2007-12-25

Oops... I'm here....

Нүүдэл суудал дуусаад байраа сэлгээд 2 өрөө байранд ороод жигдэрчихлээ...
Шинэ жилээс өмнө амжаад шүү. Өнөөдөр нетээ тавиулсан. Яахав шинэ жил хүртэл байж байгаад, нет, утасныхаа provider-ээ солино. Яахав мөнгө хэмнэж байгаа ухаантай... Гэхдээ гайгүй "наймаа" хийчихсэн л гэж бодож байна... Байрны хэмжээ ерөнхийдөө багассан ч юм шиг. Гэхдээ охин тусдаа нэг өрөөтэй болсон. Би living-дээ амьдахгүй, тусдаа гарсан.. :) Нүүх гэж бас ч үгүй нилээн зүтгэлээ. 3-н жилийн амьдрал их олон "зүйлс" цуглуулчихаж... Сая нилээдээс нь саллаа... Бусдад "ядаргаа" болоод яахав гэж бодсоны эцэст ганцаараа бүх зүйлээ зөөх нь жоохон хэцүү байсан ч болоод явчихсан... Ямар ч байсан шинэ байрандаа сэтгэл хангалуун байгаа...

Нетэд ороогүй хэдэн хоногт бас ч их зүйл болсон байна шүү. Дүү нар маамуутай болоод түүнийгээ commentod бичсэнийг уншаагүй байсан өнөөдөр уншлаа. Завтра яринаа... Харин утсаа авах болов уу? Сүүлд хэд залгаад холбогдож чадаагүй юмсан...

Блогчин анд нар зөндөө бичлэг оруулчихаж... Зарим нэг нь дурлаад л.. Зарим нэг нь баярлаад л... Зарим нэг нь сээксдээд л...Зарим нэг нь оймс нэхээд л... Зарим нэг нь нутагтаа...

Найз нутаг буцчихаж... Мөн ч амархан юм аа. Нутагтаа очоод сэтгэлээ дэвтээж байгаа байхдаа. Түүний өмнөөс нь би энд баярлаад байх юм даа...

Merry Christmas гээд л хэдэн өдөр болох байхдаа... Охин найзындаа баярлаж байгаа. Аав гэртээ... :)

2 comments:

нэмлэТ said...

nuudel suudal amjilttai bolsond bayar hurgey, aav gertee gantsaaraa duraaraa durgij baina uu. merry xmas!

Chandmani said...

thx.. merry xmas too... :)