан ёсоор" аваад өдөр тутмын албан үүрэгтээ хэрэглэдэг байлаа... Тэр талаар дараа тусгайлан бичнэ ээ...

3 comments:

Одхүү said...

Мөнгөөр юм урлаж хийх нь заримдаа их сонирхол татдаг.Магадгүй үнэхээр өвөрмөц нэгэн бэлэг болж чадах байхаа.

Тэлмэн said...

ih sonirholtoi yumaa, daan ch zav gargaad hiih gej oroldson tolgoi gej olgoi bolson uchir chadsangui ;-(

Chandmani said...

Одхүүд: Бодлоо бичсэнд баярлалаа. Бэлгийг энгийн бөгөөд авсаархан байгаасай гэж бодож явдаг. Одоо цагаан сараар бэлэгнүүдийн асуудал гарч байгаа. Миний бодлоор хэрвээ тийм л гарын бэлэг өгөх хэрэгтэй гэж байгаа бол дугтуйд мөнгө хийгээд л өгөхөд хамгийн зүгээр гэж санагддаг...
Илүү зардал гаргахгүй. Цагаан сарын гар цайлгахыг ер нь цаашдаа больсон нь дээр гэж бодож явдаг.

Тэлмэндээ: Бүр сайн зав гаргасангүй гэж ойлголоо хэхэ...