2008-01-18

Найзууд ирж л байдаг, явж л байдаг...

Өнөөдөр найзуудынхаа тухай бодлоо: эрэгтэй, эмэгтэй, ах, эгч, үе тэнгийн, дүү, хайртай, хайргүй, зүгээртэй, зүгээргүй гээд л...

Уг нь найзууд ирж л байдаг, явж л байдаг гэсэн үг байдаг даа. Үүнийг бодсон ч надад болохоор хэцүү байдаг. Хэн нэгэн хүн миний найз боллоо гэж би өөртөө итгэвэл түүний төлөө өчүүхэн ч атугай хүн шиг л байх юм шиг гэж боддог. Боддог шүү дээ. Бодох болон хийх нь өөр...

Сайнтай, муутай, сайхантай, бүтэлтэй, бүтэлгүй, мөнгөтэй, мөнгөгүй, том, жижиг, тушаалтай, тушаалгүй олон найздаа байж дээ. Одоо энд ер нь улам ганцаараа "болж" байна аа :( Нэгэн бодлын хувиа хичээсэн ч юм шиг... Хүний нутагт гээд өөрийгөө цайруулаад л... Тээр жил, тээр ч гэж, ажилтай, "алдартай", нутагтаа байхдаа 100 гаруй хүнд эмайл илгээж ч байсан. Тэдгээр нь миний найзууд байсан. Энэ жил хэнд ч илгээсэнгүй. Бараг хэнээс ч авсангүй. Тэгэхээр би ӨӨРӨӨ найз байж чадаагүйн илрэл байх. Олон зүйл бодох юм...

Хэнийг нь гомдоосноо өөрөө мэднэ. Хэнийг баярлууснаа өөрийнхөө хэмжээнд мэднэ... Хэнээс харахаа харин үл мэднэ...Бодсон болгоноо ил гаргавал наддаа "дайн" болох биздээ...

Найзууд гэж хэн бэ?, Би ямар хүн бэ? Би хэн бэ? гээд өөрөөсөө асуугаад дуусгая...Магадгүй сүргээсээ тасарсан, хаашаа давхиж байгаагаа мэдэхгүй чоно байхаа...

8 comments:

Pearle Deppsu said...

блогоор дамжуулж найзтай болохгүй байна уу?

дайн зарлаад үзвэл яах бол? та юу гэж бодож байна?

Ганаа_бж said...

Baga zaluu baihad olon naiztai baisoon, henii yanaagui. Tsagiin "shalgaral"-aar gariin arvan huruund bagtahaar tsuuhun bolj dee. Hun bolgon l amidralaa huuguud, ger bulee anhaaraad, naiz nuhudduu gargah tsag ni bagasaad, holdood baidag yum shigee.
Gesnees suuliin uyed bi ch gesen "gantsaaraa" bolj baigaagaa medreed l baigaa yum. Mongold baidag, esvel end uur hotod baidag naizuudtaigaa yarihaar neg l yaria evlehgui, uzel bodol hurtel uur, unendee "hol" bolchihson baih shig... Gehdee hun nas ahihiin hereer ger bulee geh ni iluu boldog yum baina. Minii huvid l tegj sanagdaad baigaa. Erchuud uur bodoltoi baij magadgui l dee. Manai hun bol hamag tsagaa ger bulteigee l unguruuhiig hicheedeg.

Ганаа_бж said...

Harin blogtoi bolsnoos hoish, ta nartaigaa neg angiin huuhduud shig ijildej dasaad setgel tun chig saihan baigaa shuu. Negniih ni ch tsarai zusiig haraagui hernee...

Chandmani said...

Pearle Deppsu-dee...
Блог бол нэтийн ертөнц (virtual). Тиймээс virtual or blogger friends-тэй болж байгаа нь мэдээж. Ерөнхийдөө найз нарынхаа царай зүсийг нь хараагүй, дуу хоолойг нь сонсоогүй... Ихэвчлэн хүмүүс ижил санаа, үзэл бодол нийлэхээрээ бие биенийхээ блог руу орж уншдаг, сэтгэл санаагаа үлдээдэг гэж ойлгож явдаг. Хэрвээ үгүй бол блог руу нь орж унших нь юу л бол, яахав тодорхой хэмжээгээр санаа сэтгэлээ илчлээд дараагийн удаагаас нь орж уншихгүй байх...
"Блогчид найзуудтайгаа" дараагийн шатанд
"жинхэнэ" найз нөхөрлөлийн хэмжээнд хүрэх асуудал өөр байх гэж бодож байна...

Ганаа_бж-дээ...
Миний хувьд чамтай санал нэгтэй байна. Нас явах тусам өөрийн гэр бүлийн орчин хүчтэй нөлөөлдөг...

Chandmani said...

Pearle Deppsu-dee...
Dain gesneer zarlaagui dain mash udaan u'rgeljilj bgaa geed oilgochixoj boloh bhaa... :) No'goo talaas, enx taivanyg manduulah geed su'rxii xicheej bgaa... :)

byambaa said...

naizaa gej. hugshruud bgaan blgui naizuudaas @ ireh ni tsuuruud. naizuudiin too tsuuruud l bh yum daa. hed uldeh ni uu harj l baiy.

bas uuruu hunii sain naiz ni bj chadahiig hicheenee.

нэмлэТ said...

gol n ene problemiig mgl-d bgaa humuus anzaardaggui yum bilee. uursduu oluulaa bujignaad l mane metiigee bodhoo baichihdag muuhan taltai. harin uuruu mgl ochood dund n orchihoor mun l tednees dutahgui adilhan bolchihdog. manai neg naiz bas gadaadad baij baigaad naizuud holboo barihgui bna geed l ugleed bsan ah uuruu mgl ochinguutaa surag tasarsan shde.
ps: yutai ch uuriiguu uurii chin virtual naizyn toond hamruulaad baigaa shde, yamar negen yum bolbol urgelj oskar chandmaniihaa tald bat zogsono gej boddog. ;-)
good luck!

Chandmani said...

Byambaa-daa
Magadgui tsag xugatsaa, oron zai ix no'looldog bhaa...

Нэмлэт-dee
hehe oscar geed nerlechixsen :))) ter gadaadaas nutagtaa butsaad ochihooroo chimeegui, alga boldog asuudal end tendgui bnaa.... ajil ixtei, neted orox, email bichix zavgui baidag gedeg ni xaashaa um, setgel baihgui ni l medegdej bgaa xereg l dee....