2008-01-12

Өчигдөр ТВ-ээр үзсэн нэгэн яриаг үзээд тэр тухай сэтгэгдэлээ энд орууллаа. Одоо Америкт болж буй улс төрийн үйл амьдралын талаар, бүр тодруулбал Presidential Debate буюу "Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз ярилцлага"-ын тухай. Энд нэгэн төрийн бус байгууллага байдаг бөгөөд түүнийг The Commission on Presidential Debates гэдэг. Түүний удирдлагын нэг Frank J. Fahrenkopf, Jr. уг байгууллагын тухай болон халз ярилцлагуудын тухай нэгэн их сургууль дээр "лекц" уншсан юм. Түүнийг нь үзлээ л дээ. Тэгээд төрсөн сэтгэгдэлээ үлдээлээ.

- Маш их судалгаатай хийгддэг бөгөөд хэнийг оролцуулах, хаана болох, хэрхэн халз ярилцлагын зохион байгуулах зэрэг асуудлыг хөндсөн нь их таалагдсан. Монголдоо байхад Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз ярилцлага гэдгийг сонсож байсан, андуураагүй бол нэг ярилцлагыг үзэж байсан санагдаж байна. Тэгээд энэ хүний ярьсан зүйлээс авах зүйл их байгааг олж мэдэрсэн. Уг лекц уншсан хүний намтарыг үзвэл бас мөрийтэй тоглоом, лобби энээ тэрээ гээд бас НО-нууд гарч байна лээ. Гэхдээ Монголд энэ халз ярилцлагын талаар бүрэн бүтэн судлаад улс төрийн амьдралын үйл ажиллагаандаа хэрэгжүүлбэл зүгээр санагдсан.

Халз ярилцлагын талаар авууштай зарим нэгэн санаж буй зүйлүүд:
- Их, дээд сургууль дээр зохион байгуулдаг. Энэ нь залуучуудыг улс төрийн амьдралд татан оролцуулахад чухал нөлөө үзүүлдэг. Мөн цаашилбөл сургуулийн нэр хүндэд нөлөөтэй.
- Нэр дэвшигчдийн биеийн өндөр, намхан, тарган, туранхайг харгалзан үзээд аль болохоор индрээ тааруулан засдаг байсан нь. Одоо бол индэр байхгүй шууд сандал дээр суулган ярилцдаг болсон байна. Учир нь индэр нь нэгэн бодлын "хаалт"... Ер нь "нээлтэй" орчинг илүүд үздэг болсон байна.
- Нэр дэвшигч болгонд тэнцүү эрх олгож цагийг хуваарилдаг.
- Хөтлөгчийг ярилцлага болохоос 1-2 хоногийн өмнө тодруулдаг бөгөөд тухайн хүн нь улс төрийн "хамааралгүй" байх ба ТВ-ийн нэвтрүүлэг хөтлөх "бүрэн чадвартай" байх.
- Асуултыг урьдчилан бэлдэхгүй боловч ерөнхий (дотоод, гадаад улс төр гэх мэт) сэдвээр ярилцах нь тодорхой байх.
- Асуултыг үзэгчдээс тавина. Бэлдэхгүй гэсэн үг. Харин хөтлөгч бүх нэр дэвшигчдээс асуухыг зохицуулна.
- Оюутны орчин, сургууль дээр зохиогдох учраас асуултыг тавигчид нь "энгийн" сонгогчид буюу оюутнууд, залуучууд байх нь зохистой.
- Ярилцлага болох цагийг бараг жилийн өмнө тодорхойлох. Жишээ нь Америкийн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийн халз ярилцлага эхнийх нь дотоод асуудлаар 2008 оны 9-сарын 26-ны Баасан гаригт University of Mississippi, Oxford, MS-д болно.
- Халз ярицлагад оролцох нэр дэвшигчдийн шалгуурыг нарийн болгох. Нэр дэвшигч болгон оролцох боломжгүй. Эднийхээр бол сүүлийн үеийнх судалгаануудаас "сонгогчдоос" 15-аас илүү хувийн санал авсан байх. Хэрвээ энэ шалгуурыг хангаагүй бол оролцох эрхгүй. Яагаад гэвэл бусдад "танигдаагүй" гэж үзэх юм байна.

Санаж байгаагаа бичлээ. Хэрвээ мэдээлэл илүү шаардлагатай бол энд дараарай. Би тухайн ТВ*-ийн ярицлагыг хайгаад олсонгүй.

No comments: