2008-03-01

Анхааруулга 1:
Sonin.mn-ийнхэн сайтныхаа "вирус"-ээ шалгаад, арилгамаар юм аа... орж унших гэхээр намайг вирусдуулчих гээд байх юм. Өө, вирусдуулчихсэн байна. Тэгэхээр sonin.mn лүү орохдоо манайхан болгоомжтой байгаарай. Хэрвээ орж мэдээлэл авсан бол дараа нь заавал вирусныхээ программыг ажиллуулаарай.

Анхааруулга 2:
Охин минь саяхан нэг цүнх интернэтээр захиалаад шуудангийн илгээмжээр авлаа. Тэрхүү гар цүнх нь гялгар ууттай ирсэн бөгөөд уутны баруун доод талд нэгэн warning байх юм. Тэгсэн тэрхүү анхааруулгад "энэхүү уут нь тоглоом биш бөгөөд хүүхэд нялхасаас хол байлга" ухааны зүйл биччихэж. Хамгийн гол нь анхааруулгын төгсгөлд "Made in China" гээд хаалтан дотор bold-оор хараар биччихэж. Түүнийг нь би уншаад биднийг бага байхад "хадны мангаа" гэж айлгадаг байсантай зүйрлэж дотроо инээж билээ. Ер нь манайд Монголд ч гэсэн энэхүү зүйлийг авч хэрэгжүүлбэл их зүгээр санагдлаа.

Анхааруулга 3:
Америкт байгаа "харласан" гэх хүмүүс эндхийн хуулийг битгий зөрч. Тэгвэл таньд хэн ч халдахгүй. Нэгэн жишээ хэлье: Монголын "олон улсын" жолооны үнэмлэх энд хэр үйлчилдгийг мэдэхгүй. Гэхдээ, хэрвээ Та ийм жолооны үнэмлэхтэй бол битгий хурд хэтрүүл, эсвэл замын хөдөлгөөний дүрэм бүү зөрч. Хэрвээ зөрчвөл нэгд цагдаа таныг зогсооно, хоёрт Таны үнэмлэхийг шалгана. Ингээд эндхийн жолооны үнэмлэх биш тул "албан ёсны" бичиг баримт буюу паспортыг шалгана. Хэрвээ Та паспортгүй бол энэ нь цаашаагаа асуух буюу оршин суугчийн байдлыг тодруулах үндэслэл болно. Паспорттой бол Таны оршин суух визны хугацааг харах болно. Тэгээд Таны "харласан" болохыг мэднэ гэсэн үг. Тэгээд "харласан" бол Таныг шууд "баривчлах" эрх нээгдэнэ. Тэгэхээр Та бүхэн минь энэ талаар бодолтой байгаарай. Бусад гадаад орнуудад ч гэсэн энэ нь адил үйлчлэх байхаа гэж бодож байна.

3 comments:

Ганаа_бж said...

sonin.mn-ruu orohoo bolichihsiin shd. Bur durgui hureed. Orood l gatschihna...
Ter gyalgar uutnii anhaaruulga bas zugeer shuu. Zarim baga nasnii huuhduud tolgoidoo uglaj toglood baidag sh dee...

Javkhlan said...

harin tiin bi l lav suuliin 2 sar oroogui. orohoor antivirus charlaad eheldeg yum.

болжгоно said...

sonin.mn neeren tegeed baisan, bur hamag pc saatald oruulaad unen tamtai, orohoo boliod udaj baina oo.