2008-01-02

Шинэ оны анхны бичлэгээ эрүүл мэндийн сэдвээр, маш товчхон орууллаа.
Эрүүл байж л хүн бүхнийг бүтээх чадалтай.

Yahoo дотор уншсан нэгэн мэдээлэл (Та уншсан ч байж болох юм):

Цай кофе нь бөөрний хорт хавдар (kidney cancer)-аас сэргийлдэг байж магадгүй гэж судлаачид үзэж байна. Өмнө нь нийтдээ 530,469 эмэгтэй, 244,483 эрэгтэй хүн хамрагдсан 13-н судалгаан дээр үндэслэн сүү, ундаа(soda), жүүс нь ямарваа нэгэн нөлөөлөл байхгүй, кофе, цай нь бөөрний хорт хавдарын эсрэг нөлөөтэй байж магадгүй гэж үзжээ.

Өдөртөө 3 буюу түүнээс дээш аяга кофе уудаг нөхдүүд өдөртөө дунджаар нэг удаа кофе уудаг хүмүүсээс 16-н хувиар бага бөөрний хорт хавдарт нэрвэгддэг байж болох юм. Мөн өдөртөө ганцхан удаа
8-ounce (дараад хэдэн мл, хэдэн халбага болохыг нь тогтоогоорой) уудаг нөхдүүд бүр цай уудаггүй хүмүүсээс 15-н хувиар бага уг өвчнөөр өвдөхгүй гэж үзжээ.

Яагаад гэдгийг нь тогтоож чадаагүй ч ямарваа нэгэн байдлаар холбоотой болохыг нь илрүүлсэн байна.

мэдээллийг: http://news.yahoo.com/s/nm/20071224/hl_nm/coffee_tea_kidney_cancer_dc_1

photo source: http://dr-razavi.blogspot.com/2007/03/coffee-good-for-brain.html (энэ блогоор бас шагайчихаарай)

Кофе, цай гэснээс жоохон (жоохоон шүү) халуурна аа :)

Би өөрөө өглөө болгон шахуу кофе уудаг. Starbucks coffee-г гэртээ чанахаас гадна Speedway, арай чанартай, амттайг нь Tim Nortons ороод авчихдаг юм. Бас бус буфет, янзан бүрийн бэлэн автомат машинаас аваад уучихна. Тэгэхээр олдохгүйн зовлонгүй. Монголд бол Nescafe гэдэг л болохоос өөр нь олдохгүй шүү дээ...

Ажил дээрээ кофены тусгай машин захиалж билээ. Хэрэглээд сурсан даа... Тансаг хэрэглэгээ гэж бүү ойлгоорой. Монголдоо байгаад бичсэн бол юун тансаглах дуртай юм л гэх байх даа... Уг нь тансаг хэрэглэгээ биш зүгээр л өдөр тутмын хэрэглэгээ байсан юм... "Үнэн чанасан" кофе уух, зүгээр Nescafe халбагадаад халуун усанд хутгаад уух шал өөр... Дээр нь кофены сүү, энээ тэрээг олоход хэцүү шүү дээ...

Цайны хувьд Монголоос ирээд хар цай чанаж уугаад байсан их удалгүй дууссан. хэхэ Тэгээд сүүлд эгч минь авчирч өгсөн санагдаж байна. Одоо багахан хэмжээний байгаа, хааяадаа жилдээ 2-3 удаа сүүтэй цай чанавал хэрэглэдэг юм. Энд баахан жимсний амттай дүрдэг цайнууд байдаг, тэдгээрийг нь хэрэглээд л. Магадгүй хятад хүнсний дэлгүүрт байж магадгүй юм л даа, гэвч дэлгүүрт нь орохоор муухай үнэртээд дотор муухайрдаг тул би ордоггүй...
Сардаа албатай юм шиг хооллодог Вьетнам, Солонгос, Энэтхэг, Хятад хоолны газруудад бол голдуу халуун цай (green tea) уудаг. Энэтхэг гаатай цай нь их амттай.... Энэтхэг гэснээс... хадуурч өгч байна аа тиймээ хэхэ... Монголд Бөхийн өргөөний өмнөх Хазара хоолны газар их амттай, сайн цайтай. Хоол нь ч бас сайн..Бас Хүмүүнлигийн Их сургуулийн өмнө байрлах нэгэн буудлын доор байдаг энэтхэг хоолны газар Хазараг бодвол арай хямд байж магадгүй. Хоол, цайны чанар бол адилхан маш сайн...
Өө санаснаас, Оросод сурч байхдаа Монголоос энэтхэг цай гээд зааны зураг бүхий дөрвөлжин нунтаг цайг их авч явдаг байж билээ. Их амттай... Одоо би хааяадаа энд тэнд цай харагдвал тэрийг хайгаад байдаг юм...

Анх ирээд эндэхийн хүмүүс мөстэй ус, мөстэй ундаа, бүх ундаагаа мөстэй холиод байхад нь гайхаад "халуун" ундаа л хайгаад явсан, сүүлдээ цөөрсөөр цөөрсөөр байгаад одоо ч бараг мөсгүй бол уухгүй дэгээ...


хадуурч, халуурахаа зогсоолоо.... :)

3 comments:

нэмлэТ said...

shoo shine ony shoo shine mendiig hurgey. bi ch mun yalgaagui kofe-nii fan. bas dundaa haluuns av tai tsai tavij baigaad suuh kaiftai shuu te gesen kkk. morgentau geed neg tsaig sudlaad uzeerei, angli ner n yu gedeg yum medehgui, japan ulsaas garaltai tsai yum gene lee shuu.

Chandmani said...

bayarlalaa. ter tsaig sudlaad, asuugaad u'zne ee...

Ганаа_бж said...

Bi bas kofe-nd durtai l daa. Gehdee neg ih sain meddeggui, yalgadaggui yum. Solongosiin Incheonii ongotsnii buudal deer uusan Starbucks-iin kofe l minii amidraldaa uuj uzsen hamgiin goyo kofe sanagddag. Uner, amt ni unen tansag.
End bol yanz buriin l kofe uuchihdag. Instant l golduu uuh yum doo. Manaih kofe butsalgagchgui bolohoor...
Gesnees Orosod baihdaa uuj baisan "Bodrosti" gedeg tsaig bas odoo boltol uguileed l baidag. Chihergui tsaigaa hajuud ni geriin nuhtsuld hiisen jimsnii chanamal yum uu zugiin baltai uuhad ch tansag daa...Tsainaasaa neg balgaad l, chanamalaasaa neg halbagadaad l...